₮ 0

No products in the cart.

Шүдээ хэт их зайлж угаах нь цоорол үүсгэж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна

Шүдээ угаах нь бидний амьдралын туршид хамгийн их давтагддаг зан үйлийн нэг бөгөөд ихэнхдээ бид үүнийг автоматаар хийж байгаагаа анзаардаггүй. Бид шүдээ угааж буй үед шүд цоорох шинжтэй байдаг.  

Фтор бол хамгийн чухал элемент

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг оонд агуулагдах фотор нь хамгийн чухал элемент. Учир нь түүний үйл ажиллагаа нь шүдний пааланг цооролт, халдварт өвчин үүсгэдэг бактериас хамгаалдаг. Эдгээр бактери нь таны шүдийг муудахад хүргэж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл шүдний оог эрүүл ахуйдаа ашигласнаар шүд цоорох эрсдэлийг 25% – 45% бууруулж  болно.

Шүдээ хэр удаан угаахаас шалтгаалж цооролт үүснэ

Харамсалтай нь ихэнх хүмүүс 45-70 секундын турш шүдээ угаадаг. Энэ нь бидний орчин үеийн амьдралын хэв маягтай  холбоотой байж болох юм. Гэсэн хэдий ч “Шотландын шүдний эмнэлзүйн үр дүнтэй байдлын хөтөлбөр (SDCEP)”-өөс шүд цоорох болон амны хөндийн эрүүл ахуйтай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд шүдээ 2 минут орчим угаахыг зөвлөж байна.

Хэт их угаах нь таны шүдийг гэмтээж болзошгүй юм

Шүдээ угаасны дараа оог ул мөргүй арилгах нь чухал гэж бодож байгаа байх. Гэхдээ сайтар зайлж угаах нь тийм ч сайхан арга биш. Dundee их сургуулийн Хүүхдийн шүдний Клиникийн багш Доктор Клемент Сибаллук нэгэн судалгааг танилцуулжээ. Түүний хэлснээр ооны үлдэгдлийг шүлсээрээ хаях нь дээр, учир нь усаар хэт их зайлах нь таны шүдний оо дахь фторыг угааж, хамгаалалтыг үр дүнгүй болгодог гэжээ.

Оройд шүдээ угаах нь таны бодож байгаагаас илүү чухал

Доктор Сибаллук өөр нэг судалгаандаа шөнийн цагаар шүдээ угааж цэвэрлэх нь туйлын чухал гэж хэлжээ. Учир нь бид унтаж байхдаа сэрүүн байх үеийнхээсээ бага шүлс ялгаруулдаг байна. Үүнээс болоод бидний амны хөндий шүд цоолох чадвартай бактериудыг тэжээдэг аж. Ийм учраас эмч нар орой шүдээ угаасны дараа хоол идэхгүй байхыг зөвлөж байна.

Элсэн чихэр бага хэрэглэх

ДЭМБ-аас хүнсний нэмэлт, элсэн чихрийн хэрэглээг өдөр тутмын илчлэгийнхээ 10% -иас бага байлгахыг зөвлөж байна. Тэдний үзэж байгаагаар энэ нь шүдний арчилгаанд чухал нөлөөтэй гэжээ.  Шүдний цооролтыг үүсгэдэг бактериуд элсэн чихрээр хооллодог байна.

Та өдөрт хэдэн удаа шүдээ угаадаг вэ? Амны хөндийн эрүүл ахуйд ямар нэг зүйлийг өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна уу? Тайлбар дээр бидэнд мэдэгдээрэй.

Эх сурвалж: brightside

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...