₮ 0

No products in the cart.

Санхүүгээ зөв удирдах аргууд

Хувийн санхүүгийн муу менежмент нь санхүүгийн тогтворгүй байдлыг бий болгодог. Ингэснээр мөнгийг хий дэмий, хэрэггүй зүйлд урсгаж байдаг.

Мөнгөө хэрхэн зөв удирдаж сурах талаар туршиж үзэхэд үр дүнгээ өгсөн хэд хэдэн стратегиуд байдаг.

Мөнгөний менежментийн оновчтой төлөвлөгөөтэй байх нь санхүүгээ цэгцлэхийг хичээдэг хүмүүсийн хувьд маш чухал. Зохих алхамуудыг хийхгүй, санхүүгийн асуудлаа илүү сайн удирдах арга замыг сураагүй бол мөнгөө хий дэмий зүйлд урсгасаар л байх болно.

Мөнгөө зөв удирдаж сурахад тодорхой цаг хугацаа шаардагддаг. Хүн бүхэн амьдралын санхүүгээ эртнээс цэгцлэх нь нэн чухал юм.

ТӨСӨВ БИЙ БОЛГОХ

Төсөвлөлт нь санхүүгийн байдлыг тодорхой, бүрэн ил тод байдлаар харахад тусалдаг бөгөөд энэ мөнгийг илүү сайн удирдахад хамгийн чухал юм. Ирээдүйн хөрөнгө оруулалтаа бий болгох эхний алхам. Энэ нь санхүүгийн амьдралд тэнцвэрийг авчирч, сэтгэлийн амар амгаланг өгөх болно.

ЗАРДЛАА ХЯНАХ

Сард хэдэн төгрөгийн зарлагатай байна вэ? Олон хүмүүс тухайн сард зарцуулсан зардлынхаа нийт хэмжээг мэддэггүй. Энэ бол асуудал. Гэхдээ үүнийг шийдэх хялбар арга нь нэг сарын турш зарцуулсан зарлагын хэмжээг тэмдэглэх. Бүх төлбөрийн баримтаа (хүнсний бүтээгдэхүүн, рестораны төлбөр, үйлчилгээний хэрэгсэл гэх мэт) аваад банкны дансаа шалган, тулгаж үзэх. Бэлэн мөнгөөр, зээлийн картаар төлсөн зардлуудаа тогтмол хянах хэрэгтэй. Энэ нь хувьсах ба тогтмол зардлыг хоёуланг нь тооцож, нийт дүнг гаргах явдал юм. Энэ нь санхүүгийн дүр зургаа бүхэлд нь харах, цаашдаа зардлаа хэрхэн зохицуулахаа мэдэх боломжийг олгоно.

ОРЛОГОО ХЯНАХ

Ихэнх хүмүүс сарын бүтэн орлогоо мэддэг боловч зардлынхаа хэмжээг мэддэггүй. Гэсэн хэдий ч гол зорилго нь нийт зардлаа тооцоолж, тухайн сарын нийт орлогоосоо хасах явдал юм.

Нэгэнт өөрийн зарлага, орлогоо ойлгож, дансандаа орж, гарч байгаа мөнгөний талаар баттай мэддэг болсны дараа мөнгөө хамгийн сайн удирдах зарим нэмэлт алхамуудыг хийх цаг болсон.

ӨР ТӨЛБӨРӨӨ НЭГТГЭХ

Мэдээж хэн ч өр тавихад дуртай байдаггүй. Санхүүгийн бэрхшээлтэй хүмүүсийн ихэнх нь өр төлбөрийн асуудалтай байдаг. Юуны өмнө үүнийг хяналтандаа авч, үүнээс ангижрахын тулд ажиллах хэрэгтэй. Хэрэв машины лизинг, оюунты сургалтын төлбөр, бусад зээлүүдтэй бол аль болох нэгтгэж бага хүүгээр зээл авахыг хичээх.

ШААРДЛАГАГҮЙ ЗАРДЛЫГ ТАНАХ

Starbucks-ийн фен үү, хэрэв та өдөр бүр Venti Caffe Latte худалдаж авбал түрийвчнээс хэдэн төгрөг хасагдах вэ? Магадгүй энэ зардлыг багасгахын тулд гэртээ Latte хийх талаар бодож үзэж болох юм.

ЯАРАЛТАЙ ҮЕД АШИГЛАХ ХУРИМТЛАЛ БИЙ БОЛГОХ

Хувь хүн үндсэн хэрэгцээгээ хангах, хоол хүнс, хувцас хунар, ахисан түвшний сургалтанд хамрагдахад санхүүгийн нөөц зайлшгүй хэрэгтэй болдог. Санхүүгийн нөөц гэдэгт хугацаатай болон хугацаагүй хадгаламжууд багтдаг. Хуримтлал үүсгэх нь эрүүл мэнддээ оруулах хамгийн том хөрөнгө оруулалт. Гэнэтийн шаардлага гарсан үед үүнийг ашиглах хэрэгтэй.

ТЭТГЭВЭРТ ГАРАХ- 10 ХУВИЙН ДҮРЭМ

Бид бүгд л насны эрхээр хэзээ нэгэн цагт ажиллах чадамж буурч тэтгэвэрт гарна. Эртхэн мөнгөө цуглуулж эхэлбэл таны алтан нас илүү сайхан байх болно. Тэтгэвэрт гараад хэрэглэх мөнгөө хураахыг хүсвэл сар бүр орлогынхоо 10 хувийг хадгалах хэрэгтэй.  Энэ нь таны төсөөлсөн амьдралын хэв маягаар амьдрах боломжийг олгоно. 

ХУВИЙН САНХҮҮГЭЭ ЗОХИЦУУЛАХ ПРОГРАММ АШИГЛАХ

Windows-д зориулсан Quicken эсвэл MoneyStrands гэх мэт програмууд нь санхүүгээ зохицуулах,  удирдах, хянах боломжийг олгоно. Апп-уудын тусламжтайгаар дансны үлдэгдэл, санхүүгийн гүйлгээ, орлого, зарлага зэрэг бүхий л мэдээллийг авч илүү ухаалаг шийдвэр гарган,  санхүүгийн зорилгодоо хүрэх боломжтой болно.

МӨНГӨНИЙ МЕНЕЖМЕНТИЙГ ДАГАЖ МӨРДӨХ

Санхүүгээ зөв удирдаж яваа хүмүүсийн заавар зөвлөгөөг харах. Аль мэргэжилтнийг дагахаа судлахдаа анхаарах гол зүйл нь зөвлөгөөг анхааралтай ажиглаж, өөрт хэрэгтэй, зөвлөгөө зааврыг дагах явдал юм.

Мөнгөө үр дүнтэй удирдах, зарцуулах  чадвартай байх нь стрессийн түвшинг бууруулаад зогсохгүй амьдралын чанарт нөлөөлдөг.  Зохион байгуулалт сайтай байх нь цагийг хэмнэж, ирээдүйд гарч болзошгүй асуудлуудаас хамгаална.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...