LOADING

Type to search

Зөвлөгөө

Өдрийн хоол идсэний дараа ядарч, нозоордог шалтгаан

Share

Ихэнх хүмүүст өдрийн хоол идсэний дараа нойрмоглож, ядарч байгаа мэдрэмж төрдөг. Тийм ч учраас Япон, Солонгос, Герман, Хятад зэрэг зарим орнуудыг албан газрууд өдрийн хоолны дараа ажилчид нь унтах цагтай байдаг ажээ.

Яагаад хоол идсэний дараа  нойр хүрдэг вэ?

Ходоод хоосон байхад ходоодны цусан хангамж хэвийн ажиллаж байдаг. Харин ходоодонд хоол орж ирснээр хоолоо шингээхийн тулд ходоод ажиллаж эхэлнэ энэ үед дотор эрхтэн системүүд бүгд зэрэг ажиллаж эхэлдэг. Энэ нь мэдрэлийн систем буюу тархинд агуулагдаж буй цусны 20 орчим хувь ходоод руу явдаг гэсэн үг. Үүнээс болж тархин дахь цусан хангамжийн хомсдол үүсч нойр хүрэх, нозоорох үйл явц болдог байна.

Хооллосны дараа нойр хүрэх нь хүний биед цанаасаа заяасан байгалийн зүйл гэдэг дээр эрдэмтэд санал нэгддэг бөгөөд энэ нь эрүүл мэндтэй холбоотой тийм ч ноцтой асуудал биш аж.

Шинжлэх ухаанд хооллосны дараагаар хүний биеийн энергийн төвшин багасах энэхүү үзэгдлийг “Postprandial somnolence” гэж нэрлэдэг. Зарим судлаачид үүнийг хоол идсэний дараа хүний бие дэх серотонины хэмжээ ихээр нэмэгддэгтэй холбон тайлбарладаг.

АНУ-ын Үндэсний нойрны төвийн хийсэн судалгаагаар хүний бие шөнийн 02, болон өдрийн 14 цагт энергийн байгалийн нөхөн сэргээлт буюу унтаж амрахыг шаарддаг байна.

Мөн эрдэмтдийн хийсэн судалгаагаар нойр хүрэх нь ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс ихээхэн хамаардаг болохыг олж тогтоожээ. Уураг болон нүүрс усаар баялаг хоол хүнс нь бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс илүүтэй нойрмоглох мэдрэмж төрүүлдэг байна.

Тухайлбал, яргай загас, шувууны мах, өндөг, бууцай, үр, шар буурцаг, сүү сүүн бүтээгдэхүүн, бяслаг зэрэг уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүдэд “триптофан” гэх амин хүчил ихээр агуулагддаг. Триптофан нь хүний сэтгэцийн байдал, унтах циклийг зохицуулахад чухал үүрэгтэй серотониныг боловсруулдаг байна. Харин нүүрс ус нь цусан дахь “триптофан”-ыг шимэгдүүлдэг аж. Тиймээс нүүрс ус ихээр агуулсан талх, гурилан бүтээгдэхүүн, гоймон, цагаан будаа, эрдэнэ шиш, элсэн чихэр, сүү сүүн бүтээгдэхүүн зэрэг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний дараа нойр ихээр хүрдэг байна.

Дээрх эрдэмтдийн хийсэн ажиглалтаар өдрийн хоолоо хэтрүүлэн идсэн хүмүүсийн нойр хүрэх байдал нь тохируулж иддэг хүмүүстэй харьцуулахад илүү их байжээ. Мэдээж “Postprandial somnolence” үзэгдлийн дагуу хэдий чинээ их хоол иднэ, боловсруулахын тулд төдий чинээ энерги зарцуулагдана. Хэтрүүлэн идэх нь эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй. Тиймээс хоолоо зөв тохируулан идэх нь зөвхөн таны эрүүл мэнд төдийгүй ажлын бүтээмжтэй холбоотой асуудал юм.

Хоолны дараа нойромоглож нозоорохыг багасгах аргуудыг хүргэж байна.

Өдрийн цайгаа уусны дараа гадаа нарны гэрэлд кофе ууж суух, эсвэл салхинд бага зэрэг алхаарай. Энэ нь таны нойрыг хүргэдэг гармони болох мелатониныг багасгадаг бөгөөд нарны элч таны биед эрч хүчийг хуримтлуулж байдаг.

Аяга ногоон цай эсвэл лимонтой цай уугаад эцэж, ядарсан биеэ сэргээгээрэй. Эдгээрт агуулагдах кафейн нь таны эд эсийг сэргээж, сэргэлэн цовоо, эрч хүчээр дүүрэн нэгэн болгох болно.

Ажил хийх гэсэн нэг л болж өгөхгүй, нойр тань хүрч, унтмаар байвал ширээгээ цэгцэлж, комьпьютер доторх хэрэггүй зүйлсээ устгаж, цэгцлээрэй. Ийн элдэв зүйлс хийх хооронд таны нойр сэргэж, буцаад ажилдаа ороход бэлэн болдог байна.

Бохь зажлах нь таны идсэн хоолыг шингээх үүрэгтэйгээс гадна нойр хүрэхээс сэргийлдэг инсулинийг ялгаруулдаг юм. Мөн бохинд агуулагдах гаа нь тархийг ч мөн сэргээх үйлчилгээтэй байна шүү.

error: Content is protected !!