₮ 0

No products in the cart.

Ямар хүн ерөндөг хэрэглэхийг хориглодог вэ

Умайн спираль нь эр бэлгийн эсийг өндөгөн эсэнд хүрэхэд саад болох замаар жирэмслэлтээс урьдчилан сэргийлдэг.

Давуу тал

Үр дүн өндөр.

Жирэмслэлтээс 4-10 жилийн хугацаанд сэргийлж чадна.

Бэлгийн хавьталд ороход саад болдоггүй.

Өндөгөн эсийн жам ёсны бойжилтыг эвддэггүй, бие махбодийн дааврын агуулгад нөлөөлдөггүй / энэ нь даавар агуулсан спиралиудад хамаарахгүй/.

Савны гадуурх жирэмслэлт үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэггүй.

Төрсний дараах 48 цагийн дотор байрлуулах боломжтой бөгөөд хөхөөр хооллох үед хэрэглэж болно.

Үр хөндөх ажилбарыг дууссан даруйд байрлуулж болно.

Даавар оролцсон эм ашиглан жирэмслэлтээс сэргийлэх боломжгүй хэт таргалалт г.м. эмгэгийн үед хэрэглэх боломжтой.

Гарч болзошгүй сөрөг үр дагавар

Сарын тэмдэг их хэмжээтэй, өвдөлттэй ирэхээс гадна сарын тэмдэгүүдийн хооронд цусархаг ялгадас гарч болзошгүй.

БЗХӨ өвдсөн эмэгтэйчүүд мэдэлгүйгээр спираль тавиулсан тохиолдолд бага аарцагны эрхтэнүүдийн үрэвслийн өвчин үүсэх эрсдэл нь нэмэгдэнэ.

Зарим тохиолдолд спираль нь үтрээ руу унаж магадгүй.

Дараах тохиолдолд спираль тавихыг хориглодог

Жирэмсэлэсэн байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд.

БЗХӨ-ийн халдвар авах эрсдэл өндөртэй үед. Өөрөөр хэлбэл нэгээс олон тооны бэлгийн хавьтагчтай үед.

Умайн хүзүү, бага аарцагны эрхтэнүүдийн үрэвслийн өвчин тэдгээрийн дотор БЗХӨ зэргийн явц нь илүү хурц хэлбэрээр явагддаг.

Сүүлийн гурвсан сарын дотор бага аарцагны эрхтэнүүдийн үрэвслийн өвчин тусаж байсан.

Шалтгаан нь тогтоогдоогүй үтрээний цус алдалт ажиглагдаж байсан.

Бэлиг эрхтэний хорт хавдартай.

Цус багадалтын хүнд хэлбэртэй (гемоглобин < 90 мг/л)

Биеийн ерөнхий эсэргүүцэл суларсан, ДОХ.

Эмнэлгийн хяналт

Спираль тавиулснаас 4-6 долоо хоногийн дараа сарын тэмдэг ирэхгүй байгаа тохиолдолд эмчлүүлэгч эмчдээ хандан үзүүлэх хэрэгтэй. Мөн жирэмсэн байж болзошгүй гэсэн үзэж байгаа бол цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй.

Ердийнхөөс илүү хэмжээтэй, эсвэл илүү удаан үргэлжилсэн цус алдалт үүсвэл мөн л нэн эмчид нэн даруй үзүүлэх хэрэгтэй. Хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөх, бэлгийн хавьтлын үед цус алдах, эсвэл өвдөлт үүсч байгаа бол мөн л эмчид цаг алдалгүй үзүүлэх хэрэгтэй. Эвгүй зүйл ялгарах, чичрүүдэс хүрэх, халуурах зэргээр халдвар авсан байж болзошгүй гэх шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид үзүүлнэ. Спиралийн “сахал” мэдрэгдэхгүй болсон, өмнөхөөсөө илүү богино эсвэл урт болсон үед мөн л эмчид цаг алдалгүй үзүүлнэ.

Анхаарах зүйл

БЗХӨ-ийн тархалт харьцангуй их болсон өнөө үед спиралийг хөндлөнгийн бэлгийн хавьтагчгүй харилцан үнэнч байдаг хосууд л хэрэглэх нь хамгийн зохистой гэдгийг мартаж болохгүй.

Спиралийг сав баглаан дээр заасан хугацаанаас хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Заагдсан хугацаа дууссанаас хойш үрэвсэл үүсэх эрсдэл нь нэмэгддэг.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...