₮ 0

No products in the cart.

Шээс задгайрахыг эдгээх үр дүнтэй арга

Шээс нь хүрээгүй байхдаа шээвсний сүвээс өөрийн мэдрэлгүй гарахыг шээс задгайрах өвчин гэдэг. Гэхдээ энд шээс задгайрч сул гарах ба шээсээ барьж чадахгүй байх гэсэн хоёр өөр шинж тэмдгийг ялгаж ойлгох хэрэгтэй.

Шалтгаан 

Шээс задгайрах нь өвчин биш харин янз бүрийн өвчний үед хүйс ялгалгүй илэрдэг шинж тэмдэг юм. Шээс задгайрлыг нь анхдагч ба хоёрдагч гэж ялгадаг. Анхдагч шээс задгайрал нь давсагны хуниас буюу шээс таслан зогсоогч аппаратын анатомийн гажгаас үүсдэг. Жишээлэхэд, төрөлхийн гажиг эсвэл гэмтэл авах г.м. Хоёрдогч шээс задгайрал нь анатомийн хувьд хэвийн хуниас нь хэвийн ажиллаж чадахгүй байх үед үүсдэг.

Хоёрдогч шээс задгайралын шалтгаан нь нугасан дахь шээс гаралтыг зохицуулдаг хэсгийн гэмтлээс эхлээд өвчтөний сэтгэцийн онцлог хүртэл олон янз байна. Хуниасны булчингууд анатомийн хувьд хэвийн ч үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, явуулсан ч сул явуулдаг байж болох талтайг онцлох хэрэгтэй байх. Ийм тохиолдолд биеэ өчүүхэн төдий ачааллахад л шээс өөрийн мэдээгүй гардаг. Энэ хувилбарыг стрессийн шээс задгайлал гэж үздэг.

Стрессийн шээс задгайрлыг биеийн ачааллын задгайрал ч гэдэг бөгөөд ханиах, найтаах, инээх, явган явах, биеийн хүчний дасгалын хийх, сууж, эсвэл хэвтэж байгаад босох, хүнд юм өргөх зэрэгт ажиглагддаг.

Стрессийн шээс задгайрал заавал хөгшрөлтийн үед байдаг ч төрсний дараа, хагалгааны дараа, сарын тэмдгийн хооронд эм бэлгийн даавар эстрогений дутагдал үүсдэгтэй холбоотойгоор үүсэх нь бий. Гэхдээ шээс задгайрал нь шээсний замын халдвар, үтрээний халдвар, өтгөн хатах зэрэг хялбар эмчилж болдог эмгэгээс үүдсэн байж болох талтай. Мөн зарим төрлийн эм нь шээс задгайрлын шалтгаан байж болдог бөгөөд эдгээр тохиолдолд зөв эмчилгээ хийхэд хялбар, эмчлэх боломжтой.

Эмчилгээ

Олонхи эмэгтэйчүүд шээс задгайрлын үед эмчид хандаж зөвлөгөө авахаас ичиж зовдог. Үр дүнд нь мэргэжлийн эмчид үзүүлэн эмчилгээ хийлгээд хэвийн амьдралдаа эргэн орохын оронд эмгэгээ нуух гэж ажлаа орхих, найз нөхдөөсөө бэргэх зэргээр амьдралаа бүхэлд нь өөрчлөхөд хүрдэг. Улмаар элдэв үзмэрч, домч нарт хандаж, эмчилгээ нь бүтэлгүй болоход сэтгэл санаагаар ихэд унаж, өвчин нь улам даймжирдаг.

Шээс задгайрлын жинхэнэ шалтгааныг зөвхөн мэргэжлийн эмч л тодорхойлж, зөв эмчилгээг хийж чадна.

Улмаар булчингын дасгал хийж, стресс тайлах эмчилгээ хийснээр давсаг болон шээс гадагшлахад оролцдог булчингийн үйл ажиллагааг өөрөө удирдах боломжтойг ойлгож мэдэрдэг. Шээс задгайрах эмгэгтэй эмэгтэйчүүд Кегелийн дасгалыг тогтмол хийж байх хэрэгтэй. Эдгээр дасгал нь аарцагны ёроолын булчинг хөгжүүлэх зориулттай юм.

Кегелийн дасгал

Дасгал 1. Гэдэс, өгзөг, хөлийн булчингууд сул байх ёстой. Байрлалын хувьд сууж, хэвтэж, эсвэл боссон ч болно. Хошного орчмын булчинг хуниасны булчинг чангалах дасгалыг хэд хэд дараалан хийнэ. 

Дасгал 2. Шээж байх үед хийх дасгал. Шээж байхдаа таслаж бариад дахин шээнэ. 

Дасгал 3. Энэ нь эхний хоёр дасгалыг нэгтгэсэн хувилбар юм. Таазны ёроолын булчинг суллаад  ард талын булчинг чангалж эхлээд суллалгүйгээр залгуулан урд талын бучлинг чангална. Дасгалыг өдөрт гурваас цөөнгүй удаа хоёр минутын турш хийнэ.

Урьдчилан сэргийлэлт

Шингэнийг хэт ихээр уухгүй байх

Кофе, архи, шар айраг зэрэг шээс хөөх үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

Өтгөн хаталт нь шээс задгайрлын үндсэн шалтгаан байх олон тул өтгөн хаталтыг эмчлэх хэрэгтэй.

Шээс задгайрах хандлагатай бол бас нэгэн энгийн дүрмийг мөрдөж байх хэрэгтэй. Үүнд давсгаа сулласныхаа дараа босоод, ахин сууж гүйцэд сулладаг болж сурах хэрэгтэй.

Мөн тодорхой цагт бие засдаг болж сурсан ч болно. Улмаар тогтмол цагт давсгаа сулладаг болж сурсныхаа дараа тэдгээрийн хоорондын зайг бага багаар ихэсгэж сурах хэрэгтэй.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...