₮ 0

No products in the cart.

Витамин С нь таны нүүрний арьсанд хамгийн сайн нөлөөтэй

Витамин С нь таны биед олон үүрэг гүйцэтгэдэг зайлшгүй шаардлагатай тэжээл юм. С аминдэмийг цитрус, чинжүү, навчит ногоонууд зэрэг хоол хүнсээр дамжуулан авах хэрэгтэй.

Витамин С нь эрүүл харагдах арьсыг хадгалахад онцгой ач холбогдолтой. Таны арьсны эсүүд энэхүү витаминыг бохирдол, тамхи татах, хэт ягаан туяанаас үүдсэн стрессээс хамгаалах зорилгоор ашигладаг. Коллаген үүсгэхийн тулд таны арьсанд витамин С хэрэгтэй. Коллаген бол таны арьсны хуурай жингийн 70-аас дээш хувийг эзэлдэг уураг юм.

Нунтаг витамин С ийлдэс эсвэл чийгшүүлэгчтэй хольж нүүрэндээ түрхвэл хөгшрөлтийн шинж тэмдгийг бууруулахад тусална.

Витамин С нунтаг нь нүүрний арьсанд сайнаар нөлөөлдөг

Бүх төрлийн С аминдэм таны арьсанд нөлөөлж чадахгүй. Нунтаг витамин С-д агуулагддаг аскорбины хүчил нь бусад хэлбэрүүдээс илүү тэсвэртэй бөгөөд шингэн витамин С-ээс илүү их ашиг тустай байдаг гэж үздэг.

Витамин С нь антиоксидант үүрэг гүйцэтгэдэг

Витамин С нь таны арьсанд хамгийн ихээр агуулагддаг антиоксидант юм. Таны арьсны эсүүд С аминдэмийг хүрээлэн буй орчны нөлөөнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хадгалдаг. Хэт ягаан туяа, бохирдол, тамхи татах зэрэг нь чөлөөт радикал үүсгэснээр таны арьсыг гэмтээж болно. Чөлөөт радикалууд нь тогтворгүй молекулууд бөгөөд таны эсүүдээс электронуудыг татаж, эвдрэлд хүргэдэг.

Витамин С нь коллагены нийлэгжилтийг дэмждэг

Арьсны хуурай жингийн дийлэнх хэсгийг коллаген эзэлдэг. Энэ уургийг нэгтгэхийн тулд таны биед витамин С хэрэгтэй. Витамин С-ийн дутагдлын шинж тэмдгүүдийн ихэнх нь коллагены нийлэгжилт муудсанаас болдог.

2015 оны судалгаагаар 60 эрүүл эмэгтэйн нүүрэнд 60 хоногийн турш С аминдэм агуулсан уусмал түрхсэн байна. Судлаачид С витамины уусмал нь коллагены нийлэгжилтийг өдөөх өндөр үр дүнтэй болохыг тогтоожээ.

Витамин С нь арьсыг гэрэлтүүлдэг

Витамин С нь тирозиназа хэмээх ферментийг дарангуйлдаг. Тирозиназа нь амин хүчил тирозиныг меланин болгон хувиргадаг бөгөөд энэ нь таны арьсанд өнгө өгдөг.

Эмнэлзүйн болон гоо зүйн дерматологийн сэтгүүлд нийтлэгдсэн 2019 онд хийсэн тоймд витамин С-ийн нарны туяанаас болж арьсны толбонд үзүүлэх нөлөөг судлав. Судлаачид 18-50 насны Кавказ, Хятад хүмүүсийг хамарсан 31 эмнэлзүйн туршилтад дүн шинжилгээ хийсний үр дүнд С витамин нь нарны гэрлийг гэмтээх шинж тэмдгээс урьдчилан сэргийлэхэд ашигтай байж болохыг тогтоожээ.

Витамин С нь Е аминдэмийг нөхдөг

Е витамин нь таны арьсыг исэлдэлтээс хамгаалдаг бас нэгэн чухал антиоксидант юм. Таны арьс нарны гэрэлд өртсөний дараа Е витамины хэмжээ буурдаг. Судалгаанаас харахад С аминдэм нь наранд хордсоны дараа Е витаминыг нөхөхөд тусалдаг болохыг тогтоожээ.

Витамин С нунтаг

Витамин С нунтаг таны нүүрэнд хэрхэн нөлөөлж байгаа талаар хязгаарлагдмал судалгаа байдаг. Гэсэн хэдий ч бусад сэдэвчилсэн судалгаанд нунтаг витамин С дараах давуу талтай гэжээ.

Нарны гэрлээс хамгаалах С аминдэмийн нунтаг

Витамин С-г нүүрэндээ түрхэх нь нарны гэрлийн нөлөөнөөс болж үүссэн хар толбыг багасгахад тусална.

Арьс унжихаас урьдчилан сэргийлэх витамин С-ийн нунтаг

Таны арьс хөгшрөх тусам аяндаа коллаген ялгаруулдаггүй. Коллагены алдагдал нь хөгшрөх тусам таны арьс унжих нэг хүчин зүйл болдог. Витамин С-г нүүрэндээ түрхэх нь коллагены нийлэгжилтийг сайжруулна. Ялангуяа наранд их цагийг өнгөрөөх эсвэл хоолны дэглэм барих нь витамин С-ийн дутагдалд ороход хүргэнэ.

Үрчлээг арилгахвитамин С-ийн нунтаг

Хөгшрөх тусам таны арьс унжих хандлагатай байдаг тул үрчлээ үүсэхэд нөлөөлдөг. Үрчлээ үүсэх нь генетикийн хувьд урьдчилан тодорхойлсон зүйл боловч хэт ягаан туяанд олон удаа өртөх нь коллаген, эластиныг задалж, таны арьсыг эрт хөгшрүүлдэг. Витамин С нунтгаа нүүрэндээ түрхэх нь нарны гэрлээс хамгаалах боломжтой.

Шархыг эмчлэхэд зориулсан витамин С

С аминдэм нь шархыг эмчлэх найдвартай эх үүсвэр. Шарханд С аминдэм түрхэх нь эдгэрэлтийг түргэсгэж, сорвижилтыг бууруулдаг. /Эмчээс лавлаарай/

Арьсыг нарнаас болон бохирдлоос хамгаалах витамин С

Таны арьс хор хөнөөлтэй хэт ягаан туяа, агаар мандлын бохирдлыг байнга авч, исэлдэлтийн стресс үүсгэдэг. Витамин С нь таны арьсыг энэхүү стрессээс хамгаалах антиоксидант үүрэг гүйцэтгэдэг. Витамин С нунтгаа нүүрэндээ түрхэх нь таны эсэд байгаа витамин С-ийн хэмжээг ханахад тусална.

Нүдний зовхинд зориулсан витамин С

Зарим хүмүүс витамин С нь нүдний доорх хар тойргийг багасгахад тусалдаг гэж баталжээ. Витамин С нь коллагены нийлэгжилтийг идэвхжүүлж нүдний зовхины харласан хэсгийн багасгахадтуслах болно.

Гуужуулагч витамин С

Витамин С нунтагыг тос эсвэл чийгшүүлэгчтэй хольсон тохиолдолд уусмал нь зөөлөн бүтэцтэй болно. Энэ нь таны нүүрийг гуужуулах үйлчилгээтэй.

Эх сурвалж: healthline

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...