₮ 0

No products in the cart.

Ямар төрлийн талх юунд сайн бэ

Бидний өдөр тутмын хэрэглээнд юун түрүүнд талх ордог. Талхгүй амьдралаа төсөөлөхөд бэрх. Гадуур худалдаанд төрөл бүрийн л талх байна. Зарим нь давс ихтэй байна. Хэрэв та эрүүл мэндээ боддог бол талхаа хүртэл зөв сонгоорой.

Элэг бөөрний өвчтэй бол

Элэг, бөөрний өвчтэй хүмүүс давсгүй буюу натри багатай талх хэрэглэвэл зохино. Учир нь усыг бие махбодиос гадагшилахад натри саад болдог аж. Түүнчлэн үүнээс болж хаван үүсдэг байна. Овъёосны гурил, хивэг ийм хүмүүст тохиромжтой. Овъёос нь элгэнд өөх хуримтлагдахаас хамгаалах уургийг агуулдаг юм байна.

Цөсний чулуутай бол

Ийм өвчтэй хүнд хүнсний ширхэглэг талх тохирно. Илчлэг багатай, шар буурцаг, улаан буудай, арвай буудайтай ч талх ч зүгээр.

Өтгөн хатдаг бол

Өтгөн хатдаг бол хүнсэнднэ хивэг, мөн арвай буудайтай талх хэрэглэвэл зохино. Хүнсний ширхэглэг бодис нь ходоодны шүүсний хэт хүчиллэг байдлыг дарж, 12 нугалаа гэдэсний өвдөлтийг намдаадаг. Гоньдтой талх ч бас бидэнд сайн. Учир нь ийм талх булчин чангаралтыг зогсоож, гэдэс дүүрэхийг бууруулах эфирийн тостой.

Чихрийн шижинтэй бол

Ийм өвчтэй хүмүүст талх чухал үүрэгтэй. Хөх тарианы талх сайн. Энэ нь цусан дахь саахарын түвшинг нэмэгдүүлдэггүй. Цагаан талхнаас бусад төрлийн хар бор гурилын талх тохирно.

Даралт ихдэх өвчтэй бол

Давсгүй талх идээрэй. Давс нь бие организмд усыг тогтоон барьж, судасны хананд даралт үүсгэдэг. Тиймээс даралт ихэсгэдэг бол мөн л шар буурцагтай талх идэх нь зөв. Шap буурцагтай талханд судас тэлэх бодис агуулагддаг аж.

Ye мөчний өвчтэй бол

Давсгүй, давс багатай, улаан буудайн талх тустай. Хар бор гурилын талхыг хааяа хэрэглэх нь зөв. Учир нь ийм төрлийн талх кальци шимэгдүүлэх муу талтай.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...