₮ 0

No products in the cart.

Шинэ аав ээжүүдийн анхаарвал зохих зүйлс

Залуу хосууд анхны хүүхдээ өлгийдөн авахдаа туршлага муутай байдаг. Бусдын заавраар хүүхдээ асрах тохиолдол элбэг. Эцэг эхчүүдийн анхаарвал зохих зүйлсийг энд дурьдав. Ихэнх эцэг эхчүүд дараах алдаануудыг гаргадаг.

Хүүхдийг хэт бөөцийлөх

 Хүүхдийн бие махбодь халдвар авснаар дархлаа үүсгэдэг. Эцэг эхчүүдийн анхаарах ёстой зүйл нь хүүхэд маань даарчих вий биш ханиад хүрсэн тохиолдолд  хүүхэд хэр хурдан эдгэрдэг вэ (7-8 хоног байх ёстой), ямар нэгэн хүндрэл гарч байна уу гэдэг л асуудал.

Суудлын бүс хэрхэн зүүж байгааг анзаарахгүй байх

 Автомашинд бага насны хүүхдийг тусгай суудалгүйгээр зорчуулвал торгууль ноогдуулдаг.Хүүхдийг хэрхэн суудалд нь бэхэлж байгааг цөөхөн хүн шалгадаг. Гэтэл энэ нь маш чухал ач холбогдолтой юм. Хүүхдийн цээжээр бэхлэх бүс нь дээрх зураг дээр харуулсан шиг биш харин бүсүүдийг холбосон хэсэг нь цээжний голд байрлах ёстой.
Энгийн хамгаалалтын бүс ашигладаг хүүхдүүдийн бүс нь суга болон хүзүүнд тулахгүй байх ёстой

Нярай хүүхдийн хумсыг буруу авах

 Насанд хүрсэн хойно үүсэх хумсны асуудал нь бага балчир наснаасаа тавигдаж магадгүй юм.  Иймээс нярай хүүхдийн гарын хумсыг бага зэрэг бөөрөнхийлж, хөлийн хурууны хумсыг тэгш аваад дараа нь хурц өнцгийг нь хумсны хуурайгаар зөөллөнө. Хумсыг хэтэрхий тулгаж авахаас зайлсхийх хэрэгтэй.

Нярай хүүхдийг хүүхдийн тэргэн дээр удаан байлгах

  Нялх хүүхдийн хүзүүний булчин хараахан хөгжөөгүй байдаг. Тиймээс хүүхдийг эгц тавж унтуулахгүй бол амьсгал боогдоход хүргэж болзошгүй юм. Энэ нь хүүхдийн тэргийг ашиглаж болохгүй гэсэн үг биш юм.

Соосго хөхөхийг хортой зүйл гэж үзэх

Соосго хөхөх нь эрүүл мэндийн хувьд хортой нөлөө ихтэй гэдэг нь ямар ч үндэслэлгүй юм. Соосго хөхөх нь хөхөх рефлексийг хангаж, бохир, аюултай зүйлийг амандаа хийх эрсдэлийг бууруулдаг.

Хүүхэд бие нь тавгүйрхэж, хоолонд дургүй байхад нь хоолоор шахах

Хоолонд дургүй болох нь гастрит, ходоодны хямрал, гэдэсний асуудал зэрэг маш олон шалтгаантай. Хүүхдийн бие тавгүй үед дотор муухайрах, бөөлжих, хүндээр амьсгалах, хоолонд дургүй болох зэрэг шинжүүд илэрдэг. Энэ үед хоол өгөх гэж шахах нь ёсгүй. Өлсөх үед өөрийн биед байгаа нөөцүүдээ хэрэглэдэг. Цусанд, өөхөнд, элгэнд байгаа нөөцүүд. Тэр нв дуусахаар өвчтэй, хэрэггүй эсүүдээ идэж, гарцаагүй хэрэггүй эсүүдээ үлдээдэг.

Бактериас болж амьтадтай харьцах харьцааг багасгах

 Хэрэв эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг нэмэгдүүлэх зорилготой бол нохой тэжээх хэрэгтэй.

Ямар ч шарханд иод түрхэх

Иодыг хүүхэдтэй гэр бүлд их ашигладаг. Гэхдээ эцэг эхчүүд үүнийг ухаалгаар ашиглах хэрэгтэй. Иод нь металлын урвалд ордог тул чихээ цоолсон газарт түрхэхгүй байх нь чухал юм.

Шүдний утас нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулагдсан гэж бодох

 Бага насны хүүхдүүд шүдний утсыг эрүүл ахуйнхаа зан үйлд ашиглаж чадвал эрүүл шүдтэй болно. Учир нь шүдний утас нь шүдний хоорондох хэсгээс гадна буйлны ойролцоох хэсгийг сайн цэвэрлэдэг.

Хүүхдээ өргөх эсвэл гар, суга хэсгээс хүчтэй дугтрах

Хүүхдүүдийг гар, шуу, суга дороос өргөх нь хүлээн зөвшөөрөгдөхгүй. Бага насны хүүхдийн үе мөч, булчин шөрмөс сул байдаг.  Энэ нь хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарлагдахад хүргэж болзошгүй.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...