₮ 0

No products in the cart.

Цус харвасан хүнд дараах зүйлсийг хэзээ ч бүү хий

Магадгүй та найзтайгаа хамт хооллож байхад гэнэт тэр хутга сэрээгээ алдаж та гайхан яасан юу нь болохоо байсан талаар асуухад тэр ярьж чадахгүй ч юмуу гар хөлөө хөдөлгөж чадахгүй болвол харвалт өгсөн байж магад юм. Ийм явдал танд тохиолдвол доорх дарааллын дагуу яаралтай арга хэмжээ авна уу. 

Юуны өмнө та өөрөө сандралгүй тайван байхыг хичээ.

Цус  харвасан хүн болгон ухаан алдах албагүй тул та үндсэн 3 асуултын аргаар цус харвасан эсэхийг өөрөө тодорхойл

Тодорхойлсны дараа яаралтай түргэн  тусламж дууд

Та энэ үйл явдал яг хэдэн цагт болов гэдгийг маш сайн тогтоо. Энэ нь эмчилгээ оношилгооны маш өндөр ач холбогдолтой юм шүү.

Ойр орчимд байгаа хурц ирмэгтэй, гэмтээж болох зүйлсээс болгоомжтой зөөлөн холдуул. 

Түүнийг чөлөөтэй амьсгалуулахын тулд товч бариу хувцас зангиаг суллаж энгэрийг нь чөлөөтэй болгох, толгойг маш зөөлөн болгоомжтойгоор бага зэрэг өндөрлө. 

Тайван бай, найзтайгаа хамт бай. Магадгүй таны найз тайван байх юм бол таныг хараад тэр хүн ч тайван байна гэдгийг анхаараарай

Найз тань ухаангүй байвал түүнийг чөлөөтэй амьсгалж байгаа эсэх, түүнийг судасны цохилтыг байнга хяна. Эрүүл хүний судасны цохилт 1 минутад 70-80 удаа цохилдог. Шаардлагатай бол хиймэл амьсгал хий.  

Эмнэлгийн тусламжийг саадгүй олж ирүүлэхийн тулд хэн нэгнээр түргэний машиныг тосуулаарай. 

Доорх зүйлсийг хэзээ ч бүү хий. 

Өөрөө хэзээ ч зөөж  эмнэлэгт бүү хүргэ. Эмч үзэж байж хэрхэн яаж зөөвөрлөхийг мэднэ. Магадгүй та өөрөө өргөж зөөж байхдаа харвалтыг хүндрүүлэх, дахин харвалтад хүргэж болно. 

Хэзээ ч ямар нэгэн уух, идэх зүйл өг. Тэр залгиж чадахгүйгээс болоод хахаж болно. Хахаж ханиах нь даралтыг ихдүүлж, дахин харвалтад хүргэж болзошгүй.

Түүнд ямар нэгэн даралт бууруулах болон цус шингэлэх эм /аспирин/ хэзээ ч бүү өг 

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...