Загварын тайз гоёл чимэглэл, гоо үзэсгэлэн, стилийн гайхалтай мэдрэмжээр биднийг өөрийн эрхгүй татдаг билээ. Супермоелиуд хэрхэн загварлаг харагддаг вэ. Дараах зөвлөгөөг хүргэж байна.
10. Хувцаслалтынхаа үндсэн суурийг зөв сонгох
Супермоделууд чөлөөт цагаараа ихэвчлэн шүүгээндээ байх хамгийн энгийн хувцсыг өмсдөг. Эдгээр нь цайвар цэнхэр жинсэн өмд, цагаан подволк зэрэг. Энгийн харагдана гэдэг нь загварлаг бус харагдана гэсэн ойлголт биш.


9. Толгойноос хөл хүртэл харөнгөөр дагнах
Өмсөх хувцасаа сонгохдоо цагаа үрэхийг хүсдэггүй хүмүүст тохиромжтой. Хар өнгийн хувцаслалт нь үргэлж загварлаг, дэгжин харагдуулах болно.

8. Пүүз бол загвар өмсөгчийн хамгийн сайн “найз“
Загвар өмсөгч гэдгийг өндөр өсгийттэйгөөр л төсөөлж байна уу? Загварын салбарынхан биедээ эвтэйхэн байдлыг чухалчилдаг болсон. Тэд загварын шоуны дараа хөлдөө эвтэйхэн гутал, спорт хувцас хүртэл өмсдөг.

7. Арьсан хүрэм шүүгээнд заавал байх ёстой
Бүх төрлийн арьсан хүрэм нь загварлаг дүр төрхийг бий болгох хамгийн сонгодог арга. Цагаан подволк, даашинз гээд бүхий л төрлийн хувцас дээр зохицно.

6. Хэлхэгэр хувцас дэгжин харагдуулна
Хайхрамжгүй мэт байдал нь таатай мэдрэмж авахад хамгийн тохиромжтой сонголт юм. Дуртай жинсэн өмднөөсөө том хэмжээтэйг нь эсвэл хэлхэгэр ноосон цамц авахаас бүү татгалзаарай.

5. Өөртөө тохирсон жийнсийг олж авах
Орчин үеийн загвар өмсөгчдийн сонголт бол загварлаг жийнс юм. Жийнс нь блхүүсийг улам бүр гоолиг харагдуулдаг. Мөн ямар ч гутал дээр тохиромжтой харагддаг.

4. Эрэгтэй загварын хувцас өөртөө итгэх итгэлийг нэмдэг
Зангиа, эрэгтэй цамц, гутал өмссөнөөр өөртөө илүү итгэлтэй болдог. Ийм хувцас нь эмэгтэй хүний дур булаам байдал, хүч чадлыг тэнцвэржүүлдэг.


3. Илүү байгалийн мэт харагдах нүүр будалтыг сонгох

Загварын тайзан дээрээс бусад үед загвар өмсөгчид байгалийн үзэмжийг илүүд үздэг бөгөөд хүнд будалт хийдэггүй. Хамгийн сайн нүүр будалт бол энгийн цэвэрхэн, байгалийн мэт харагдах юм.
2. Нарны шил загварлаг харагдуулна
Хамгийн чухал нь нүүрний хэлбэрт тохирсон хүрээтэй шил сонгох хэрэгтэй.
1.Гоёл чимэглэлээр хувцаслалтынхаа дэгжин байдлыг бий болгох
Гоёмсог ээмэг, хүзүүний зүүлт, дэгжин гар цүнх нь таны загварыг тодорхойлох хамгийн чухал зүйлс. Зөв харьцааг чухалчилж үзэх хэрэгтэй.
Brightside