₮ 0

No products in the cart.

Судасны нарийсал болсныг илтгэх шинж тэмдгүүд

Судасны хатуурал нь удаан хугацааны туршид явагддаг тул ихэвчлэн шинж тэмдэг ажиглагдахгүй. Харин судас маш нарийн болсон эсвэл цусанд бүлэн үүссэн тохиолдолд бусад эрхтнүүдийн цусан хангамж дутагдаж, шинж тэмдгүүд илэрч эхэлнэ. Зарим тохиолдолд бүлэнтэй цус нь цусан хангамжийг бүрэн хааж зүрхний шигдээс болдог. Судасны нарийслын үед дараах шинж тэмдгүүд ажиглагдана.

Алхам №1

Зүрхний артерийн судас нарийссан бол цээжээр дарж өвдөх, цээж хатгуулж өвдөх.

Энэ төрлийн өвчин нь цээж битүү биш юм шиг санагдах, цээжээр хүнд оргих, цээжний араар хүнд зүйл зүүсэн мэт санагдана. Энэ нь ихэнхдээ биеийн хүчний ачаалал болон стрессээс бий болж ачаалал авах тусам хүндрэх ба амрахад алга болдог зовиур юм.

Алхам №2

Тархины судас нарийссан бол гар хөл бадайрах, ярихад түгдрэх, нэг нүд үе үе харахаа болих, нүүрний булчин сулрах зэрэг ажиглагдах бөгөөд шинж тэмдгүүдийг үл тоон удаан явбал цус харвалт болох аюултай.

Тархины судасны нарийсал наснаасаа хамаараад олон шалтгаантай. Тархины судас нарийсахад хүргэж буй нэг гол шалтгаан бол тархины судасны хатуурал юм. Мөн судаснууд дарагдсаны улмаас агшиж, үүнээс болж нарийсалт үүсдэг.

Тиймээс нарийсалд хүргэж байгаа гол шалтгааныг олж нэн даруй эмчлэх хэрэгтэй. Энэ нь удаан үргэлжилбэл тархины шигдээс үүсч, үүнтэй холбоотойгоор тархины судас бүрэн бөглөрч, бөглөрснөөсөө болж тархины тодорхой хэсэгт үхжилт үүсч харвалт өгч, амь насанд аюултай.

Оношийг тодруулахдаа цусны биохимийн болон тархины судасны шинжилгээ хийлгэж, цусны ерөнхий бүлэгнэх чанар, тархины судасны ангиографийн зураг авахуулах хэрэгтэй. Нарийсалд хүргэж буй бас нэг шалтгаан нь үрэвсэл юм.

Тархины судас үрэвсэхээр хана нь үрэвсэж доторх нүх нь нарийсна. Юмыг амархан мартаж, анхаарал сулрах, юм тогтоохгүй болох нь судасны нарийсалтай тэр болгон хамааралтай биш. Энэ нь мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны сульдалт, хэт ачаалалтай холбоотой. Тархины зуурамтгай байдлыг багасгаж, уусамтгай чанарыг сайжруулдаг эмүүдийг урьдчилан сэргийлэх үүднээс аспирин ууж болно. Мөн цусан дахь өөх тос, холестирины хэмжээг багасгах эмэн эмчилгээнүүдийг хийж болно.

Алхам №3

Гар хөлийн судас нарийссан бол алхахад өвдөх, гараа хөдөлгөхөд өвдөх

Алхам №4

Бөөрний судас нарийссан бол бөөрний дутагдалд орж, цусны даралт ихсэх зэрэг шинж тэмдэг ажиглагдана.

Алхам №5

Амьсгаа давчдах. Амьсгаа давхцах нь таны артерийн хананд элдэв зүйлс наалдсаны бас нэг шинж байж болно. Эдгээр наалдсан зүйлээс болж зүрх таны биед хэрэгтэй хэмжээний цус шахаж чадахгүйгээс болж ачаалал авах үед амархан ядрах, амьсгаа давхцах зэрэг нөхцөл бий болдог. Cedars-Sinai эрүүл мэндийн төвийн 2005 онд хийсэн судалгаагаар амьсгал давхцах байдал илэрдэг хүмүүс нь бусад хүнтэй, бүр зүрхний зарим өвчтэй хүнтэй харьцуулахад зүрх судасны өвчнөөр нас барах магадлал илүү өндөртэй нь тогтоогдсон байдаг.

