₮ 0

No products in the cart.

Сэрэмжлүүлэг: Төрөлхийн тэмбүү ихэсч байна

Тэмбүү өвчний шинэ тохиолдол нь 20-34 насныханд хамгийн өндөр бүртгэгдсэн бөгөөд төрөлхийн тэмбүү өвчтэй хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн дийлэнх хувь нь мөн уг насны бүлгийнхэн байна. Та бүхэнд төрөлхийн тэмбүү өвний талаар мэдээлэл хүргэж байна.

Төрөлхийн тэмбүү өвчин Тэмбүү өвчтэй эхээс урагт дамжсан халдварыг төрөлхийн тэмбүү өвчин гэнэ. Төрөлхийн тэмбүү өвчин яаж халдварладаг вэ? Тэмбүү өвчтэй эхээс урагт халдвар дамжина.

Ангилал:

• Эрт илэрсэн төрөлхийн тэмбүү (0-2нас)

• Хожуу илэрсэн төрөлхийн тэмбүү (2-оос дээш нас)

Эрт илэрсэн төрөлхийн тэмбүү өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ? Ургийн тэмбүү Эрт үеийн төрөлхийн тэмбүү өвчний үеийн өөрчлөлтүүд жирэмсний 5 сартайгаас эхлэн илэрдэг. Төрсөн хүүхэд нь ихэвчлэн амьгүй төрдөг, амьд төрвөл амьдрах чадвар муутай. Учир нь тэмбүүгийн үүсгэгч цусаар тархаж эд эрхтэнд (элэг, дэлүү, уушиг, бөөр, бөөрний дээд булчирхай, нойр булчирхай, өнчин тархи) гүнзгий өөрчлөлт өгсөн байдаг. Ураг жижиг хэмжээтэй жин багатай. Элэг, дэлүү, уушиг, бөөр, бөөрний дээд булчирхай, нойр булчирхай, өнчин тархинд Амьгүй төрсөн хүүхдийн арьс ялзарсан, арсны гадаргуй хөвсийсөн байдаг.

Хөхүүл насны тэмбүү өвчин

Тэмбүүгийн цэврүүтэлт: Арьс салст, дотор эрхтэн, мэдрэл, ясны талаас өөрчлөлт гарна. Гарын алга, хөлийн ул, мөчдийн нугалах гадаргуу хэсгээр цэврүүт тууралт гарна.

Хамрын шуухитнаа: Хүүхэд төрсний дараах 2-6 долоо дахь хоногт илэрнэ. Хамрын салст бүрхэвчинд нэвчдэс үүсч, амьсгалахад саадтай болно. Хөхөө хөхөхдөө амаараа амьсгална.

Түгээмэл гүвдрүүн нэвчдэс: Нярайн 8-10 хоногт алга, ул, өгзөг, уруул, хөмсөгний дээгүүр байрлана. Нэвчдэс эхлээд тус тусдаа хөхөлбөр өнгөтэй байснаа нийлж хатуурдаг.

Паррогийн хуурамч саа гэсэн шинж тэмдгээр илэрнэ. Хүүхэд албадмал байрлалд орж мөчдийн хэвийн хөдөлгөөн алдагдана. Гар хөлөө хөдөлгөхөд өвдөлт өгч уйлна.

Бага насны төрөлхийн тэмбүү

– Хүүхдийн өсөлт хөгжилтийн хоцрогдол 

– Олдмол тэмбүүгийн 2-р үеийн шинж тэмдгээр илэрнэ

– Бэлэг эрхтэн, өгзөг, хошногны амсар том нугалаастай хэсэгт хавтгай гүвдрүү гарна.

– Үс голомтолж эсвэл тархмал байдлаар унана.

Хожуу илэрсэн төрөлхийн тэмбүү өвчин Төрснөөс хойш 2-30 жилийн дараа илэрнэ. Хожуу илэрсэн төрөлхийн тэмбүү өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Үнэн магадтай шинж тэмдэг

Нүдний эвэрлэгийн үрэвсэл: Нүдний эвэрлэгийн ирмэг дагуу саарал бүдэгшил үүсч, нулимс гоожино, гэрлээс айна.

Өвөрмөц лабиринтит: Сонсголын мэдрэл гэмтэж чих шуугина, толгой эргэнэ.

Гетчинсоны шүд: Дээд үүдэн шүдний таслах гадаргуу тал сар хэлбэртэй сэтэрч, богиносож өргөснө. Болзошгүй шинж тэмдэг

Ясны тогтолцооны талаас

Сэлэм хэлбэрийн шилбэ: Шилбэний яс өргөсөн, урагш тахийна.

Өгзөг хэлбэрийн гавал: Гавлын яс овойж дундуураа ховил үүснэ.

Эмээл хэлбэрийн хамар: Хамрын таславч гэмтэж, хамар доош сууна.

Арьсны талаас

  • Ам тойрсон цацраг хэлбэрийн сорви илэрнэ.
  • Арьс салст, эд эрхтэнд товруут ба зангилаат тууралт гарна.

Төрөлхийн тэмбүү өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

• Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтанд эрт орж, тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамрагдаж байх

• Жирэмсний үеийн халдварыг эрт илрүүлж бүрэн эмчлэх, хянах

• Халдвартай төрсөн нярайд цаг алдалгүй үзлэг, шинжилгээ хийж урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх, хянах

More from the blog

The Game Changers: Best Liners for Eye Contour

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

Super Surreal Nail Art: The Sky is the Limit

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

The Best Face Mask to Grab from the Drugstore

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

How to Find the Perfect Blush for Your Complexion

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...