₮ 0

No products in the cart.

Таны биед ус дутагдаж буйг илтгэх шинж тэмдгүүд

Аяга уснаас илүү биднийг сэргээх хүч чадалтай ундаа гэж байхгүй. Цэвэр ус  аяга кофе эсвэл шил хийжүүлсэн ундаанаас илүүтэй биднийг сэргээнэ.  Хэрвээ танд дараах шинж тэмдэг илэрч байгаа бол танд ус дутагдаж байгааг анхаарна уу.

Та амархан ядардаг болно

Хэрвээ ус бага уух юм бол цусандахь хүчилтөрөгчийн түвшин буурч улмаар энэ нь залхуурал болон ядарлыг үүсгэдэг.

Таны толгой тогтмол өвдөнө

Таны тархин дахь эд эсийн 85 хувь нь ус байдаг гэдгийг та мэдэх үү. Тиймээс усгүйдсэн тархи толгой өвтгөдөг байна.

Таны өтгөн хатдаг болно

Өтгөн хатах буюу гэдэсний түгжрэл нь мөн сэтгэл тавгүйтэх, сандрах зэргээр нөлөөлдөг. Тиймээс ус хэдий их ууна, төдий чинээ таны сэтгэл санаа тайвширна.

Үе мөч өвдөж эхэлнэ

Ус нь үе мөчин дэх мөгөөрсийг усжуулж чийгшүүлж, зөөлөн байлгадаг. Машинд шатахуун хэрэгтэй байдаг шиг ус нь таны үе мөчин дэх  түлш юм шүү.

Зовхи бараан болно

Ус уухгүй удсанаар нулимс ч гарахаа болино. Нулимс боловсруулах булчирхай нь усгүйдсэнээр үйл ажиллагаа нь доголддог. Энэ нь таны нүдний доод талыг бараан болгодог.

Ам эвгүй үнэртэй болно

Ус уухгүй удвал амнаас чинь эвгүй үнэр гарна. Амаа байнга нойтон байлгаж эвгүй үнэртэй байлгахаас сэргийлээрэй.

Та байнга өлсөнө

Хоол идэхийн өмнө ус ууж хэвшээрэй. Ингэснээр та бага хоол идэж жин нэмэхээс сэргийлнэ.

Хоол боловсруулах системд асуудал тулгарна

Хэрвээ та хангалттай ус уухгүй бол хоол боловсруулах систем доголдож эхэлнэ.

Та жингээ төдийлөн хасахгүй байна уу

Та хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийсэн ч  хүссэн хэмжээндээ жингээ хасч чадахгүй байвал усыг хангалттай ууж чадахгүй байна гэсэн үг.

Таны хуйх хуурайшина

Хагтах болон бусад үсний асуудал нь мөн таны ууж байгаа усны хэмжээтэй холбоотой байдаг байна.

Таны арьс өнгөө алдана

Ус бага уух нь  арьсны өнгийг алдагдуулж, гундуу болгодог байна.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...