120/80 Эрүүл мэндийн нэвтрүүлгийн зочноор ЭМЖЖ эмнэлгийн чих, хамар хоолойн мэс заслын эмч Д.Жаргалбаяр оролцлоо.
–Сонсголын бэрхшээл яагаад уүсдэг вэ, гадаад орчны дуу авиаг хүлээн авч дамжуулаад боловсруулна гэдэг нь цогц урвал юм. Хүний биед энэхүү физиологийн урвал хэрхэн явагддаг вэ?
–Д. Ж: Чих нь гадна, дунд, дотор гэсэн гурван хэсгээс бүрддэг бөгөөд гавал тархи руу түрж орсон бүх талаараа тархиар хүрээлэгдсэн эрхтэн. Гадна чих нь дэлбээ, суваг хоёроос бүрддэг. Дунд чих нь хэнгэргэн хөндий, сонсголын ясны хэлхээ буюу алх, дөш, дөрөө гэсэн гурван хэсэг яснаас бүрддэг. Дотор чих нь дун хэлбэрийн гурван тал цагирагтай. Дунгийн дотор хүний сонсголын мэдрэлийн эсүүд байрладаг. Дун нь дотроо хоёр хэсгээс бүрдэх бөгөөд хоёр төрлийн шингэнтэй.
–АУ-ны доктор, дэд профессор Э. Жаргалхүү: Хүн дуу авиаг гадна, дунд чихээрээ дамжуулан дотор чихэндээ хүлээж авдаг. Дотор чихэнд сонсгол тэнцвэрийн захын хүлээн авуур байрладаг. Сонсголын эрхтний хүлээн авуур дотор дун гэдэг эрхтэн байдаг бөгөөд дуу авиа дун дотор байрлах сонсголын эсүүдэд очдог. Үүнээс цааш сонсголын мэдрэлээр дамжин тархи руу очдог. Тиймээс дун дотор байгаа сонсголын хүлээн авуур эсүүдтэй холбоотой сонсгол бууралтыг мэдрэхүйн дүлийрэлт гэж нэрлээд цааш мэдрэлээр дамжиж байгаа дуу сигналтай холбоотой сонсголын бууралтын мэдрэлийн дүлийрэлт гэж хэлдэг.
-Дүлийрэл, сонсголын бууралт зэрэг эмгэгүүд ямар үед үүсч байна, ямар хүчин зүйлүүд нөлөөлж байна вэ, мөн сонсгол бууралтыг хэрхэн ангилдаг вэ?
–Д. Ж: Дүлийрэлтийг төрөлхийн болон олдмол гэж ангилдаг. Төрөлтийн дүлийрэл нь хүүхэд төрөхдөө дүлий төрөхийг хэлдэг бол олдмол гэдэг нь вирус болон эм, хүндээр өвчлөх зэрэг шалтгааны улмаас үүсдэг. Төрөлхийн дүлийг мөн дотор нь ангилж үздэг. Үүнд: ураг байхдаа гадна, дунд чихний гажигаас үүссэн дүлийрэлт, ургийн хөгжлийн явцад янз бүрийн шалтгааны улмаас дүлийрэх процесс явагддаг.
–АУ-ны доктор, дэд профессор Э. Жаргалхүү: Энэ нь ургийн хөгжлийн үед чих үүсэн бүрэлдэх явцад вирусын халдвар, хорт бодисуудын хордлого, архи, тамхи зэргээс үүдэн дүлийрэх явдал байдаг.
-Төрөлхийн дүлийрэлттэй хүүхдийн хэл яриа болон сэгэхүйн хөгжил нь хоцрогддог шүү дээ.
–Д. Ж: Аав, ээж нь зүгээр хэрнээ гура, дөрвөн үеийн дараа илэрч болдог. Энэхүү генийн шинжилгээ манай улсад хийгдээгүй.
–АУ-ны доктор, дэд профессор Э. Жаргалхүү: Өнөөг хүртэл дүлийрлийг удамшдаг гэж үздэггүй байсан. Сүүлийн таван жилийн хугацаанд дүлийрэл удамших магадлалтай гэдгийг эрдэмтэд судалж, удамшлын нөлөөлөх хүчин зүйлс байна гэж үзсэн.
-Хэрхэн оношлох вэ?
–Д. Ж: Дээхэн үед хүүхдийг хэлд орохгүй удаж байгаагаар оношилдог байсан. Хүүхэд хэлд орохгүй хоёр, гурван нас хүртэл анзаарах байдлаар оношилдог байсан бол орчин үед өөрчлөдсөн. Сонсголыг шалгах нарийн багаж манай улсад нэвтэрсэн бөгөөд хүүхдийг төрсөн цагаас эхлэн оношилдог болсон. Манай улсад жилд дунджаар 70 мянган хүүхэд төрдөг. Үүний 30 мянга орчим нь ЭХЭМҮТ-д төрдөг. Бидний оношилж байгаа аппарат улсын хэмжээнд хоёр ширхэг бий. Энэ нь ЭХЭМҮТ-д байрладаг. Төрөлхийн дүлийрэлтийг ой гарантайд нь оношилж, эмчилгээг хийснээр хүүхдийн хэл ярианы хөгжил, сэтгэн бодох чадвар, танин мэдэхүй зэрэг нь сонсголтой холбоотойгоор хөгжиж байдаг. Дуу чимээ хүлээн авахгүй байх хэрээр танин мэдэхүйн чавдар буурч байдаг.
