₮ 0

No products in the cart.

Хар тугалгын агуулгатай хуванцар савнаас татгалзая

Бид өдөр тутмынхаа амьдралд хэрэглэдэг ус, саалийн сүүний хуванцар савыг эрүүл мэндэд хортой гэдгийг мэддэг боловч хэрэглэсээр байдаг. Хорт хавдар үүсгэгч бодисыг өндөр хэмжээгээр агуулдаг хуванцар савыг манай улсын нийт хүн амын 42.7 хувь хэрэглэдэг болох нь судалгаагаар тогтоогджээ.

Хуванцар сав нь нэгээс долоо хүртэл ангилалтай. Нэг буюу тав нь хүний эрүүл мэндэд хоргүй, харин үлдсэн ангиллуудыг хүнсэнд хэрэглэхийг Олон улсын хуванцарын үйлдвэрийн нийгэмлэгээс 1988 онд хоригложээ. Нэг буюу тав гэсэн ангилалтай нь ундаа, ам зайлах шингэн, ургамлын тос болон уух шингэн зүйлс, эм бэлдмэл, витамин савлахад хэрэглэдэг хуванцар юм.

Харин хориотой хуванцар нь угаалгын нунтаг, шампунь, биеийн шингэн саван, ургамлын тос зэргийн савлагаа юм байна. Мөн шатах, тослох материал савласан хуванцаруудаас хорт хавдар үүсгэх хортой нэгдэл ялгардгийг олон улсын мэргэжлийн байгууллага судалжээ.

Хамгийн гол нь иргэд өөрсдөө эрүүл мэндээ бодож хуванцар савнаас татгалзах цаг болжээ.

ДЭМБ-ЫН ЗӨВЛӨМЖИД

* Хуванцар саванд байх хар тугалганы хэмжээ 0.01 мг/л байх ёстой гэж заасан бол тосны канистерт 500-800, цэнхэр том саванд 60-72 дахих их

* Формальдегид хуванцар сав суулганаас химийн болисын хүнсэнд шилжих зөвшөөрөгдөх дээд хэмжээ тосны канистерт 1800-3900, цэнхэр том саванд 3600-6900 дахин их

* Формалины хэмжээ тосны канистерт 27.0-39.17 мг, цэнхэр том саванд 37.67-53.43 мг тус тус байдгийг онцолжээ

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...