₮ 0

No products in the cart.

Эрчүүдэд зориулсан 27 зөвлөгөө

Уулаар алх. Ням гариг болгон сайн алхвал хэдхэн сарын дараа хэн байгаад хэн болсноо гайхан ярих болно. Дагаад алх.

    Дурла. Хэн нэгэнд таалагдах хүслээс илүүтэй хүний биеийг дэгэнд оруулдаг зүйл гэж үгүй.

    Тур. Гүзээ гэдэг чинь буян биш, харин баас цугларсан гэдэсний гогцоонууд юм.

    Уухаа багасга. Согтууруулах ундаа чинь өөрөө өндөр калори.

    Битгий атаарх. Хүний чадсан болгоныг чадах албагүй. Харин бахдан баярлаж сур.

    Мөнгийг чөлөөтэй, баясгалантай үр. Үрж байна гэж бодолгүй үр. Мөнгийг дарж сууна гэдэг чихэнд ургасан үс шиг зөнсөн хүний хийдэг ажил.

    Хамар чихнийхээ үснээс сал. Залуу харагдуулна.

    Хэн нэгэн “Сайн шүү” гэвэл битгий худлаа нэрэлхэж “Хамт олны хүч” гээ. Зүгээр л таларх. Даруухан, өөртөө ухамсарласан итгэлтэй бай.

    Сониуч бай. Зөвхөн өөрийгөө л сонирхдог хүн хүссэн хүсээгүй өвчин л ярьдаг болдог.

    Дэмий юманд баярлаж сур. Машинаа угаалгаад ч юм уу, тэнгэр цэлмэхэд ч юм уу.

    Найз нөхөд, ойр дотны хүмүүстээ анхаарал тавь, цаг мөнгө зар.

    Тансаг хэрэглээ, тав тухыг аз жаргал гэж бүү эндүүр. Энгийн, хялбар амьдрах нь залуу байхын гол нөхцөл байдаг.

    Битгий гомдолло. Ер нь юунд ч битгий гомдолло. Амьдрал шудрага биш ч гэсэн амьдрахаас сайхан юм байхгүй.

    Юунаас ч битгий ай. Үсрээд л үхнэ биз.

    Залуучууд хаана байна, тэнд бай. Нас намбатай ялгарах хэрэггүй.

    Орой гарах хэрэгтэй бол гар. Амьдралыг тасалж байснаас ажлаа тасалсан нь дээр.

    Шөнө гоё бол битгий яар. Дахин ийм шөнө олдоо ч уу. Ажил алга болохгүй.

    Өгөөмөр бай. Хариу харалгүй тус хүргэ. Тусалсан бол март.

    Жилдээ нэг удаа хөдөө гадаа яв, эцэг өвгөдийн нутгаар оч, хүндэтгэл үзүүл.

    Хуйвалдаанд бүү итгэ. Адил хуйвалдаад араар чинь тавьчих болно.

    Юмыг хурдан эхлэ. Бүхнийг тооцоолоод, бодоод байх ядаргаа. Сэлмээ сугалаад л дайраад ор, тэгээд юу болох нь угаасаа харагдана.

    Цэцэг өгөхөөр бол ямар ч шалтгаангүй өг.

    Жаахан тэнэг мэсэж бичихдээ бүү ич. Хэн юу гэж бодох бол гэж үргэлж өөрийгөө зомбидохоо боль.

    Битгий бөгтийгээд бай. Цэх пээдгэр яв.

    Хөдөл. Хүн хөдөлж үхдэггүй, хөшиж үхдэг юм.

    Галзуу бүсгүй таарвал битгий гөлийгөөд бай, зүгээр инэмсэглэ. Хариулсан бол дөхөж болно.

    Байгаагаасаа залуу харагдах гэж бүү хичээ. Инээдтэй. Ямар ч насанд гялалзаж болдог юм.

Эмч, уулчин Л.Баярсайхан

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...