– Хүүхдийг гурав дарван нас хүрэхээс нь өмнө эрт мэдэхийн тулд энгийн ямар сонсгол шалгах агуууд байдаг вэ?
–Д. Ж: Хамгийн энгийн арга нь хүүхдийнхээ нүдэнд харагдахгүйгээр ард талаас нь чихнийх нь хажууд ямар нэгэн чимээ өгөх. Хүүхэд ямар нэгэн зүйлд анхаарал нь төвлөрсөн үед араас нь ямар нэгэн чимээ өгөх, зөөлөн дуудах. Сонсож байгаа хүүхэд эргэж хардаг. Үүнийг хэд хэдэн удаа давтан ажиглах хэрэгтэй. Нярай хүүхдийн хувьд мөн чимээ гаргахад хүүхэд ямар нэгэн хариу хөдөлгөөн хийх ёстой.
-Дунгийн суулгац эмчилгээний хувьд цаг хугацаа маш чухал. Ямар хүчин зүйлүүд хугацаа алдахад нөлөөлж байна вэ?
–Д. Ж: Төрөлхийн дүлийрэлтийг хэдий чинээ эрт оношлоно, төдий чинээ эмчилгээний асуудлыг шийдэж чадна. Ингэснээр эрүүл хүүхэд шиг, хөгжих, дэвших бүрэн боломжтой.
-Манай орны хувьд дунгийн суулгацын мэс засал хэр өргөн хүрээнд хийгдэж байна вэ?
– Д. Ж: Дэлхий дээр 450 орчим мянган хүн дунгийн суулгацтай гэсэн судалгаа бий. Манай улсын хувьд дунгийн суулгацыг хөгжүүлээд 6 жил болж байна.
-Дунгийн суулгацын аппаратыг насан туршдаа зүүх үү?
– Аппарат нь гадна болон дотор гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Дотор хэсэг нь дун дотор байрлах мэдрэлийн эсэд суурилдаг. Гадна болон дотор аппарат харилцан үйлчилсний хүчинд цахилгаан импульсээр дууг дамжуулдаг. Унтаж амрахдаа аппаратаа салгаад авч болно. Энэ тохиолдолд дуу дамжуулахгүй. Бүх дуу чимээг мэдэрч эхэлдэг учраас хүүхдүүд эхэндээ зүүх дургүй байдаг. Яваандаа аппаратандаа дасаж эхэлдэг. Аппаратыг насан туршдаа зүүнэ.
-Одоогийн байдлаар дунгийн суулгац хийсэн байна. Хөгжилтэй орнуудтай харьцуулахад бага мэт боловч чамгүй амжилт гэж харж байнаа.
–Д.Ж: Дунгийн суулгалт мэс ажиллабарыг хийлгэхийн урьтал бэлтгэл ажлууд маш их хийгддэг. Үүн дээр мэс заслын эмч нарын, инженер техникийн, сонсгол судлаач эмч нар, хэл заслын багш нарын таван том баг ажилладаг. Эдгээр багийг бэлдэхийн тулд хамгийн байгадаа дөрвөн жил зарцуулсан. Мэс заслын олон улсад зөвшөөрөгдсөн мэс засалч хийнэ.
-Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо сайн хөгжөөгүйн улмаас оношлогдсон ч гэсэн эмчлүүлж чадахгүй, санхүүгийн бэрхшээлтэй хүүхдүүд цөөнгүй гэж сонссон.
–Д. Ж: Эмч хүний хувьд үүн дээр маш их эмзэглэдэг. БНХАУ-д дунгийн суулгацын мэс заслын төлбөрийг 100 хувь төрөөс даадаг. БНСУ-д эмчилгээний зардлын 80 хувийг төрөөс 20 хувийг эмчлүүлэгчээс төлдөг. Улс орнууд ард иргэдийнхээ эрүүл мэндэд маш их анхаарч байна. Манай улсын хувьд энэхүү мэс засал нь саяхнаас хийгдэж эхэлсэн шинэ мэс засал боловч хүүхдүүд хүлээгдэж байна. цаг хугацаа алдахын хэрээр маш олон боломжоо алдаж байдаг.
