₮ 0

No products in the cart.

Хиамны гол амтлагч нитрит бидний эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ

Монгол Улсын хэмжээнд хиам хиаман  бүтээгдэхүүний үйлдвэрлэлд амт, өнгө оруулах зориулалтаар нитритийн давсыг /Е249 Е240/ өргөнөөр хэрэглэж байгаа юм.

Нитрит (Е249, Е250) – Бичил биетний өсөлтийг саатуулах, махан бүтээгдэхүүний өвөрмөц улаан өнгийг сэргээх, амтлаг чанар бий болгох, ханаагүй тосны хүчлээс үүсэх зохисгүй үнэрийг дарах зорилгоор хиамны үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг.

Нитритийн давс хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг тул хэрэглээг хязгаарлаж, бүтээгдэхүүнд агуулагдах зөвшөөрөгдөх дээд хэмжээг стандартаар хуульчлан тогтоож, хатуу хяналт тавьдаг байна.

Нитрит нь үр хөврөлд хоруу нөлөө үзүүлдэг аж.  

Хоногт зөвшөөрөгдөх дээд хэмжээ биеийн жингийн 1 кг тутамд нитрит 0.4 мг-аас хэтрэхгүй байх ёстой.

Нитритийн давсыг хүнсний давстай андуурч хэрэглэх тохиолдол гардаг тул нитритийн давсыг бусад хүнснээс сайтар тусгаарлаж, зөв хадгалах шаардлагатай юм.

Зөвлөгөө

Нитритийн ноцтой хордлогын үед илрэх шинж тэмдэг

Даралт огцом унаж, пульс сул, жигд биш болж, гар хөл хөрч, амьсгаа түргэснэ.

Толгой өвдөх, чих дүнгэнэх, бие сулрах, нүүрний булчин татвалзах шинж тэмдэг илрэхээс гадна ухаан алдаж ч болно

Ихээр хөлрөх, арьс хөхрөх, амьсгаадах, толгой эргэх зэрэг хордлогын шинж тэмдэг илрэхээс гадна бие организмд А, Е, С, В1, В6 аминдэмүүд багасдаг.

Улмаар янз бүрийн сөрөг үйлчлэл, түүний дотор хорт хавдрын хүчин зүйлд тэсвэрлэх организмын чадвар буурдаг ажээ.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...