LOADING

Type to search

Зөвлөгөө

Үсээ индүүдэхэд анхаарах зүйлүүд

Share

Үсний индүүг хэрхэн сонгох, яаж хэрэглэх тухай болон үсээ гэмтхээс хэрхэн сэргийлэх талаар танд хэрэгтэй зөвлөмжийг хүргэж байна.

Индүү нь 410 градус хүртэл халдаг. Тиймээс үсний индүүгээ сонгохдоо түүнд температур тохируулагчтай байхаар сонго. Учир нь хүн бүрийн үсний онцлогоос хамааран халаалт нь өөр байх хэрэгтэй. Гэхдээ бага температур нь үсэнд муу нөлөө үзүүлдэг гэдгийг санах хэрэгтэй.

Үсээ байнга индүүддэг бүсгүйчүүдэд зөвлөж байна.

Алхам №1

Ямар ч шалтгааны улмаас та үсээ өдөр бүр индүүдэж болно. Үсээ байнга индүүддэг бүсгүйчүүдийн үс их гэмтсэн бас хуурайшсан байдаг. Үсээ хайрлах эхний алхам бол зөв шампуниа сонгох явдал. Та үсээ байнга индүүддэг бол гэмтэлтэй үсний болон байгалийн гаралтай шампунь худалдан ав. Мөн үсээ халуун усаар бус хүйтэн бүлээн усаар угаах хэрэгтэй.

Алхам №2

Үсний индүүгээ зөв сонгох.

Алхам №3

Үсээ индүүдэхээсээ өмнө хуйхандаа массаж хийж заншаарай. Халуун уур таны хуйхыг өвтгөж, улмаар толгойны өвчний эхлэл болно.

Алхам №4

Сардаа нэг удаа үснийхээ дороос бага зэрэг тайр. Үсээ их индүүддэг бүсгүйчүүдийн үсний үзүүр их салаалсан байдаг. Мөн үзүүрт нь байнга тэжээлийн тос түрх.

Алхам №5

Үсээ индүүдэхээр үс их тасардаг. Тиймээс та долоо хоногт нэг удаа зөгийн бал болон оливын тосоор үсэндээ маск тавь. Маск таны үсний ургалтыг түргэсгэж, эрүүлжүүлэх болно.

Алхам №6

Нойтон үсийг хэзээ ч индүүдэж болохгүй. Сайтар арчиж, хатаах хэрэгтэй.

Алхам №7

Индүүдэхээсээ өмнө үсээ том шүдтэй самаар самнаарай.

Алхам №8

Ажил, сургууль, хүлээн авалтаа тарсаны дараа үсээ сүлжих, боох хэрэгтэй.

Анхаарах зүйлс:

Индүүний чанар чансаанаас үл хамааран үснийхээ бүтцийг гэмтээхээс сэргийлж халуунаас хамгаалах хэрэгтэй. Хамгаалалтыг хийхдээ үсээ чийгтэй байхад нь үсэнд түрхдэг зориулалтын ангижруулагч (leave-in conditioner) түрхээд хатаах хэрэгтэй. Тэгээд индүүдэх үед үс гэмтэж хуурайшихгүй. Индүү нь хэрэглэхэд амар, бас хурдан байх хэрэгтэй. Индүүг залгаад 60 секундын дараа гэхэд бүрэн халсан байдаг.

Эцэст нь хэлэхэд аль болох үсээ бага гэмтээх кремамик буюу шаазан ултай индүүг сонгож хэрэглэхийг сайхан бүсгүй танд зөвлөж байна.

error: Content is protected !!