₮ 0

No products in the cart.

Гэртээ тараг бүрэх хялбар арга

Та бүхэндээ энэ удаад бидний өдөр тутмын хэрэглээ болсон ч төдийлөн өөрсдөө хийж чаддаггүй тараг бүрэх талаар оруулахаар боллоо.

Орц :

  •  1 литр сүү ( үхэр , хонь , ямааны сүүгээр бүрнэ )
  • 10-20 грамм хөрөнгө ( тарагны дээж )

Сүүгээ буцалгасны дараа хөргөж бүлээсгэнэ.Сүүнээсээ хэсэг сүүг таслан авч ( 100 орчим грамм ) хөрөнгөө хийн сайтар хутгана.Дараа нь бүхэл сүүндээ хөрөнгөө хийж самарч сүүгээ халуун бүлээн болмогц өөр саванд юүлж хучин тасалгааны хэвийн темпратурт 2-4 цаг байлгана.Ингэснээр таны амтат тараг бэлэн болно.

Хөрөнгө болон юүлж хучсанаас хойшхи темпратураас хамааран тарагны амт өөрчлөгддөг.Гашуунгүй элгэн тарагны хөрөнгөөр хийсэн тараг сайхан болдог.Мөн темпратураа сайн зохицуулахгүй бол халуудвал шар ус гарна , хүйтэдвэл муу бүрэлддэг байна.

Мөн тарагны ач тус маш их юм шүү.Хоол боловсруулалт болон бодисын солилцоог сайжруулах ба жин хасч хоолны дэглэм барихад нэн тохиромжтой кальциар баялаг бүтээгдэхүүн билээ.

Үнээ, хонь, ямааны сүүг хөрөнгөлж бүрсэн исэг идээг тараг гэнэ. 

Зарим газар ингэн сүүгээр бүрсэн тараг ч байдаг. Богийн сүүний тараг уураг, тос болон эрдэс бодис ихээр агуулж нийт хуурай бодисын хэмжээ их тул өтгөн бөгөөд элгэн болдог. 

Хонин тараг мөн адил өтгөн идэнгэтэй боловч хүний биед зохимж муутай учраас хонины сүүг үнээ эсвэл ямааны сүүтэй хольж тараг бүрэх нь бий.

Ач холбогдол: Таргийг цусан суулга, ходоодны шүүсний багадалт, судлын ханын хатуурал, элэг цөсний эмгэг, арьсны янз бүрийн өвчнийг илааршуулахад тустай гэдэг. Өглөө өлөн элгэн дээрээ бүлээн тараг уувал эрүүл мэндэд нэн тустай.

Өглөө өлөн элгэн дээрээ бүлээн тараг уувал эрүүл мэндэд нэн тустай.

Шим тэжээл: Ямар малын сүүгээр бүрснээс хамаарч таргийн шим тэжээл харилцан адилгүй байна.

 Биед тустай бичил биетийн нөлөөгөөр хүний биед нэн хэрэгцээтэй олон төрлийн биологийн идэвхт бодис үүний дотор аминдэм, пептид, амин хүчил, глюкоз, лактулоз зэрэг бодис тарагт бий болдог. Таргийн тос, уураг, нүүрс болон эрдэс бодисын хэмжээ сүүнийхтэйгээ ойролцоо байдаг.

Хэрэглээ: Таргийг дангаар хэрэглэнэ. Ингэхдээ чихэр, бурам, ээзгий зэргийг нэмж хачирлан, амт чанарыг нь нэмэгдүүлдэг.

Мөн уураглаг идээ үүний дотор ааруул, хурууд болон шимийн архины түүхий эд болно. Зарим нутагт таргийг сүүгээр шингэлэн, хоршиж уудаг.

Хийж бэлтгэх: Малчин айл, өрх бүр таргийн хөрөнгөтэй байдаг бөгөөд хөрөнгөө цэврээр хадгалах нь хамгийн чухал. Хөрөнгө бий болгохдоо сайхан бүрэлдсэн таргаас бага зэргийг таслан авч цэвэр даавуу уутанд хийж шүүгээд, аарц, эсвэл ааруул хийж хатаагаад, хөлдөөж хадгалах арга байдаг.Хатааж хөлдөөсөн таргийн хөрөнгийг 40-45°С хэмийн халуун бүлээн сүүнд хийж зөөлрүүлээд, нухаж жигд өтгөвтөр аарц болгоно. Түүнээс бага зэргийг таслан авч, дахин давтан тараг бүрсээр аажмаар өвлийн турш хадгалсан таргийн хөрөнгийг сэргээдэг. 

Тараг бүрэхдээ сүүгээ хөөрүүлээд, 40-45°С хэм хүртэл хөргөж /өрмийг нь авсан сүүгээр тараг бүрэхэд энэ хэм хүртэл халааж/ сүүний 5%-ийн хэмжээгээр таргийн хөрөнгийг хийж, шуугьтал самарч дулаан газар амраадаг.

Орчны дулаан, хөрөнгийн орц, найрлага, сүүний онцлог зэргээс хамаарч тараг 4-8 цагийн дотор бүрэлдэнэ.

Сайхан бүрэлдсэн тараг бужмаг, язмагтсан зүйл байдаггүй бөгөөд малын элэг шиг хөшчихсөн өтгөн байдаг учир элгэн тараг хэмээн нэрийддэг. Элгэн тараг нь жигд, нягт, шар сүү ялгараагүй байдаг.

Таргийг бүрэлдсэн даруйд нь хөргөхгүй бол шар ус ялгарч ээдэм нягтран тунаж, тараг сагаж эхэлнэ. Сагасан тараг их исгэлэн, гашуун болдог. Тараг нь яс бэхжүүлэх, хоол шингээх, нойр хүргэх зэрэг олон талын ач холбогдолтой цагаан идээ юм. 

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...