Бельгийн эрдэмтэд ийн мэдээлэв. Хүмүүс бухимдаж, стресстэх, айж түгших, гацаардах, гуниглах үедээ ихэвчлэн хөргөгчөө онгойлгодог. Энэ нь тархинаас ходоодонд өгсөн “тушаал” гэнэ. Сэтгэл тавгүйрхэж, гуниглах үед бие дэх тосны хүчил идэвхждэг байна.
Үүнийг “номхруулах” тушаалыг тархи өгч, өөрийн мэдэлгүй хоол эрэлхийлдэг хэмээн эрдэмтэд тайлбарлажээ. Сэтгэл хөдлөлийн байдлаас шалтгаалж идэх хоол нь хүртэл өөр байдаг гэнэ.
Судалгааны багийнхан сэтгэл хөдлөлийг 1-10 үед хувааж, бухимдал их байх тусам илүү өөх тостой хоол идэж тайвширдаг болохыг тогтоосон байна.
Үүнээс үүдэн өөх тос аливаа сэтгэл хөдлөлийг дарахад чухал нөлөөтэй гэж профессор Лукас ван Оденхов мэдээлжээ.