₮ 0

No products in the cart.

Арьс юунаас болж холцруутаж, сайртдаг вэ

Намрын цагт тослог арьс хүртэл хуурайшч холцруу, сайр, улайлт үүсдэг.

Чийгшүүлэгч бүтээгдэхүүнээ буруу сонгосон бол 20 давхар түрхээд ч байдал дээрдэхгүйгээр зогсохгүй дордоно: нүх сүв бөглөрч, үрэвсэл батга гарна.

Нэгдүгээрт, хуурай арьсыг чийгшүүлж тэжээлээр хангах чийгшүүлэгч тос сонгоорой.

Хоёрдугаарт, чийгшүүлэгчээ түрхэхээс өмнө үргэлж серум хэрэглэж байгаарай. Жижиг хэмжээтэй молекултой бэлдмэл нь тосноос хөнгөн бүтэцтэй байдаг тул тэжээллэг бодисуудыг арьсны гүн давхарга руу нэвчүүлж чийгшүүлэх нөлөөг нь нэмэгдүүлдэг.

Хуурайшсан арьсаа хэрхэн будах вэ?

Арьсаа гуужуулах

Нүүр гарын алчуур юм уу өдөр тутам хэрэглэж болдог зөөлөн скрабаар хамрын эргэн тойрон, хацрын хажуу тал зэрэг хамгийн хуурайшилтай хэсгүүдийг аяархан үрж үхэжсэн арьсны эсүүдийг унагааж байгаарай

Чийгшүүлэх

Доорх арьс нь чийглэг байвал дээр нь түрхсэн будалт ч бас чийглэг харагддаг. Тиймээс чийгшүүлдэг пудрээс илүү чийгшүүлэгч лосьон, тосонд анхаарлаа хандуулаарай.

Нүдэндээ илүү их анхаар

Хаврын цагт нүдний эргэн тойрон дахь, ялангуяа дээд зовхи хуурайшиж, холцруутах нь элбэг. Энэ бол үрчлээ үүсэхийн эхлэл учраас маш сайн чийгшүүлдэг зовхины тос хэрэглэх хэрэгтэй

Хуурай арьсанд зориулсан шингэн крем хэрэглэх

Усны хамгаалалттай, тослог тэнцвэржүүлэх шингэн кремүүд таны арьсан дахь чандмань эрдэнийг сорж үгүй хийдэг. Тиймээс тусгайлан хуурай арьсанд зориулав гэсэн бичиг бүхий шингэн крем хэрэглээрэй.

Нүүрээ хуруугаараа бүү буд

Хэрвээ та нүүрний будгаа хуруугаараа түрхэх юм бол дөнгөж сая тавьсан чийгшүүлэгчээ өндгөндөө шингээгээд үр дүнгүй болгоно гэсэн үг.

Нунтаг хэлбэртэй бүхнээс татгалзах хэрэгтэй

Нунтаг суурьтай шингэн крем, нүдний будаг, хацар өнгөлөгч гээд юу ч бай арьсны чийгшлийг өөртөө шингээж улам хуурайшуулна. Тиймээс нүүр будалтны дээр түрхэж болдог, тийм ч тослог биш бүтэцтэй кремэн хацар өнгөлөгч сонгоорой.

Чадлынхаа хэрээр гэрэлтүүл

Хуурай арьсны хоёр том аюулын нэг нь холцруу бол нөгөө нь үхмэл, амьгүй арьсны өнгө юм. Өөрийнхөө арьснаас нэг тон бууруулсан чийгшүүлэгч шингэн крем түрхээд, хацраа тод өнгийн тослог өнгөлөгчөөр буд.

Арьс хуурайших шалтгаанууд

Шингэний дутагдал

Биед шингэн дутагдсаны хамгийн энгийн шинж тэмдэг бол арьс хуурайших юм. Шингэний дутагдал нь арьсыг гэмтээж, хуурайшуулах төдийгүй өнгийг өөрчилж, гундаадаг. Иймд та хангалттай хэмжээний ус ууж, арьсаа сэргээн, гэрэлтүүлж болно.

Архаг хордлого

Хордлого нь хоёр төрөл байдаг. Цочмог хордлого нь амаар дамжин халдварлах бол, архаг хордлого нь амьсгалын зам болон арьсанд хүрэх явцад халдварладаг байна. Дээрх хоёр хордлогын үед арьс их хэмжээгээр гэмтэж, хуурайших төдийгүй үрчлээс үүсч, хагардаг аж.

Витамины дутагдал

Витамин А нь маш хүчтэй антиоксидант бөгөөд эрүүл, чийглэг арьстай байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Витамин В3 нь арьс, үс болон мэдрэлийн системийг эрүүл байлгахад онцгой нөлөө үзүүлдэг аж. Харин энэхүү хоёр витамин биед дутагдсанаар арьс хуурайшиж, үс гэмтэж эхэлдэг бөгөөд хоол боловсруулах систем ч давхар мууддаг байна. Иймд та В3 витаминаар баялаг туна загас, салмон загас, тахиан мах, гахайн мах, элэг, мөөг болон наранцэцгийн үр, А витаминаар баялаг лууван, хулуу, улаан лооль, тарвас, брокли, папаяа, тоор, улаан чинжүү, бууцай, өндөг, элэг, сүү зэргийг түлхүү идэж хэрэглээрэй.

