₮ 0

No products in the cart.

Хүүхдийн хэт дураараа, зөрүүд занг болиулах үр дүнтэй аргууд

Хүүхэд багаасаа л харсан болгоноо авах гэж өөрийнхөөрөө зүтгэдэг. Хэрэв та үүнийг нь ихээр дэмжвэл хүүхдийн тань хүмүүжилд маш сөргөөр нөлөөлнө.

Та хүүхдийнхээ өөрийнхөөрөө дураараа занг болиулахыг хүсэж байвал дараах аргуудыг хэрэглээд үзээрэй.

Огт сонсоогүй дүр үзүүл

Хүүхдийн энэ зуршлыг болиулах хамгийн шилдэг арга бол түүнийг энгийнээр хэлж сурахаас нааш авах гэж шаналгаж буй зүйлийг нь өгөхгүй байх юм. Эхлээд  “Би чиний гонгинохыг сонсмооргүй байна. Юу хүсч байгаагаа зүгээр хэл” гэж хатуухан хэл. Дараа нь түүнийг сонсоогүй царайлж, зүгээр л орхи. Гонгинож буй нь эцэг эхийнхээ анхаарлыг татах гэсэн башир арга. Тиймээс түүнд нүүр өгч болохгүй. Мөн хөмсгөө зангидаж, дуугаа өндөрсгөн уурлаж байгаагаа ойлгуул. Харин түүнийг гонгинохоо болих үед юу хэрэгтэйг нь асуу. Ингэснээр түүнд хүссэн бүхнээ дураараа авч болдоггүй гэдгийг ойлгоход нь туслах юм. Ингэж дураараа загнаснаар хаана ч хүрэхгүй гэдгийг ойлгоод тэд гонгинохоо болино.

Дууныхаа өнгийг өөрчил

Хүүхэддээ хүссэн болгоноо шаардаж авч болохгүй гэдгийг хэлж ойлгуул. Хамгийн гол нь хүсч байгаа зүйлээ энгийнээр хэлж байхыг сануул. Гэхдээ түүнийг элэглэж шоолох хэрэггүй. Түүнд юу зөв, юу буруу болохыг ойлгуулах нь ойлголцлын эхлэл.

Энгийнээр хэлж ярих нь илүү үр дүнтэйг харуул

Хүссэн болгоноо шаналгаж байж авдаг хүүхдэд энэ зуршлаа хаях нь амаргүй байдаг. Тиймээс түүнд нүүр өгч давраалгүй бага дээр нь болиулах нь зүйтэй. Та өөрөө ч үүнд буруутай байж мэднэ. Учир нь эцэг эх, ах эгчийн хэн нэгнийг тэр дуурайдаг. Тиймээс та бусадтай харилцахдаа энгийн бас эелдэг харьцахаа мартуузай.

Зөрүүд занг нь үл тоомсорло

Хүүхдийн зөрүүд занг дарах хамгийн шилдэг арга бол түүнийг үл тоомсорлох. Хэдэн өдөр болох байсан ч түүнд нүүр өгч болохгүй. Эцэст нь түүнийг занд өөрчлөлт ажиглагдаж эхэлвэл түүнд хайртайгаа харуул. Гэхдээ хүссэн болгоныг нь өгч болохгүй гэдгийг анхаар. Хэрвээ түүнийг өөгшүүлсээр байвал та түүнийг хүмүүжүүлж чадахаас өнгөрнө гэсэн үг. Хамгийн гол нь та гэр бүлийнхээ гишүүн бүрд шударга ханддагаа ойлгуулах нь чухал. Ингэснээр хүүхэд гэр бүлийн үнэт зүйлсийг ойлгодог болно.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...