₮ 0

No products in the cart.

Нуруу өвдсөн үед унтаж амрахад тохиромжтой байрлалууд

 Нурууны өвдөлт нь бэртэл гэмтэл, стресс, буруу байрлалаар унтах, амьдралын бусад буруу хэв маягаас үүдэлтэй байдаг. Нуруу өвдсөн үед шөнө унтаж амрахад хүндрэлтэй байдаг. Тухтай унтаж амрахын тулд ямар байрлалаар унтвал зохимжтой вэ?

Хажуу тийш харан өвдөгний завсраар дэр хийх

Дээш харан хэвтэхэд хүндрэлтэй байгаа бол хажуу тийш харан хөлнийхөө завсар дэр хавчуулж унтах нь тохиромжтой. Дэр нь аарцаг, нурууны өвдөлтийг намаахад тусална.

Хажуу тийш харан атиралдаж унтах

Нурууны нугалам хоорондын дискний эвэрхийн үед энэ байрлал тохиромжтой. Нурууны диск нь нас ахих, гаднын  хүчтэй доргилт, буруу суух, зогсох, хэт ачааллал өгөх зэргээс болж гэмтэл аван гадагшаа цүлхийн гарч нугасны хажууд буй мэдрэлийн сувгийг даран бүсэлхий нурууны өвчинг үүсгэдэг.
Өвдгөө цээж рүүгээ чиглүүлж, атиралдаж унтах нь нурууны нугалам хоорондох зайг тэлж өгдөг.

Хэвлий хэсэгтээ дэр байрлуулан доош харж унтах

Доош харж унтах нь хүзүүнд ачаалал өгдөг талтай. Нурууны өвдөлтийн үед нуруунд ирэх даралтыг багасгахын тулд аарцаг, хэвлийн доод хэсэгт дэр тавих хэрэгтэй.
Мөгөөрсөн жийргэвч буюу дискний цүлхийлтийн үед ингэж унтах нь сайн унтаж амрахад ихээхэн тустай.

Дээш харан өвдгөн доороо дэр хийж унтах

Зарим тохиолдолд дээш харан унтах нь нурууны өвдөлтийг намдаах хамгийн сайн байрлал байж болох юм. Дэр нь чухал бөгөөд энэ нь нурууны өвдөлтийг намдаадаг.

Дээш харан хэвтэх

Энэ байрлал нь гуя болон их биеийн хоорондох өнцгийг үүсгэдэг тул нуруунд тустай. Энэ өнцөг нь нуруунд ирэх даралтыг бууруулахад тусалдаг.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...