₮ 0

No products in the cart.

Зуун наст ургамлын 8 ач тус

 Зуун настын талаар дараах хоёр зүйлийн аль нэгийг мэдэх байх. Нэгдүгээрт, мянганы хүмүүсийн дунд түгээмэл тархсан тасалгааны ургамал, хоёрдугаарт, наранд түлэгдсэн арьсыг гуужуулагч бодис. Гэхдээ хэрэглээ нь арай илүү өргөн тархсан ойлголт.

  2000 гаруй жилийн өмнө энэ ургамлыг Грекийн эрдэмтэд “бүх өвчнийг анагаагч эм”, египетчүүд “үхэшгүй мөнх ургамал” гэж нэрлэдэг байв. Энэ нь маш олон төрлийн ач тустай. Гоо сайхны ашиг тусын тухайд бол арьсны эмч Лиан А.Мак антиоксидант, фермент, А, С аминдэмийн  агууламжтай тул зуун настыг “байгалийн анагаах хэрэгсэл” гэж нэрлэдэг хэмээжээ. Арабын хойгоос гаралтай “Аллое” гэж нэрлэгдэх уг ургамлыг  эмчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн түүх нь эртний Египтээс эхтэй. Зуун наст нь цаг уурын хатуу ширүүн нөхцлийг даван туулахын тулд усаа навчандаа хадгалдаг байна. Зуун наст ургамал хуурай, эрс тэс уур амьсгалтай газарт ургадаг  тул арьсыг цэвэр, чийглэг байлгахад тусалдаг.
  Тиймээс, байгалийн гаралтай арьс арчилгааны зүйл хайж байгаа бол зуун наст ургамлын ач тусыг уншихыг зөвлөж байна. Гэхдээ байгалийн зүйл гэхээр л аюулгүй гэсэн үг биш юм. Доктор Мак зарим хүмүүс “хэт мэдрэг байдлаас болж арьсны харшилтай болох магадлалтай” гэж тэмдэглэжээ.

АРЬСЫГ ЧИЙГШҮҮЛНЭ

“Навчинд нь агуулагдах усны нягт нь нүүрс ус гэж нэрлэгддэг ургамлын өвөрмөц нэгдлүүдтэй хослон нүүрний үр дүнтэй чийгшүүлэгч болгодог” гэж доктор Мак хэлэв. Үүнийг яагаад “тайвшруулах”, “чийгшүүлэх” нүүрний тосны орц найрлагын жагсаалтаас харж болохыг тайлбарласан болно.

АРЬСАН ДЭЭРХ БАТГАНЫ СОРВИЙГ ЭМЧЛЭХ

Доктор Мак хэлэхдээ зуун наст нь арьсан дээрх батгыг эмчилдэг гэв. Гэхдээ энэ нь гүн батганаас илүү арьсны гадаргуу дээрх өнгөц батганд сайнаар нөлөөлдөг. Тухайлбал цагаан батганы үрэвслийг даамжруулахгүйн тулд хэрэглэхэд тохиромжтой.

НҮҮРНИЙ БУДАГ АРИЛГАГЧ

“Бидний нүүрний арьс, ялангуяа нүдний эргэн тойрон дахь арьс нь хамгийн эмзэг мэдрэмтгий хэсгүүдийн нэгт тооцогддог” гэж доктор Мак хэлжээ. Зуун наст нь чийгшлийнхээ ачаар нүүрний будгийг хялбар бөгөөд зөөлөн арилгаж чаддаг.

ХӨХӨӨР ХООЛЛОХОД ТУСАЛДАГ

 Хөхүүл эхчүүдийн хувьд хөхний толгой хөндүүрлэх, хагарах тохиолдол байдаг. Доктор Мак энэ шидэт ургамал нь “өвдөж буй хөхний толгойг аврах хэрэгсэл болсон” гэж хувийн туршлагаасаа хуваалцжээ.  “Зуун наст нь арьсыг тайвшруулдаг тул шүршиж хэрэглэснээр хөхний толгойг зөөлрүүлж, эдгэрэхэд тусалдаг” гэж тэр хэлэв.

ШАРХЫГ ЭДГЭЭХ

 Псориаз, экзем зэрэг арьсны эмгэгүүд нь ихэвчлэн арьсны чийг дутагдснанаас эсвэл стрепт, хүйтэн цаг агаар, арьсны гэмтэл, халдвар зэргээс үүдэлтэй байдаг гэж Доктор Мак хэлэв. Зуун настын чийгшүүлэх чадварыг харгалзан аль алиныг нь эмчлэхэд тустай байж болно. Энэ нь арьсыг чийгээр маш сайн хангадаг.

САХЛАА ХУССАНЫ ДАРАА ТҮРХЭХ

Өмнө дурьдсанчлан, зуун настын ханд нь наранд түлэгдсэн үед арьсыг тайвшруулахад ихэвчлэн хэрэглэгддэг. Сахлаа хуссаны дараа түрхэх нь мөн ач тустай.

ЗОВХИНЫ ХАВАНГ АРИЛГАХ

Зуун наст үрэвслийг бууруулах үйлчилгээ бүхий антиоксидантын найрлагатай. Зуун настын агууламтай гелийг нүднийхээ доор зөөлөн түрхэн цусны эргэлтийг сайжруулж, шингэний хуримтлалыг гадагшлуулснаар хаван багасна.

ШУМУУЛ ХАЗСАН ҮЕД ТҮРХЭХ

Шумууланд хазуулсан үед үрэвссэн хэсгийг тайвшруулж, гидрокортизон нь загатнааг зогсоодог байна.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...