₮ 0

No products in the cart.

Стрессээс үүдэлтэй өлсөх мэдрэмжийг дарах аргууд

Орчин үеийн амьдралын хэмнэл, өдөр тутмын асуудлууд стресс, сэтгэлийн түгшүүр бий болгодог.  Стресст орсон үед тайвширахын тулд их хэмжээгээр идэх хүсэл төрдөг байна. Энэ нь жингийн илүүдэлд хүргэх нэг гол шалтгаан. Тухайн мөчид хоол хүнс хамгийн том “дайсан” болдог.

Стрессээс үүдэлтэй хоол идэх дуршлыг бууруулах аргуудыг хүргэж байна.

Бохь зажлах

Бохь зажлах нь стрессийг багасгахад маш үр дүнтэй арга болдог. Сэтгэл санаа тавгүйтсэн эсвэл бухимдсан үедээ чихэргүй бохь зажилвал тайвширдаг байна. Судалгаагаар сахаргүй бохь зажлах нь өдөр тутмын илчлэгийн хэрэглээг бууруулж, улмаар өдөр тутам зарцуулдаг энергийн хэмжээг нэмэгдүүлдэг.

Цай уух

Сэтгэл түгшсэн үед өлсөх мэдрэмжийг дарах, хөргөгчөө байн байн онгойлгохоос зайлсхийх арга бол цай уух. Тайвшрахаас гадна бие махбодийн шингэний хэмжээг нөхөж, хорт бодисыг гадагшлуулах боломжтой.

Сэргээгч ундаанд “үгүй” гэж хэлэх

Кофе ба кофеин агуулсан ямар ч төрлийн ундаа нь тайван амрахын дайсан болдог.  Энэ бодис (ихэвчлэн элсэн чихэртэй хослуулдаг) нь таны биед агуулагдах адреналины хэмжээг ихэсгэж, стресс, түгшүүрийн шинж тэмдгийг нэмэгдүүлдэг байна. Уусны дараа илүү их стресст орж, идэх хүсэл улам нэмэгддэг. Тиймээс кофе, хийжүүлсэн ус уухын оронд нэг аяга цай эсвэл нэг аяга нимбэгний ундаа сонгох нь дээр.

Халуун ногоотой хоол идэх /гэхдээ өдөр бүр биш/

Зарим судалгаагаар хоолондоо халуун чинжүү нэмэх нь хоолны дуршлыг бууруулдаг гэж үздэг. Чинжүүг халуун болгодог бодис нь бие махбодод цатгалан мэдрэмж төрүүлж, бусад хоол хүнснээс илүү их калори шатаадаг. Гэхдээ өдөр бүр идэх нь зохимжгүй.

Улаан, шар өнгийн хүнс хэрэглэхээс зайлсхийх

Хоолны өнгө хоолны дуршилд маш их нөлөөлдөг гэдгийг мэдэх үү? Улаан болон шар өнгийн ногоо нь өлсөх мэдрэмжийн хэд хэдэн механизмыг өдөөж өгдөг. Тиймээс ч жингээ хасахыг хүсвэл ийм өнгөтэй хоол хүнснээс татгалзахыг зөвлөж байна.

“Аз жаргалын даавар” ялгаруулдаг хоол хүнс хэрэглэх

Серотонин нь бидний сэтгэл хөдлөлийг зохицуулах үүрэгтэй тул “аз жаргалын даавар” гэж нэрлэдэг. Серотонины хэмжээ бага байх үед илүү их стресст орж, сэтгэл санааны хувьд тогтворгүй болох хандлагатай байдаг. Улмаар хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Тэнцвэртэй хооллохын тулд бие махбодийн серотонины түвшинг зохицуулах нь чухал юм. Хан боргоцой, бууцай, чавга, авокадо зэрэг триптофанаар баялаг (серотониныг тэнцвэржүүлэхэд тусалдаг бодис) хоол хүнс идэж болно.

Өглөөний хоолондоо чидун жимсний тос болон талх идэх

Судалгаагаар авокадо, чидун жимсний тос, самар зэрэг ханаагүй өөх тосоор баялаг зарим хоол хүнс нь их   идэх хүслийг бууруулдаг болох нь тогтоогджээ. Хэрэв та стресстэй үеийг даван туулж байгаа бол өглөөний хоолондоо өндөг, оливийн тос, талх идээрэй.

Гааны үнэрлэх

Гаа үнэр нь хоолны дуршил бууруулж, өдрийн турш илчлэг багатай хоол идэхэд туслах нэмэлт тэжээл болж өгдөг гэсэн нотолгоо бий. Сэтгэл тавгүйтэх, стресстэх бүртээ үнэрлэж болно.

Тайвширсан үедээ ямар нэгэн зүйл идэх

Хэрэв та сэтгэлийн түгшүүр, стрессийн шинж тэмдгийг мэдэрч, хяналтгүй хоолны дуршилтай болж эхэлбэл самар, хушга, гадил жимс, улаан жимс идэх. Эдгээр нь өлсөх мэдрэмжийг дарж, хооллох дуршил нэмэгдэхээс сэргийлнэ.

Хооллохдоо 20-25 минут зарцуул

Бидний ачаалалтай, завгүй амьдралын хэмнэл яаран хооллоход хүргэдэг. Зарим хүмүүс  компьютерынхаа ард суугаад үдийн хоолоо иддэг.  Гэтэл хоол идэхдээ дор хаяж 20-25 минут зарцуулж, тайван хооллох ёстой.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...