₮ 0

No products in the cart.

Турах гэж байгаа хүмүүст хориотой зүйлс

Хэт түргэн турах хориотой

Уг нь хоолоо огцом хасах нь энгийн нүдээр харвал зөв мзт. Гэтэл түргэн хассан жин түүнээс ч хурдан буцаад ирдэг. Жин хурдан хасагдах нь ихэнхдээ хүн шингэнээ алдсантай л холбоотой байдаг. Тэгээд хэвийн хооллоод эхэлмэгц жин буцаад л ирнэ. Илчлэг хэт багатай хоол идээд байвал хүний биед зайлшгүй шаардлагатай элементүүд дутагдаж эхэлнэ. Гэтэл турах ганцхан арга нь идэх зуршилаа өөрчлөхөд л оршдог. Удаан тогтвортой жин хасагдах. тусам зөв байдаг, Долоо хоногт дээд тал нь 1 кг хасахад л болно.

Бяцхан хүндрэл тулгарахад л бууж өгөөд байж болохгүй. Заримдаа ямар нэг юм бүтэхгүй байлаа гээд эмзэглэх хэрэггүй шүү дээ. Уналт босолт бол байдаг л зүйл. Хэн ч хоолоо хөнгөн хялбар хасч байгаагүй. Алдаж болно. Алдаагаа засаад л цаашаа зүтгээд бай.

Моодонд орж байгаа элдэв хоолны дэглэмд шүтэж хөөх хэрэггүй

Иймэрхүү дэглэмүүд түргэн турна гэж амлах ба ихэнхдээ л ямар нэг хүнсийг голчлон ихээр хэрэглэхийг эөвлөж байдаг. Гэтэл хүнсний мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар бол дзглэм барихад хүн нэг турж, нэг таргалах зэргээр ээлжилдэг байна. Судалгаанаас үзвэл дэглэм барьж турсан хүмүүсийн 30 хувь нь дэглэмээ орхимогц өмнөхөөсөө илүү тарган болдог байна.

Хоол идэхгүй байж огт болохгүй

Энэ нь хүний жинг хасах биш харин нэмж байдаг нь тогтоогдсон билээ. Та өглөөний цай уухгүй байлаа гэхэд өдөр их иднэ. Өдөр хоол идэхгүй гүрийлээ гзхэд орой гарцаагүй их иддэг байна. Тэгэхээр ойр ойрхон бага багаар идэх л хамгийн зее байдаг. Туранхай бүсгүйчүүд өдөрт доод тал нь 5 удаа цай уудгийг бүү март.

Тэвчээр заах ёстой

Гэхдээ идээд сурчихсан хүн тэвчихэд хэцүү байдаг тул өөрийгөө хуурах илчлэг багатай зүйлсийг цүнхэндээ байнга авч явбал зохино. Хоол хүнс худалдаж авахдаа маш сайн бодож төлөвлөн илүү хүнс авахгүй байхыг хичээ.

Чихэр шоколад, өөх тосноос бүрмөсөн татталзах хэрэггүй

Заримдаа дуртай зүйлээ багахан идэж өөртөө таашаал өгөх хэрэгтэй.

Бага идэхээр хүн турна

Гэтэл үүний хажуугаар та бага хөдлөх юм бол булчин жижгэрч эхэлдэг. Өөрөөр хэлбэл туранхайн хажуугаар жижигхэн биетэй давжаа болох аюултай. Булчин ихтэй байх тусам хүн түргэн турна. Учир нь дасгал сургуулилт сайн хийж чадах ба дасгал сургуулилтын үед хүн 3 дахин их илчлэг шатаадаг юм.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...