LOADING

Type to search

Зөвлөгөө

Жингээ хасахын тулд дасгалын өмнө, дараа юу идэх вэ

Share

Хэрвээ чи хоосон ходоодтой дасгал хийх юм бол бие чинь шаардагдах эрч хүчийг өгөхийн тулд булчингийн уургийг ашигладаг. Тэгэхээр өөх тос шатаах зорилгынхоо оронд буцааж нөхөхөд асар их хүч шаардах хайран сайхан булчингаа шатаадаг гэсэн үг юм. Булчингаа алдах юм бол жин хасахад бүр ч хэцүү болно. Тиймээс турахын тулд юу ч идэхгүйгээр хөдөлгөөн хийж огт болохгүй. Үүний оронд:

Дасгал хийхээсээ өмнө:

 Ислэгээр баялаг нүүрс ус, бага зэргийн уураг агуулсан жижиг порцтой хоолыг дасгал хийхийнхээ өмнө ба дараа заавал идэж байгаарай. Энэ хослол нь удаан хугацаанд боловсронгоо чиний хөлсөө гаргах эрч хүчийг нэмэгдүүлэх болно. Жишээ нь: 

• Бүхэл үрийн өглөөний цай /cereal/+тослоггүй сүү+жимс

• Тахианы цээж мах+ногоо+хар талхтай сендвич

• Овьёос+сүү+жимсгэнэ

• Самрын тос+гадил жимс+бүхэл үрийн талх

• Овьёос+сүү+жимсгэнэ

• Тослог багатай органик тараг+самар/алим

Дасгал хийсний дараа: 

Ядартлаа дасгал хийсний дараа биед маш их эрч хүч шаардлагатай байдаг. Тиймээс дасгалын дараа 30 минутаас 1 цагийн дотор юм идээрэй. Үгүй бол бие чинь булчингаас чинь ашиглаж эхлэх болно. Өмнөхийн адилаар уураглаг, гэхдээ ислэг, нүүрс ус ихтэй хүнс хэрэглэж булчингаа амраа: 

• Бууцай+туна загас

• Өндөг+холимог ногоо

• Тахианы мах+чихэрлэг төмс

• Бор будаа+үхрийн мах

Юунаас зайлсхийх вэ? 

Боловсруулсан нүүрс уснаас үргэлж зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа дасгал хийхийнхээ өмнө. Үүнд цагаан талх, бейкери, чихэр зэрэг орно. Эдгээр нь маш амархан задардаг учраас хэсэгхэн л хугацааны дараа чамайг сулбагар, хүчгүй болгож орхино. Мөн цусан дах сахрын хэмжээг нэмэгдүүлснээр байнга өлсгөлөн байлгах аюултай.

Байнга өлсөөд байвал яаж жингээ барих билээ? Дасгалын өмнө хэт их өөх тос идвэл хоол боловсруулах явцыг удаашруулж ходоодыг хямраах болно.

error: Content is protected !!