LOADING

Type to search

Зөвлөгөө Онцлох Сэтгэлзүйн эрүүл мэнд Ухаарахуй

Уураа барьж сурахад туслах шалгарсан 5 арга

Share

Уур биеийг зовооно, уул морийг зовооно хэмээх зүйр цэцэн үг байдаг. Уурлах гэдэг таны зөв ч бай буруу ч бай өөрийгөө хамгаалах хамгийн буруу бамбай. Харин үүний орон олон талаас нь бодох хэрэгтэй. Уурласан үедээ хэрэгжүүлэх шалгарсан аргуудыг танд хүргэж байна.

Тоол

Энэхүү аргыг хүн болгон л мэддэг. Гэсэн хэдий ч хэрэгжүүлдэггүй. Ямар нэг зүйлд шууд сэтгэл хөдлөлөө даган, хариу өгөхөөсөө өмнө хэсэг хугацаанд азнаад тоолоод үзээрэй. Энэ нь түргэн хугацааны уур бухимдлыг тайлахад тань тустай.

Дасгал, хөдөлгөөн хий

Дасгал хийх, гүйх зэрэг нь уур бухимдлаа тайлах хамгийн амар хялбар арга.  Та хэн нэгэнд уурласан, тэр бодлоосоо салж чадахгүй байгаа бол энэ аргыг туршаад үз. Өөрийнхөө дуртай дасгалыг хийснээр сэтгэл санаагаа засахаас гадна бие бялдрын хувьд ч ашигтай шүү дээ.

Гүнзгий амьсгал

Энэ бол хамгийн хялбар арга. Та нүдээ аниад гүнзгий амьсгаа ав. Мөн уртаар амьсгал авах болон бусад амьсгалын техникийг ашиглах нь уураа тэвчих шалгарсан аргын нэг. Танд зөвлөхөд Йога, бясалгал зэргийг сонирхоод үзээрэй.

Түрхэн зуур амар

Уурлаж, стресстсэн үедээ амарч байгаарай. Бага зэрэг амарсны дараа сэтгэл санаа чинь тайвширч дээрдэнэ. Уураа намжаахын тулд заавал ч үгүй амарч, түр зуур унтах ч хэрэгтэй шүү.

Чимээгүй бай, ярихаасаа өмнө бод

Тантай сөргөөцөлдсөн хэн нэгний өөдөөс зөрүүлэн маргах хэрэггүй. Харин оронд нь хэсэг чимээгүй байгаад үзээрэй. Харилцаа өөрөөр эргэх болно. Мөн ууртай үедээ шууд хариулт өгөхөөс татгалз. Түр зур чимээгүй бодоод асуудлыг шийдэх гарц хайгаарай.

Г.Жаргал

error: Content is protected !!