LOADING

Type to search

Зөвлөгөө

Нулимсны замын битүүрэл нь нүд нуухтах шалтгаан болдог

Share

Нүд яагаад нуухтдаг вэ? Энэ нь дараах хэд хэдэн шалтгаантай байдаг.

0-6 сартай хүүхдийн нүднээс нуух, нулимс гоожих нь хэд хэдэн шалтгаантай

Хамгийн элбэг тохиолддог шалтгаан нь нулимсны замын төрөлхийн битүүрэл. Хүүхэд эхийн хэвлийд байх үед нулимсны замын төгсгөл буюу хамар нулимсны сувгийн төгсгөл хэсэг битүү, маш нимгэн мембранан хальсан бүрхүүлтэй байдаг. Төрөөд хүүхэд уйлах үед хамар нулимсны замийн мембран дээр үүсэх даралтын зөрүүгээр хальс цоордог. Мембран хальс зузаан байх эсвэл даралтын зөрүү сайн үүсээгүйн улмаас нулимс гадагшлах сүв хаагддаг. Төрсний дараа нулимсний булчирхайгаас нулимс ялгарч эхэлдэг. Гэтэл нулимс гадагшлах зам битүү учир нулимсний хүүдийд хуримтлагдаж, бактерийн халдвар амархан авдаг учир нуух болдог.

Нуух, нулимс гарах үед хэд хэдэн эмчилгээг хийдэг: Хамар нулимсны төгсгөл хэсгийн мембраныг цоолох шаардлагатай. Ингэхийн тулд массаж хийдэг. Массаж хийх нь үр дүнтэй арга. Хэрэв массаж хийхэд хэвийн болохгүй бол бактерологийн шинжилгээ авдаг. Ингэснээр нуух ямар бактериар үүсгэгдсэн, бактери нь ямар эмэнд тэсвэртэй байгааг тогтоон эмчилгээний аргыг боловсруулдаг байна.

Нүдний салт бүрхүүлийн үрэвслийн үед нүднээс нуух гардаг

Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл буюу конъюнктивит гэдэг нь нүдний салст бүрхүүлийн үрэвсэлт өвчнүүдийн бүлэгт өгсөн ерөнхий нэршил юм. Энэ өвчин нас, хүйснээс хамааралгүйгээр олон тохиолддог.

Халдварын гаралтай нүдний салст бүрхүүлийн үрэвслийг вирус, бактер, мөөгөнцөр зэрэг бичил биетүүд нь үүсгэж болно. Ингэж үүссэн үрэвсэл нь халдвартай юм. Өвчин үүсгэгч нүдэнд орж халдварлуулах хэд хэдэн зам байдаг: бохир гараараа нүдээ нухах, бохирдсон усан санд сэлэх, чанаргүй будгаар сормуусаа будах гэх мэт.

Үүнээс гадна сахуу, уушгины үрэвсэл, салхин цэцэг зэрэг хүнд өвчнүүдийг нүдний салст бүрхүүлийн үрэвсэл дагалддаг төдийгүй харшлын гаралтай өвчний шинж тэмдэг байж болдог.

Халдварын бус нүдний салст бүрхүүлийн үрэвсэл нь тоос, бохир, химийн бодис тохиолдлоор нүдэнд орох, хэт ядрах, нүдийг хэт дааруулах, хэт ягаан туяаны түлэгдэлт, харааны согог, контакт линз хэрэглэх зааврыг мөрдөөгүй, бодисын солилцооны алдагдал ба аминдэмгүйдэл зэргээс үүсдэг.

Нүдний ханиад хүрсэн үед нүд нуухтдаг

Ихэвчлэн өвөрмөц бактер буюу нянгаар үүсгэгддэг, агаар дуслын замаар амархан халдварладаг нэгэн төрлийн халдварт өвчин бол нүдний ханиад мөн. Гол шинж нь аль нэг, эсвэл хоёр нүд улайн, зовхи нь хавдаж, нүднээс нуух гоожих, нулимс байн байн гарах, хурц гэрэл харж чадахгүй анивчих зэргээр илрэх ба заримдаа бие сулран бага зэрэг халуурах, толгой өвдөх шинж ч өгдөг. Нүдний бусад ердийн үрэвслийг бодвол улайлт илүү цусархаг байдаг онцлогтой. Хүмүүс голдуу нүд жирийн өвдөх шиг боллоо хэмээн үл ойшоож явсаар хүндрүүлэхээс гадна ойр орчиндоо халдвар тараах нь бий. Өвчин ойролцоогоор 2-3 хоног хурц илрээд аажмаар зовиур багасах боловч бүрэн эдгэртлээ 20 гаруй хоног үргэлжлэх ба энэ хугацаанд халдвар тараасан хэвээр байдаг гэж үздэг.

Бөөрний үрэвслийн үед нүд нуухтдаг

Удаан ханиачихсан хүүхдүүдийн өвчин бөөр рүү орж хүндрэхээрээ нуухтдаг байна.

error: Content is protected !!