LOADING

Type to search

Зөвлөгөө

Туршлагатай эцэг эхчүүд худалдаж авдаггүй 9 хүүхдийн бүтээгдэхүүн

Share

Гадуур худалдаалж буй бүх зүйл аюулгүй гэдэгт бид итгэдэг, гэхдээ АНУ-д 2019 онд 5 сая гаруй хүүхдийн бүтээгдэхүүнийг буцааж татсан байна. Алдартай бүтээгдэхүүн хүртэл гэмтэл бэртэл, үхэлд хүргэж болзошгүй тул эцэг эхчүүд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Бид хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс  зарим зүйлээс зайлсхийх нь дээр байдаг.

1. Бампер

Эцэг эхчүүд бамперыг  хүүхэд толгойгоо хатуу орны толгойд цохихоос сэргийлж ихэвчлэн ашигладаг. Мэргэжилтнүүд бампер нь аюултай, нялхсын гэнэтийн үхлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг анхааруулж байна. “Амьсгалдаг бампер” ч гэсэн хүүхдийн амьсгааг боож чаддаг. Хүүхдийн нүүрийг бүрхэж болох эдгээр бүх зүйлийг хүүхдийн орноос хол байлгахыг зөвлөж байна.

2. Нарийн суурьтай хүүхэд тээгч

Энэ нь нялхсын асрамжийн хувьд маш сайн зүйл боловч ихэнх эцэг эхчүүд хүүхдийг хамгийн эрүүл бус нөхцөлд авч явдаг. Хөлийг нь шулуун барьж, өвдөг, ташааг нь тэнийлгэсэн тохиолдолд нуруунд маш  хурцадмал байдал үүсдэг бөгөөд энэ нь ташаа мултрах эрсдлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа 6 сараас доош настай хүүхдүүдэд эрсдэл өндөр байна. Хүүхдээ ингэж тээх нь эцэг эх, хүүхдүүдэд олон давуу талтай гэж бид үздэг.  Харин эдгээр хүүхэд тээгч нь өргөн суурьтай байх ёстой гэдгийг санаарай, ингэснээр хүүхдийн хөл аюулгүй, M байрлалд байх болно.

3. Хөлд оруулагч

Хүүхэд хөдөлгөөнд орж, алхаж эхлэх үед зарим эцэг эхчүүд хөлд оруулагч ашигладаг. Гэхдээ Канад гэх мэт зарим оронд үүнийг хууль бус гэж үздэг. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн булчингууд бэлэн болоогүй байхад босч алхах боломжийг олгодог. Тиймээс гэмтэл бэртэл авах эрсдэл учруулдаг, хүүхдүүд  унах эрсдэлтэй байдаг гэж үзсэн байна.  Мөн биеийн хөгжлийн хоцрогдолтой ихэнх хүүхдүүд хөлд оруулагч хэрэглэсэн байдаг гэж эмч нар тэмдэглэжээ. Үүний цаад шалтгаан нь  хүүхдүүдийн хөгжлийн чухал үе шатыг орхигдуулж, үнэ цэнэтэй цаг хугацааг алддаг явдал юм хэмээжээ.

4. Нялх хүүхдийн ванны суудал

2-оос доош насны хүүхдүүдийн усанд живэх тохиолдол нь ванны суудлаас үүдэлтэй байдаг. Зарим эцэг эхчүүд эдгээр суудлыг аюулгүй байдлын хэмжүүр гэж андуурдаг. Эцэг эхчүүд аюулгүй байдлын талаар хуурамч ойлголттой болж, хүүхдүүд ус руу гулсаж, живж болзошгүй юм.

5. Хүүхдийн ор

Хүүхдүүд өлгийтэй байх үед л энэ орыг хэрэглэхэд аюулгүй. Туршлагатай эцэг эхчүүд хүүхдийн орноос зайлсхийдэг. Учир нь хүүхдүүд гулгаж унах магадлалтай гэж үздэг. Хэрэв тийм зүйл тохиолдвол хүүхдүүд гэмтэл авч, амьсгал нь боогдож болно.  Зарим эцэг эхчүүд энэ аюулыг мэддэг тул урьдчилан сэргийлэх зорилгоор авдаггүй.

6. Нялх хүүхдэд зориулсан хөнжил, дэр

Дэр нь хүүхдийн хамар, амыг амьсгалах хэсгийг хаадаг. Эцэг эхчүүд нялх хүүхдэд ийм зүйл хэрэггүй гэдгийг санаж байх хэрэгтэй. 2-оос доош насны хүүхдүүдэд дэр нь огт хэрэггүй байдаг.

7. Слинг (эцэг эхчүүд хүзүүндээ зүүдэг)

Төрөл бүрийн слинг нь хүүхдийг дийлдэхгүй байж болно. Бүх үйлдвэрлэгчид танай нялх хүүхдэд яг хэрэгтэй зүйл гэж байгаа ч энэ нь тэдний амьсгалыг боох эрсдэлтэйг санаарай. Бүх слинг нь 4 сараас доош насны хүүхдүүдэд аюул учруулж болзошгүйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Тэдний хүзүүний булчин сул байдаг тул нялх хүүхэд хөдөлж чадахгүй, амьсгал нь боогдох магадлалтай.

8. Бүүвэйлэгч налуу ор

Эцэг эхчүүд нялх хүүхдийг илүү сайн унтуулахын тулд үүнийг ашигладаг. Гэсэн хэдий ч налуу ор нь нярай хүүхдийн нойрыг сайжруулахад тус болохгүй. Судалгааны үр дүнгээс харахад хавтгай гадаргуу дээр унтдаггүй хүүхдүүд амьсгал боогдох эрсдэлтэй байдаг.

9. Хөвүүр

Усанд сэлэх нь нярай хүүхдүүдэд зориулсан сайн дасгал бөгөөд үүнд ямар ч тоног төхөөрөмж хэрэггүй. Хүзүүвчийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж бүтээсэн байна. Хөвөгч хэрэгсэл нь хүүхдүүдийг усанд идэвхтэй хөдөлгөөн хийхийг хорьж, гадаргуу дээр  зүгээр л хөвөх боломжийг олгодог. Хамгийн муу зүйл бол үүнийг хий нь гадагшилж, эсвэл хүүхэд халтирч болзошгүй юм.

Та аль зүйлийг худалдаж авахгүй байхыг хүсч байна вэ? Жагсаалтад нэмэхийг хүсч байгаа зүйл байна уу? Тайлбар дээр бидэнтэй хуваалцаарай!

Эх сурвалж: Brighside

error: Content is protected !!