Метаболик эмгэг

Ихэнх ферментүүд нь биеийн метаболизын урвалыг хадгалахын тулд хосоороо ажилладаг. Метаболик урвал нь бидний бие махбодийг тогтворжуулж, тогтвортой байдлыг хангахад оршино. Хэрвээ ферментүүд эсвэл дааврын тэнцвэргүй байдал үүсвэл метаболизын эмгэгүүд үүсдэг тул бие махбодын хувьд өөрийгөө зөв зохицуулж чадахгүйд хүрнэ. Үүнээс болж арьс хуурайшин загатнаж, хүндхэн байдал үүсдэг байна.

Чихрийн шижин

Чихрийн шижинтэй хүмүүсийн хамаг бие загатнаж, халуу оргиж эхэлдэг. Хэрэв та чихрийн шижинтэй бол, арьс тань хуурай байх нь гарцаагүй. Тиймээс арьсаа хэвийн болгох гэж төрөл бүрийн бүтээгдэхүүн хэрэглэхийн оронд хамгийн түрүүнд чихрийн шижин өвчнөө эмчлэхийг зөвлөж байна.

Харшил

Төрөл бүрийн зүйлсээс харшил өгч, арьсаар нь тууралт гардаг хүмүүс гэж байдаг. Ханиалгаж найтаахаас гадна дархлаа суларч, арьс хуурайших бөгөөд тууралт гарч, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Арьс хуурайших гол шалтгаануудын нэг нь харшил байдаг тул алхам тутамдаа болгоомжтой байж, эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай.

Гипотиреоз

Хүний биед олон булчирхай байдаг. Тэр дундаас бамбай булчирхай нь дааврыг үйлдвэрлэж, бодисын солилцоог хянахын зэрэгцээ энергийг зохицуулдаг билээ. Харин бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдаж, ялгаруулах дааврын хэмжээ хэт багасах үед “гипотиреоз” илэрдэг. Ингэснээр ядаргаанд орох, стрессдэх, ой санамж алдагдах, ханиалгах, үс унах болон арьс хуурайших зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Хэт халууцах

Хэт халууцах, наранд удаан алхах, халуун газар удаан байх зэргээс болж, арьс хуурайшиж, гэмтэх нь бий. Үүний улмаас арьс хуурайшин, хагарч, толбо үүсэх төдийгүй өнгө нь хувирч, цэнхэр туяа сууна. Энэ нөхцөлд та яаралтай мэргэжлийн хүнд хандаж, арьсандаа тохирох эмчилгээг заалгаж, хэрэглээрэй.

“Сжогрен”-ний хам шинж

“Сжогрен”-ний хам шинж нь нулимсны суваг, шүлсний булчирхай гэмтэж нүд, ам хэт хуурайших өвчин бөгөөд насан туршид үргэлжилдэг. Энэ хам шинж нь шингэний эдүүд өөрийн дархлааг устган, үрэвсэж гэмтээдэг дархлаа сулрах өвчин юм. Одоохондоо шалтгаан нь тодорхойгүй ч гэсэн удамшдаг гэсэн таамаглал байдаг. Гол шинжүүд нь ихэнхдээ хэдэн жил дамжин илрэх бөгөөд нүд хуурайшиж улайн өөрчлөгдөх, арьс хуурайшиж, халуун оргин загатнах шинж илэрч ам байнга хатна.

Загасны хайрст үрэвсэл

Үхэжсэн арьсыг гуужуулахгүй байснаас үүдэж, арьс үрэвсэж, хатуурдаг байна. Үүнээс болж арьс хэт их хуурайшиж, толбо үүсэх нь бий. Цаашлаад арьс яг л загасны хайрс шиг болж гэмтэх бөгөөд энэхүү үрэвслийг “загасны хайрст үрэвсэл” гэж нэрлэдэг. Яаралтай арга хэмжээ авч арьсаа арчлахгүй бол, энэ нь улам бүр даамжирч, биеийг арьсыг бүхэлд нь гэмтээж, нүүрний арьсыг хүртэл загасны хайрс шиг болгож өөрчилдөг.

Шамбарам

Шамбарам гэдэг нь шулуун гэдэсний хураагуур судас гол төлөв анус орчимд зангилаатан өргөсөх өвчин юм. Энэ өвчний тархалтын талаар баттай статистик мэдээ байдаггүй ч зарим эх сурвалжид, насанд хүрсэн хүн амын 86 хүртэлх хувь нь шамбарамтай гэдэг. Харин ярианы хэллэгээр хүмүүс уг өвчнийг цагаан мах, цагаан мах гарах хэмээн ярьдаг. “Шамбарам” гэдэг ерөнхий нэрийн дор зөвхөн шамбарамын зангилаа төдийгүй, анусны амсар орчмын цууралт, шулуун гэдэсний цоорхой ч хамруулан үзэх нь бий. Шамбарамын зангилаа нь гадна ба дотор байрлалтай байж болно. Өвчин эрэгтэй ба эмэгтэй хүмүүст адилхан тохиолддог. Харин энэхүү өвчний үед арьс хуурайшиж, гэмтэх бөгөөд ихээр гэмтдэг байна.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...