₮ 0

No products in the cart.

Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хэрхэн үр дүнтэй хийлгэх вэ?

Бага ангийн хүүхдийн даалгаврыг хийлгэнэ гэдэг бол эцэг эхчүүдийн  хувьд чухал ажил байдаг. Тиймээс бага насны хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хэрхэн үр бүтээлтэй хийлгэх талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач н.Нямцэцэг зөвлөж байна.  

Орчинг бүрдүүлэх

Хүүхдийнхээ гэрийн даалгавыг хийлгэхэд орчин маш чухал үүрэгтэй. Орчин нь тухайн хүүхдийн анхаарал төвлөрөлтөд маш чухал үүрэ гүйцэтгэдэг. Тэгвэл хүүхдийнхээ гэрийн даалгавраа хийх орчинг яаж бүрдүүлэх вэ? гэвэл дараах зүйлсийг баримтлах хэрэгтэй.

  • Хүүхдийн хичээл хийх гэрэл хэт тод биш бүдэг байх
  • Дуу чимээ бага орчинг бүрдүүлэх, дэргэд нь сатааруулах зүйл ярихгүй байх, зурагтаа унтраах  
  • Ширээ сандал нь хүүхдийн нурууны өндөрт таарсан, хүүхдэд тухтай байх
  • Анхаарал сарниулах зүйлсийг хол байлгах
  • Хүүхдийн унтдаг хэсгээс хол даалгаврыг нь хийлгэх

Түр завсарлах

Бага ангийн хүүхэд 10 минут, дунд ангийн хүүхэд 15 минут төвлөрөх чадвартай байдаг. Тиймээс энэ онцлогт нь тохируулж даалгаврыг нь хийлгэх хэрэгтэй.  Тасралтгүйгээр нэг цаг, хоёр цаг суулгах бус 10 минут хийлгээд анхаарлыг нь хэт өөр зүйлд хандуулалгүйгээр түр завсарлаад дахин үргэлжлүүлэх.

Хүүхдэдээ зориулж чанартай цаг гарга

Хэрвээ хүүхэд тань даалгавраа хийж байгаа бол та ч мөн даалгавар хийж байгаа мэт хүүхэдтэйгээ хамт сууж чанартай цаг бий болгох хэрэгтэй. Өөрөө бие дааж хий гээд орхивол хүүхдүүд бүрэн гүйцэт хийдэггүй, дутуу орхидог. Гэрийн даалгаврыг хийлгэх үедээ хүүхдийнхээ ойлгохгүй байгаа зүйлийг зааж өгөх. Ингэхдээ хүүхдээ айлгахгүй, ичээхгүй, доромжлохгүй байх хэрэгтэй. Айсан үедээ сурсан зүйл нь айдас нь алга болоход хамт мартагддаг байна.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...