₮ 0

No products in the cart.

Тархиа хөгжүүлье гэвэл байнга дасгал хий

Хүний тархи булчингийн хөдөлгөөнийг удирддаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон баримт юм.

Булчингийн хөдөлгөөн тархийг хөгжүүлдэг нь ч нэгэнт тодорхой болсон баримт мөнөөсөө мөн. 

Бага насны хүүхдийн тархийг хөгжүүлэхэд хөдөлгөөн чухал үүрэгтэй. 

Тэгээд ч бага насны хүүхдүүд хуруу гараа хөдөлгөх, мөлхөх, босохыг оролдох, унах, дахин босох зэрэг үйлдлийг зөнгөөрөө хийдэг. 

Явах эсвэл зажилж сурахыг үгээр хэлж заах юмуу ямар ч ойлгуулах боломжгүй. Хүн өөрөө зөн совингоороо үүнийг оролдсоор хийж чаддаг болдог. 

Тархи нь дадал зуршлыг хадгалж үлдэнэ. Гэхдээ ямар нэг дасгал хийлгүйгээр тархи өөрөө хөгждөггүй.

Тархины дасгал нь хүн бүрт тустай. Нас ахих тусам хүний ой санамжаа сайжруулах, итгэлтэй ярих, аливаа ур дүйг эзэмшихэд тустай. 

Дасгал 1. Итгэлтэй, үнэн зөв ярихад тустай. Тэнцвэрийг сайжруулна.

Нүдээ аниад, амаа том ангайн эвшээ. Энэ хооронд хурууныхаа өндгөөр эрүүнийхээ доод болон дээд талд нь иллэг хийнэ. Гүн эвшээхийг хичээ. Дасгалыг 3-6 удаа хий.

Дасгал 2. Бодол санаагаа амаар болон бичгээр илэрхийлэхийг хичээ. Энэ нь үг яриа, ур чадвар, харьцааг хариуцдаг тархины маш чухал хэсэгтэй холбогдоно.

Өөрийн хэлэх гэсэн үгээ улам өргөжүүлэн сэтгэж ургуулан бод. Үүнийгээ 2-3 хувилбараар бичээд дахин дахин засаарай.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...