₮ 0

No products in the cart.

Шүдээ эрүүл байлгах 7 арга

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Эрүүл шүтэй байхад мэдээж хоол хүнс чухал үүргэ гүйцэтгэнэ. Зарим төрлийн хүнс нь шүдний гадаргуу дээрх паалангийн гэмтлийг хурдасгаж байдаг бол зарим нь шүдийг эрдэсжүүлж, хамгаалж байдаг. Шүдний эрүүл ахуйг хангаж, өнгөрийг арилгахын тулд шүдээ тогтмол угааж цэвэрлэх, идэж буй хоол хүнсэндээ анхаарал хандуулах нь чухал юм. Шүдээ зохих ёсоор нь арчилж байгаа эсэхээ шалгаарай.

Өдөрт хоёр удаа хоёр минутын турш угаана

Өдөрт хоёр удаа хоёр минутын турш шүдээ угаагаарай гэж Америкийн Шүдний Холбооноос (ADA) хэлэв. Энэ нь шүдээ дээд хэлбэрт байлгах болно. Шүд, хэлээ зөөлөн үстэй сойз, фтортой шүдний оогоор угаах нь амнаас хоол хүнсний үлдэгдэл, бактерийг цэвэрлэдэг.

Өглөө бүр заавал шүдээ угаах

Ам нь 98.6ºF (37ºC) дулаан, нойтон тул хүнсний тоосонцор, бактери үржих таатай нөхцөл болдог. Эдгээр нь шүдний өнгөр, чулуу үүсгэдэг. Шүдэнд бий болсон өнгөр удаан хугацаанд эрдэсжиж хуримтлагдсаар шүдний чулууг үүсгэдэг. Шүдний чулуу нь бактери ихээр агуулдаг учир амны хөндийн нянгийн гаралтай үрэвслүүд үүсгэх шалтгаан болдог. Шүд чулуужсан үед амнаас эвгүй үнэр гарах, шүд угаахад цус гарах, шүд хөдөлгөөнд орж сулрах, буйлны үрэвсэх, шүдний өнгө алдагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Хэтэрхий олон удаа угаахгүй байх

Хэрэв өдөрт хоёроос дээш удаа, нийтдээ дөрвөн минутаас илүү хугацаагаар угааж байвал шүдээ хамгаалдаг пааланг гэтээх болно. Шүдний паалан элэгдсэнээр дентиний давхаргыг ил гаргадаг. Дентин нь мэдрэлийн төгсгөлд хүргэдэг жижиг нүхтэй байдаг. Эдгээрийг өдөөхөд янз бүрийн өвдөлтийг мэдэрдэг.

Хэт үрж угаахгүй байх

 Олон хүн шүдээ сайн угаахын тулд хэвийн даралтаас илүү хүчтэй дарж угаадгаа анзаардаггүй. Үнэндээ хэт дарж угаах нь буйл болон шүдний пааланд муугаар нөлөөлдөг байна. Бага насны хүүхдийн шүд насанд хүрэгчдээс илүү зөөлөн паалантай байдаг тул шүдний цооролт, элэгдэлд илүү өртөмтгий байдаг байна.

Шүдний утас хэрэглэх

Өдөр бүр шүдээ утсаар цэвэрлэж байгаа эсэхээ шалгаарай. Шүдний утас нь шүдний сойз хүрэхгүй газруудад хүрч шүдийг цэвэрлэдэг учраас заавал хэрэглэх хэрэгтэй байдаг. Үүнээс гадна шүдний чулуулаг үүсэх гэх аюулаас урьдчилан сэргийлдэг байна.

Шүдний утсыг хэзээ хэрэглэх нь хамаагүй

 “Шүдэнд тохиромжтой сайн чанарын утас эсвэл сойзны аль нь хамгийн түрүүнд ордог вэ?” гсэн асуултанд  хариулт өгөх хэрэгтэй. Шүдний утас нь хэзээ ч хэрэглэхэд тохиромжтой.

Хийжүүлсэн ундаанаас татгалзах

Хийжүүлсэн ундаанд агуулагдах ортофосфорын хүчил нь шүдний эмалийг гэмтээх, цоорол үүсгэх, шүдний гадаргуу дээр толбо үлдээх зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. Үүнээс гадна ходоодонд, ялангуяа ходоодны хүчил их үед сөргөөр нөлөөлдөг. Хийжүүлсэн ундааг их хэмжээгээр хэрэглэхэд яснаас кальцийг гадагшлуулдаг байна.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...