LOADING

Type to search

Зөвлөгөө

Залхуурлаа ялж, үр бүтээмж өндөртэй байх аргууд

Share

Эрдэмтэд залхуурал болон хөдөлмөрийн бүтээмжийн хоорондын уялдаа холбоог туршилтаар тодорхойлон дараах дүгнэлтэд хүрчээ. Үүнд өдөрт 1 цаг залхуурвал ажлын бүтээмж 28% , 2 цаг залхуурвал ажлын бүтээмж 63%, 3 цаг залхуурвал ажлын бүтээмж 88% буурдаг байна.

За эхлээд ЗАЛХУУРАЛ гэж юу юм бэ?

-Залхуурал: хөдөлмөрт дургүй зан бөгөөд, чөлөөт цагийг хөдөлмөрөөс илүүд үзэхийг хэлнэ.

Залхуурал гэж юу юм бэ гэдгийг мэдлээ. Харин одоо яагаад ЗАЛХУУРАЛ үүсдэг вэ?

-Ядарснаас болдог. Энэ тохиолдолд та сайхан амрах хэрэгтэй. Мэдээж их ажлын дараа та гэр орноо цэвэрлэж, шал угаахыг хүсэхгүй.

-Хариуцлагаас айх. Хэрэв та үүнтэй учирсан бол хамгийн эхэнд ямар ч байсан хариуцлага хүлээж сурах хэрэгтэй. Энэ нь ихэнхидээ та ямар нэгэн зүйлийг анх хийж байхад тохиолддог.

-Хүсэл эрмэлзэл дутмаг байхад. Жишээ нь: заавал би хийх албагүй, өөр бусад хүмүүс энэ ажлыг хийж болно г.м. бодлууд. Яг энэ үед та тэр ажлыг хийх хүсэл эрмэлзэл хайх хэрэгтэй. Их ажлын дараа ЗАЛХУУРАЛ таниас өөрөө зугатах болно.

-Хэт уйтгартайгаас болсон залхуурал. Ялангуяа би энэ ЗАЛХУУРАЛТАЙ байнга учирдаг, тэмцэх гэж их оролддог доо. Танд ямар нэгэн зүйл хийх ямар ч сонирхол төрөхгүй, бас зорилго хүслээ ардаа тавихыг хүснэ.

Мөн хорвоо ертөнц саарал, уйтгартай санагдана. Үүнтэй яаж тэмцэх вэ? Янз бүрээр. Амьдралдаа тод өнгө нэмж, ааль эрт дээр үеэс үргэлж хийхийг хүсдэг байсан зүйлээ хий. Надад итгээрэй, энэ арга танд туслах болно.

-Үүсэх ямар нэгэн хүндрэлээс айх залхуурал. Гэнэт миний хийж байгаа зүйл бүтэхгүй бол яанаа? Би өөрийгөө баллаад хаячихвал яах вэ? Энэ нь ихэнхидээ таны “том” зорилгодоо хүрэхээс өмнө болдог зүйл. Та зүгээр л энэ айдсаа хэд хэсэг хуваагаад, өөрийгөө зоригжуулах хэрэгтэй.

ЗАЛХУУРАЛТАЙ хэрхэн тэмцэх вэ?

1.УРАМШУУЛАЛ. Үүрэгт ажлаа хийж дуусчаад өөртөө шоколад авч өгөөрэй. Аяга тавгаа сайхан угаачаад 15 минут амрах эрх өгөөрэй. Яг ямар санаа явж байгааг ойлгосоон гэж бодож байна. Магадгүй энэ нь хамгийн зугаатай мөн үр дүнтэй арга юм.

2.ӨРСӨЛДӨГЧТЭЙ БОЛОХ. Найзтайгаа эсвэл хамтран ажиллагстайгаа өрсөлд: хэн хамгийн түрүүлж үүргээ гүйцэтгэж дуусна – Тэр бол ЯЛАГЧ.

3.ХАМГИЙН ХЭЦҮҮ. Үргэлж хамгийн хэцүүгээс нь эхэлж бай. Тэгвэл бусад нь их амархан санагдах болно.

4.ЭМХ ЗАМБРАА. Та өөрийн хичээл, ажлаа заваан ширээн дээр хийхийг хүснэ гэж үү? Үгүй гэж бодож байна. Ажлын орчинг чимгэлээд, сайхан замбараанд нь оруулчих. Харин одоо л ажил хичээлээ тайван хийж болно.

Тиймээс залхуурлаа даван дийлж, цаг хугацааны үнэ цэнийг мэдрэх дараах 6 зөвлөгөөг хүргэж байна.

Нэг. Чөлөөт цагаараа ямар нэгэн шинэ зүйл хийж сурах

Өөрийн гэсэн шинэ хоббитой болох. Ингэснээр та илүү их бүлээч болох бөгөөд цаашлаад ур чадварыг тань нэмэгдүүлэх болно.

Хоёр: Хийх ёстой зүйлээ яг одоо эхэл

Хэрэв танд хариуцсан ажил, гэрийн даалгавар байгаа бол яг одоо хийж эхэл. Учир нь таны оюун санаанаас гаараагүй байхад тухайн ажлаа хийвэл сэргэг санаж илүү үр дүнтэй байх болно.

Гурав: Аливаа зүйлийг хойш нь тавьдаг зангаа яг одоо болих

Та ажил дээрээ, хичээл дээрээ интернетээр дэмий тэнэж цаг хугацаагаа үрж цаашлаад улам залхуу болж байвал, интернет орох боломжгүй газар ажиллах хэрэгтэй. Хэрэв ийм боломж байхгүй бол ажлын бүтээмж өндөртэй үедээ интернет хэрэглэх хугацаагаа бага багаар хасаж аяндаа бүр мөсөн халах хэрэгтэй.

Дөрөв: Цагийн хуваарь бүхий төлөвлөгөөний дагуу ажиллах

Хийх ёстой ажлаа төлөвлөж цагийн хуваарь гаргаснаар таны ажлын бүтээмж өндөрснө. Хэрэв та ажлаа 15:00 цагт хийхээр төлөвлөсөн бол яг тэр цагтаа л хий. Хорь, гучин минут бүү хойшлуул.

Тав: Ажиллах болон амрах хуваариа тохируулах

Хүний бие организм байгалиасаа ажиллачхаад амрахыг шаардаж байдаг учир та 50 минут ажилласны дараа 10 минут заавал амрах хэрэгтэй байдаг. Хэрэв амрахгүй бол ажлын бүтээмж тань огцом буурахгүй ч бага багаар буурсаар эцэст нь залхуурлын цэгт очих болно.

Зургаа: Зүгээр л хий

Залхууурлыг эмчлэх ямар ч эмчилгээ байхгүй нь мэдээж. Тиймээс хувийн өндөр зохион байгуулалттай байх хэрэгтэй

error: Content is protected !!