₮ 0

No products in the cart.

Эрүүл мэндээ өөрсдөө шалгах 16 асуумж

Бие эрхтний  гадаад шинж тэмдэг таны эрүүл мэндийг тодорхойлдог болохыг  эрдэмтэн судлаачид олж нээсэн байна. Бие эрхтнээ хянаж байх нь таны эрүүл амьдрах гол түлхүүр юм.

Хумсны толио

Хумсны толиогоо анхааралтай ажигла. Бүдэг хөх, эсвэл хэт ягаан өнгөтэй байвал зүрхний ямар нэг эмгэгийг илэрхийлнэ. Хумс хэт өргөн, эсвэл хумсан дээр товгордуу зүйл мэдрэгдвэл амьсгалын замын эмгэгтэй, уушги муутайн шинж. Хумсан дээр шулуун шугам шиг хэрчээстэй, зузаан байвал өвчний шинж.

Нүд

Нүдний хар тойргийг тойрон цагаан цагираг байвал холестерины хэмжээ их байгааг илэрхийлнэ. Энэ нь зүрхний өвчлөлийн мэдээлэл өгч байна гэсэн үг.

Хараагаа шалгах

Нүднээс зохих зайд үг, үсэг юм уу карт тавиад өрөөсөн нүдээ хааж, холдуулж ойртуулан хараагаа шалга. Хэрэв өөр өөр харагдвал харааны согогтой гэсэн үг.

Триод/гурвалжин мэдрэл/-оо сорих

Дээшээ харан хэвтээд хоёр гараа зэрэгцүүлэн өргөөд анхааралтай ажишла. Хэрэв гар чинь чичирч байвал гурвалсан мэдрэлийн саажлаас сэрэмжил.

Шүд, буйл

Хэрвээ шүд, буйлнаас цус гардаг бол зүрхний өвчний дохио.

Амьсгалын тоо

Ердийн үед минутад 15 буюу түүнээс бага амьсгалж байвал уушги эрүүл байна гэсэн үг. Харин амьсгаадаж, 25 хүртэл удаа амьсгалж байвал уушгиа анхаарч эмчид үзүүлээрэй.

Ой тогтоолтоо шалгах

Тавиур дээр 10 төрлийн зүйл тавиад 10 секунд ажиглан тогтоо. Та хэдийг нь санаж байна вэ? Бараг 80-аад хувийг нь тогтоосон байвал альцгеймер/мартах, ой санамжаа алдах/ өвчний эрсдэл бага байна гэсэн үг.

Гарын алга

Гарын алга улаавтар, улаан өнгөтэй, бас толботой бол элэг сэвтэй илрэл.

Булчинг шалгах

Дээшээ харан хэвтээд хөлөө шулуухан жий. Тэгээд нэг хөлөө дээш нь өргөөд, хэн нэгнээр нь улнаас нь даруул, удаан тэсэхгүй нугарвал булчин сул байгааг илэрхийлнэ.

Бэлхүүс

Бэлхүүсээрээ хэр өргөн/бөөрөнхийдүү/, өөхөлсөн бол зүрхний өвчин тусах эрсдэлтэй.
Эдгээр шинж тэмдгүүд энгийн атлаа таны эрүүл мэндийг илэрхийлнэ.

Алхаагаа шинжих

Газарт хэдэн метр зураас зураад дагаад алх. Цэх, шулуухан, чөлөөтэй алхаж чадаж байвал таны бие махбодь зөв хөгжиж байгаагийн илрэл.

Төрсөн жин

Та ямар жинтэй төрсөнөө мэдэх үү? Та гурваас бага кг жинтэй төрсөн бол зүрхний өвчнөөр өвдөх эрсдэлтэй.

Бие засахаа хянах

Хэрэв гурван цаг тутамд нэгээс илүү бие засч байвал эрүүл мэнддээ анхаар. Чихрийн шижин өвчний эхний шинж тэмдэг бол ойр ойрхон бие засахаар илэрнэ.

Судасны цохилтоо тоолоорой

Судасны цохилт минутад 70-аас бага байвал эрүүл байж урт наслах боломжтой. Олшрох зүрх судасны өвчлөлийг илэрхийлнэ.

Хурууны урт

Хэрвээ таны долоовор, ядам хоёр хуруу адил урттай байвал зүрхний шигдээс болох эрсдэлтэй.

Хөлийн шагай

Эрхий хуруугаараа хөлийн шагайныхаа ар хэсэгт дарж үз. Дарахад гүн хонхойж байвал зүрх, уушги, голдуу бөөр сэвтэйн шинж. Улмаар шилбэ рүү хавагнан хонхойно. Та дээрх байдлаар өөрийгөө шинжээд үзээрэй.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...