₮ 0

No products in the cart.

Хүүхдийн хөгжилд нөлөөлдөг биологийн хүчин зүйлс

Хүүхдийн хөгжилд олон янзын биологийн болон хүрээлэн буй орчны хүчин зүйлс нөлөөлдөг. Ялангуяа биологийн хүчин зүйлс онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр хүчин зүйлс нь хүүхдэд эерэг болон сөрөг байдлаар нөлөөлдөг. Хүүхдийн хөгжлийн явцад, ялангуяа жирэмсний өмнөх үе, бага нас гэх мэт чухал үеүдэд ч нөлөөлж болно.

Ратгерсийн их сургуульд хийсэн судалгаагаар төрөхийн өмнөх хүчин зүйлүүд нь хүүхдийн хэл ярианы хөгжилд нөлөөлдөг бөгөөд төрсний дараах хүчин зүйлүүд нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд нөлөөлдөг болохыг харуулсан байна. Нийт хөгжлийн үе шатыг төрөлхийн, биологийн хүчин зүйлийн үр дүн гэж үзэх ба төрсний дараах хүчин зүйл бага хэмжээгээр нөлөөлдөг байна.

Биологийн хүчин зүйлүүдэд генетикийн нөлөө, тархи, дааврын түвшин, хоол тэжээл, хүйс орно. Хоол тэжээл, хүйс хөгжилд нь хэрхэн нөлөөлж байгааг нарийвчлан авч үзье.

Тэжээл

Зөв зохистой хооллолт нь хүүхдийн ерөнхий хөгжилд нөлөөлөх чухал хүчин зүйл юм. Төрөхөөс өмнөх эхийн хооллолт, эрүүл мэнд мөн гол үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл, жирэмсэн болохоосгурван сарын өмнө фолийн хүчил өдөр бүр 400 микрограмм (мкг) хэрэглэвэл хүүхдийн тархи (аненцефали) ба нурууний (нугасны бифида) төрөлхийн гажиг үүсэх эрсдэлийг эрс бууруулдаг.

Ургийн гажиг нь жирэмсний эхний хэдэн долоо хоногт тохиолдох магадлалтай байдаг тул хүүхэд төрүүлэх гэж буй эмэгтэйчүүд өдөр бүр дор хаяж 400 микрограмм фолийн хүчил авч байх нь чухал юм.

Хүйс

Ихэнх хүмүүсийн эс 23 хос хромосом агуулдаг (бэлгийн эс гэж нэрлэгддэг тусгай нөхөн үржихүйн эсүүдээс бусад). Эхний 22 хосыг аутосом гэж нэрлэдэг бөгөөд охид хөвгүүдэд ижил байдаг.

23 дахь хос хромосом бол хувь хүний хүйсийг тодорхойлдог зүйл юм. Хөвгүүдэд нэг X, нэг Y хромосом байдаг бол охид хоёр X хромосомтой байдаг. Тиймээс биологийн түвшний жендэрийн ялгаа Y хромосомоос илэрдэг байх нь. Хүйс нь янз бүрийн байдлаар хөгжилд нөлөөлдөг. Жишээлбэл, хөвгүүд охидоос өөрөөр хөгжиж, сурах хандлагатай байдаг.

Хүүхдийн бие махбод нь нөхөн үржихүйн өвөрмөц эрхтэнтэй бөгөөд энэ нь хүйсийн ялгаатай байдалд онцгой үүрэг гүйцэтгэдэг тусгай бэлгийн даавруудыг үүсгэдэг. Иймд тэд улам бүр ялгардаг байна. Хөвгүүд ихэвчлэн илүү их андроген үүсгэдэг (эр бэлгийн даавар), харин эмэгтэйчүүд эстроген (эмэгтэй бэлгийн даавар) үүсгэдэг.

Эрдэмтэд хүүхдийн зан төлөвт бэлгийн даавар маш их нөлөөлдөг болохыг судалжээ. Андроген нь хэвийн хэмжээнээсээ өндөр байдаг хөвгүүд, хэвийн андрогенийн түвшинтэй эрэгтэй үе тэнгийнхэнтэйгээ адилхан тоглож, биеэ авч явдаг. Харин өндөр андрогенийн түвшинтэй охид, ердийн андрогенийн түвшинтэй охидоос илүү жендэрийн стереотип /хэвшмэл/ шинж чанартай байдаг.

Биологийн болон хүрээлэн буй орчны хүчин зүйлсийн харилцан үйлчлэл

Биологийн хүчин зүйлүүд нь тусдаа байдаггүй гэдгийг санах нь чухал юм. Жишээлбэл, генүүд хүрээлэн буй орчинтой харьцах боломжтой. Бусад тохиолдолд зарим биологийн нөлөө нь генетикийн илэрхийлэлд нөлөөлж болзошгүй юм.

Генийн экспресст үзүүлэх биологийн нөлөөллийн жишээ бол хүүхэд зохих хоол тэжээлээ авдаггүй явдал юм. Хэдийгээр тэд өндрийн генийг өвлөж авсан ч хангалттай хоол тэжээл авахгүй бол хүүхэд өсөхгүй байж магадгүй гэсэн үг.

Хүүхдийн хөгжлийг ойлгохын тулд үүнд нөлөөлж болох олон хүчин зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй. Эрүүл хөгжил нь дан ганц нөлөөллийн үр дүн биш юм.

Тэмдэглэл

Хүүхдийн амьдралын эхний гурван жил бол асар их өсөлт, хөгжлийн үе юм. Энэ үед тархины эсүүдийн хоорондох холболтууд хийгдэж, ирээдүйн хөгжилд шаардлагатай “барилгын тоосго” болж өгдөг тархины хурдацтай хөгжил тодорхойлогддог. Хүүхдүүдийг сурч, авхаалжтай, бие даасан болоход нь бага насны хөгжлөөс нь эхлээд анхаарлаа хандуулах нь чухал юм.

Эх сурвалж: verywellfamily

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...