₮ 0

No products in the cart.

25-30 насны залуус харвах тохиолдол олон бүртгэгдэх болжээ

Монголын гурван нас баралт тутмын нэг нь зүрх, судасны өвчний улмаас хорвоог орхиж байна гэсэн албан ёсны статистик бий. Харин энэхүү чимээгүй “тахлаар” өвчлөгсдийн дийлэнх нь дундаас дээш насныхан байдаг байсан бол сүүлийн үед залуус ч нэрвэгдэх болжээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаагаар цусны даралт ихсэх өвчин зүрх, судасны эмгэгийн 49 орчим хувийг эзэлж буй аж. Өмнө нь 45 настай хүн цус харвах тохиолдол ховорхон байсан бол өнөөдөр 25-30 насны залуус харвах тохиолдол олон бүртгэгдэх болжээ.

Зүрх, судасны өвчин үүсэх шалтгаан

  • Цусны даралт ихсэх (Hypertension)
  • Цусан дахь холестролын түвшин ихсэх (High Blood Cholesterol)
  • Чихрийн шижин өвчин (Diabetes)
  • Тамхи татах (Smoking)
  • Хөдөлгөөнгүй байдал буюу идэвхтэй хөдөлгөөний дутагдал (Physical Inactivity)

Зүрхний өөрийг нь тэжээгч судас нарийссанаас, зүрхний цусан хангамж дутагдан, үүнээс үүдэн гарах өвчин юм.

Зүрх судасны өвчнөөр өвчлөгсдийн 60 хувь нь эрчүүд байна. Орчин үед залуус голдуу оффисын ажил хийж, хүн болгон шахуу машин унах болсноор хөдөлгөөний дутагдалд орж зүрх судасны өвчнөөр өвчлөх болжээ. Дээр нь тамхи татах, өөх тостой хоол их хэрэглэх, даралт ихсэхэд огтоос анхаардаггүй зэрэг шалтгаанууд нөлөөлдөг байна. Дээр нь зүрх, судасны өвчин ихсэхэд нөлөөлж буй бас нэгэн хүчин зүйл нь стресс аж. Тиймээс танд дээрх хүчин зүйлсээс 3-аас дээш тохиолдол нь байвал өвчлөх магадлал гурав дахин өсдөг гэсэн үг.

Шинж тэмдэг

Мэдээж зүрх өвдөнө. Та шалтгаангүйгээр цухалдах, зүрх дэлсэх, амьсгаадах, ямар нэгэн айдас төрөх, бие тавгүйтэж, өвчүүний араар хорсох, базалж буй мэт зовиур илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Сэргийлэх арга

Зүрх, судасны өвчнөөс сэргийлэхэд тийм ч хэцүү биш. Та өдөр тутмын амьдралын хэв маягаа зөв зохион байгуулах юу юунаас чухал. Дээр нь өөртөө таарсан ачаалалтай ажиллаж, жингээ хэвийн хэмжээнд байлгах нь чухал. Спортоор хичээллэх нь танд вакцин болно. Хорт зуршлаа өнгөрсөнд үлдээж, амьтны гаралтай өөх тос тохируулж хэрэглэх, чихрээр татгалзаж, хоолныхоо илчлэгийг тааруулж байхад л хангалттай.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...