₮ 0

No products in the cart.

Байн байн эвшээж суниамаар санагдах нь хий арвидсны шинжүүд

Манба Дацан эмнэлгээс зөвлөж байна

Хэрэв танд байн байн эвшээх, суниамаар санагдах, жихүүцэх, даарах, сүүж, бэлхүүс, яс үесээр өвдөх, хоосноор огиулах, нүд бүрэлзэх, чих шуугих, сэтгэл тогтохгүй үймрэх, мартамхай болох, ядарч сульдах зэрэг шинжүүд илэрч байвал энэ нь бие махбодод хий арвидсан шинж юм.

Ийм шинжүүд илэрч байгаа бол хонины махаар хийсэн гурилтай шөл, сонгино сармистай хонины махтай хар шөл, хуушуур, хийцтэй будаатай цай, буцалсан усанд бурам хутгаж уух зэргээр тослог, бүлээн чанартай хоол, ундыг хэмжээг нь тохируулан хэрэглээрэй. Мөн усанд орж биеийг сайтар угаасны дараа шар тос, сүүлний тосоор тослож болно. Сэтгэлээ тогтуун тайван байлгаж, шөнийн цагаар сайтар унтаж амрах нь зүйтэй.

Харин хий арвидсанаас чихээр шуугиж хатгуулж, сонсгол муудах, дүлийрэх, толгой эргэх, тэнцвэр алдах, яс үесээр хатгуулах, хавдах, зүрх дэлсэж хатгуулах, дагз арагш татагдах, эрүү зуурах, хөл гар татах, атийж хөших, сэтгэл санаа машид тогтворгүй болох, шалтгаангүй уйлах, өөртэйгөө ярих, нойргүйдэх, арьс хуурайшиж сайртах, ходоод гэдэс хийгээр дүүрч томрох, өтгөн хатах зэрэг эмгэг шинжүүд илэрвэл энэ үед танд эм, заслын эмчилгээ хэрэгтэй тул уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмчид хандаарай.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин 2017 №05 (33)

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...