– Хэл заслын багш М. Ариунчимэг: Дунгийн суулгац хагалгааны дараа нөхөн сэргээх хичээлийн хамгийн чухал хэсэг нь хагалгаа хийснээс сарын дараа аппараттаа нээх юм. Нээсэн өдрөөс эхлэн хүүхэд анхны дуу чимээг сонсдог. Хүүхэд хэдэн насандаа хагалгаа хийлгэсэн тэр үеэсээ эхлэн орчны дуу чимээг сонсоно. Зургаан настай хүүхэд дунгийн суулгацын хагалгаанд орсноос сарын дараа аппаратаа нээлгэнэ. Энэ үед тухайн хүүхэд дөнгөж төрсөн хүүхдээс ялгагдах юмгүй. Тиймээс тэр хэмжээгээр хүүхдийн оюун ухаан, хэл яриа, сэтгэн бодох чадвар бүгд хоцрогдсон байдаг.
Түүнийг нөхөхийн тулд маш их цаг хугацаа хэрэгтэй. Эцэг эхчүүд аль болох хүүхдээ эрт оношилж, эрт эмчлүүлснээр оюун ухааны хоцрогдол төдий чинээ бага байна. Дунгийн суулгацын дараа тасралтгүй зургаан сар эцэг эх хүүхэдтэйгээ нөхөн сэргээх хичээлд явах нь хамгийн үр дүнтэй арга. Хүүхэд зургаан сарын дараа ямар нэгэн авиаг ялгаж сонсдог болно. Цаашдаа хичээлдээ тасралтгүй явснаар сонсох чадвар улмаар хэл ярианы чадвар сайжирна.
-Насжилттай холбоотойгоор хүний сонсгол буурч байдаг. Тэгэхээр сонсголоо бууруулахгүйн тулд юу хийх вэ, ийм аргууд байдаг уу?
–Д. Ж: Урьдчилан сэргийлж хамгаалах, сонсгол бууралтаас сэргийлэх арга, зөвлөмжүүд бий. Хэт чанга дуу авиатай газар ажиллах, чихэвчний хөгжмийг хэт чанга, удаан хугацаагаар сонсох нь сонсгол бууралтад хүргэдэг. Тиймээс чихэвчийг хоёр цагаас илүү зүүхийг хориглодог. Яваандаа мэдрэхүйн гаралтай сонсгол бууралт буюу хүмүүсийн хэлдгээр насны дүлийрлийг сонсголын аппаратаар хянах, мөн зөвлөмж өгдөг. Аль болох стресс, ядаргаа тайлах аргуудыг мэддэг байх, чимээ шуугиан ихтэй орчинд ажилладаг бол хамгаалах чихэвч зүүхийг зөвлөдөг.
–АУ-ны доктор, дэд профессор Э. Жаргалхүү: Чихэвчний хөгжим маш хортойгоор чихэнд нөлөөлдөг. Хүн хоорондын харилцаа болон нийгмийн харилцааны дуу чимээ нь дунджаар 1000-4000 герцийн давтамжтай. Гэтэл чихэвчний авиа нь 4000-аас дээш герцийн давтамжтйа дуу авиаг гаргадаг. Өдөр бүр ийм хэмжээний давтамжтай дуу авиаг их хэмжээгээр сонсох нь дотор чихний эсийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Хэрэв 30 минут чихэвч сонссон бол гурван цаг чихийг амраах ёстой.
–Д. Ж: Хамгийн ихээр сонсгол бууралтад нөлөөлдөг зүйл нь дунд чихний архаг өвчин. Манайхны хэлдгээр чихнээс булаг гарах. Чихнээс булаг гарах, ханиад томуу хүрсэн үед мэргэжлийн эмчид хандаж, цаг тухайд нь эмчилгээ үйлчилгээээ авч байх нь чухал. Дахин дахин булагтаад өвчлөх нь цаашлаад сонсголд нөлөөлж сонсголын буурал, хүндэрсэн тохиолдолд сонсголын дүлийрэлтэд хүргэдэг учраас дунд чихний архаг өвчнөөс урьчилан сэргийлэх нь чухал.
–АУ-ны доктор, дэд профессор Э. Жаргалхүү: Эрдэмдтийн судалгаагаар нийт хүмүүсийн 25-30 хувьд нь нойтон хулхитай гэж үздэг. Үүнийг эрүүл гэж үздэг боловч нойтон хулхийг ойр ойрхон цэвэрлэж байх шаардлагатай. Учир нь хуурай хулхишиг сувагнаас амархан гадагшилдаггүй. Их хэмжээгээр хуримтлагдсанаас хатуурал үүсч хулхин бөглөө үүсгэдэг. Энэ нь сонсгол нөлөөлдө мөн удаан хугацаанд хуримтлагдсанаар гадна болон дунд чихний үрэвсэл үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог. Тиймээс нойтон хулхитай хүмүүс 2-3 сардаа эмчид үзүүлэн цэвэрлэхэд гэмгүй.
Эх сурвалж: 120/80 Эрүүл мэндийн нэвтрүүлэг