Саяхан явуулсан судалгаагаар бидний ихэнх нь ухаалаг гар утаснаасаа хамааралтой болсон байдаг гэжээ. Хэрэв угаалгын өрөөнд орохдоо ухаалаг утасгүйгээр орж чадахгүй байвал дараах хэдэн эрсдлийг анхаарч үзэх хэрэгтэй. Энэ нь бидний эрүүл мэндэд хор хөнөөл учруулаад зогсохгүй бидний оюун ухаан, ажиллах чадварт нөлөөлдөг.
Энэ нь бактери үржих таатай нөхцөл болдог

Саяхны нэгэн судалгаагаар гар утас нь ариун цэврийн өрөөний суултуураас илүү бохир болохыг тогтоосон. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг хамарсан судалгаагаар гар утас “E.coli”-д бүрхэгдсэн болох нь тогтоогджээ. Энэхүү хортой бактери нь хоолны хордлого, суултгалт өвчин гэх мэт гэдэсний асуудалтай холбоотой байдаг.
Шамбарам үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг

Удаан хугацаагаар утсаа оролдон суултуур дээр суух нь шамбарах буюу цагаан мах эргэх нэг шалтгаан болдог. Ухаалаг гар утас нэвтэрснээс хойш шамбарамын тохиолдол нэмэгдэж байна гэсэн судалгаа бий. Энэ нь эрүүл мэндийн хувьд асуудал үүсгэж болзошгүй.
Сэтгэн бодох чадварыг хязгаарладаг

Гар утас нь бидний төвлөрөл, сэтгэн бодох чадварыг тасалдуулж, аливаа нэгэн асуудал дээр ажиллах чадварыг хязгаарладаг. Гар утаснаас хараат бус байх цаг хугацаа бидний оюун ухаанд зайлшгүй шаардлагатай. Утсаа ариун цэврийн өрөөнд авч орох нь бидний оюун ухаанд шаардлагатай үнэт завсарлагыг алдагдуулдаг гэсэн үг юм.
Аарцагны эрхтний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй

Удаан хугацаагаар суултуур дээр суух нь булчинд асуудал үүсгэдэг. Ялангуяа, гэдэс, давсаг, үтрээ гэх мэт аарцагны хөндийн эрхтнүүдэд сөргөөр нөлөөлнө.
Дэлгэцээс хамааралтай болох эрсдлийг нэмэгдүүлнэ
Ухаалаг гар утас нь биднийг дэлхий ертөнцтэй холбодог боловч тэд маш их автуулдаг.