Өдөр бүр жижиг боловч хүчирхэг алхмуудыг хэрхэн хийдэг талаар Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн гишүүдээс асуухад дараах хариултыг өгчээ.
Аливаа зүйлийг юу ч биш мэтээр хүлээж ав
Би тодорхой амжилтанд хүрэхийн тулд зовлон, зүдгүүрээс олон зүйлийг сурч мэдсэн. Түүндээ хамгийн ихээр талархаж байна. Гэр бүл цуцлалт, ажил хэрэгч түнштэйгээ салах, биеэ өвдтөл ажиллах… Энэ бүгд намайг юу ч биш гэж үздэг байсан газар руу хөтөлсөн. Бизнес, харилцаа холбоогоо энгийн зүйл гэж үзэхээс зайлсхийхэд тайван байх нь илүү хэцүү болдог.
-Робби Бертюм, Bull & Beard
Өдөр тутмын амьдрал, нэгэн хэвийн байдлаа өөрчлөх
Хэвшмэл хэв маяг нь тав тухтай байдлыг бий болгодог. Нэг ёсондоо үүндээ дасч эхэлдэг. Би өдөр бүр дэглэмээ жижиг боловч утга учиртай байдлаар өөрчилдөг. Би ажил руугаа шинэ маршрутаар явж, үдийн хоолонд орохдоо лифтний оронд шатаар өгсдөг. Жижиг ч гэсэн эдгээр өөрчлөлт нь шинэ хүмүүстэй танилцаж, янз бүрийн үзэсгэлэнт газруудыг үзэхэд хүргэдэг. Энэ нь миний ажил болон хувийн амьдралын аль алинд нь шинэ санаагаа эхлүүлэхэд тусалдаг.
-Ким Каупе, ЗайнПак
Айдас руугаа өөрийгөө чиглүүл
Миний хийхээс айдаг зүйл бол миний амьдралыг өргөжүүлэх хамгийн том боломж байдаг гэдгийг би олж мэдсэн. Айдас мэдрэх үед тухайн зүйлийг хийх шаардлагатай болдог. Өдөр бүрийн үүрэг хариуцлага, амлалт өгөх зэрэг нь заримдаа таагүй байдал үүсгэдэг ч олон сайхан дурсамж, сэтгэл ханамжийг бий болгодог.
-Марк Краснер, Expectful
Хяналтыг зогсоох
Энэ нь өдөр тутмын зүйл биш байж болох ч компанийхаа хяналтыг зогсоох намайг тав тухтай байдлаас гаргахад хүргэдэг. Үйлчлүүлэгчдийнхээ төслийг ажилчдаараа удирдуулахыг зөвшөөрч байгаа нь намайг тайвшруулах бүсээс гаргасан.
-Leila Льюис, Be Inspired PR
Тааламжтай болтол шинэ зүйлийг туршиж үзэх
Надад тулгардаг бүх асуудлаас айхгүй болтлоо өөр өөр арга барилыг туршиж үздэг. Заримдаа таатай нөхцөл байдал бүрдтэл тодорхой хугацаа шаардагддаг тул өдөр бүр янз бүрийн аргыг туршиж үздэг. Үүний дараа дараагийн шинэ зүйл рүү шилжинэ.
-Дрю Хендрикс, Buttercup
Бусад хүмүүст таалагддаггүй асуултуудыг асуу
Ажилчид, үйлчлүүлэгчдийн хооронд юу болж байгааг би мэдэхийг хүсдэг. Тиймээс ажилчидтайгаа ойр ойрхон нээлттэй яриа өрнүүлж, үйлчлүүлэгчдэд ямар асуудал тулгарч байгааг асуудаг. Энэ нь миний эрхэлж буй бизнес үйлчлүүлэчдэд хэрхэн таалагдаж байгааг олж мэднэ гэсэн үг юм. Бодит асуудлуудыг шийдвэрлэх, бизнесийнхээ өсөлтийг дэмжихийн тулд би тавьж буй асуултууддаа ихээхэн анхаардаг.
-Зев Херман, Superior Lighting
Танихгүй хүмүүстэй яриа өрнүүлэх
Хүмүүстэй ярилцах нь надад маш их таалагддаг бөгөөд үдийн цайны цагаараа ресторанд сууж байхдаа, хооллож байхдаа хажууд байгаа хүнтэйгээ яриа хөөрөө өрнүүлэх нь бүрэг, ичимхий байдлаа даван туулах гайхалтай арга гэдгийг олж мэдсэн. Шинэ хүмүүс… энэ бол гайхалтай зүйл.
-Мэтт Дойл, Excel Builders
Ердийн үед авч үзэхгүй зүйлээ зөвшөөр
Заримдаа хэн нэгэн надад ердийн үед татгалзах зүйл санал болговол би зөвшөөрдөг. Бизнестэй холбоотой шинэ стратеги туршиж үзэх, эсвэл амралтын өдрүүдээр сонирхогчдын спортын багт орох урилгыг хүлээн авах гэх мэтэд “тийм” гэж хэлээд өөрийгөө гайхшруулах дуртай байдаг. Энэ нь бүтэлгүйтсэн ч би туршлагаасаа үргэлж нэг зүйлийг сурдаг.
-Расселл Коммер, eSoftware Associates Inc
Камерын өмнө оч
Би өдөр бүр камерын өмнө гардаг. Видео бичлэг хийх нь бусдад мэдээлэл түгээж, тогтоосон бүсээс гарах, өөрийн бичлэгийг олон нийтийн сүлжээнд байрлуулах зэргээр үргэлж сорьж байдаг. Миний зорилго бол хэрэглэгчдэд мэдлэг мэдээлэл, боловсрол олгох явдал юм.
-Соломон Тимоти, OneIMS
Зорилтуудынхаа өсөлтийн жагсаалтыг хөтлөх
Би зорилтуудынхаа өсөлтийн жагсаалтыг үргэлж хөтөлдөг. “Олон нийтийн өмнө үг хэлэх”, “эрсдэлд орох”, “шинэ, хачин санааг судлах” гэх мэт зүйлс. Би жагсаалтаа үргэлж биедээ ойр байлган өдрийн төгсгөлд үргэлж уншихыг хичээдэг. Жагсаалтыг унших зуршилтай болсон тул би үүнд хариуцлага хүлээх болно гэдгээ мэдэж байна. Энэ нь намайг эдгээр алхмуудыг өдөрт хийж амжуулахыг шаарддаг.
-Николе Муноз, Start Ranking Now