Алхам №6

Эрэгтэй хүний халзралт. Эрт халзрах нь мөн артерийн судсанд янз бүрийн асуудал байгаагийн нэг илрэл билээ. Үс их ургадаг газрын үс унах төдийгүй хөлийн үс унах зэрэг байдлаар илэрнэ. “Эрүүл мэндийн дотоод архив” сэтгүүлд гарсан 2000 оны судалгаагаар зүрхний шигдээс болон халзралтын хооронд уялдаа байгааг тодорхойлсон ба ялангуяа их хэмжээний холестеринтой, даралт ихсэх өвчтэй хүнд бүр их гэж тогтоожээ. Их хэмжээгээр халзрах нь зүрхний шигдээс, судас нарийсах өвчний хүнд хэлбэр байж болно гэдгийг санах хэрэгтэй.

Дээрх шинж тэмдгүүд илэрсэн даруйд эмчид хандах шаардлагатай. Учир нь судасны хатуурал хүндрэх хүртлээ шинж тэмдэггүй байдаг. Цаашид даамжирахаас нь өмнө оношлуулж эмчилгээ хийлгэх нь зүрхний шигдээс, харвалт зэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болж чадна.

Шалтгаан: 

Судасны хатуурал/нарийсал нь идэр наснаас эхлэн урт хугацааны туршид явагддаг байх магадлалтай. Шалтгаан нь артерийн судасны ханын гэмтэл. Гэмтэл доорх шалтгаандаас үүсдэг.

·         Цусны даралт өндөр байх

·         Хлостеролын түвшин өндөр байх

·         Цусан дахь триглицеридийн хэмжээ их байх

·         Тамхи татах

·         Хэт таргалалт

·         Чихрийн шижин

·         Бусад өвчнөөс үүдэн үрэвссэн бол судасны дотор хана гэмтдэг.

Артерийн судасны дотор хана гэмтэхэд цусны эсүүд болон бусад зүйлс гэмтсэн хэсэгт очиж наалдан судсыг нарийсгана. Олон жилийн туршид тослогууд болон хлостеролын агууламжтай бусад бодисууд гэмтсэн хэсэгт бөөгнөрсөөр судасны хатууралтай болоход хүргэдэг.

ТАРХИНЫ СУДАСНЫ НАРИЙСАЛ

Тархины судасны нарийсал нь артерийн судасны системийн өвчнийг хэлэх бөгөөд энэ тохиолдолд судасны хананд цусны өөх тос, тромбо /бүлхэрсэн буюу өтгөрсөн цус/, холбогч эд зэрэг нь тунадас байдлаар цугларч судсаар гүйх цусан хангамжийг багасгадаг өвчин юм. 

Судасны нарийслын улмаас цусанд бүлэн үүсч хүчилтөрөгч болон бусад шим тэжээлээр баялаг цусыг биеийн бусад хэсгүүдэд тараадаг судсууд хатуурч улмаар бусад эрхтнүүдэд очих цусан хангамж багасна. Тархи нь биеийн жингийн 2 хувийг эзэлдэг боловч нийт цусан хангамжийн 20 хувийг хэрэглэдэг. Цусаар хүчилтөрөгч болон глюкоз зөөвөрлөгдөн очдог бөгөөд эдгээр чухал нэгдэл дутагдвал тархины үйл ажиллагаа түргэн алдагдаж улмаар тархи гэмтэн үхэждэг.

Шалтгаан:

Олон жилийн туршид тослогууд болон холестролын агууламжтай бусад бодисууд гэмтсэн хэсэгт бөөгнөрснөөр судас нарийсч хатууралтай болоход хүргэдэг. Голчилох шалтгаан нь артерийн судасны ханын гэмтэл юм. Гэмтэл нь доорхи шалтгаануудаас үүсдэг.

– Цусны даралт өндөр байх

– Холестролын түвшин өндөр байх

– Цусан дахь триглицеридийн хэмжээ их байх

– Чихрийн шижин

– Удамшил

– Хэт таргалалт

– Эрүүл бус хооллолт

– Хөдөлгөөний дутагдал

– Тамхи татах

– Бусад өвчнөөс үүдэн үрэвссэн бол судасны дотор хана гэмтдэг.

Шинж тэмдэг:

Судасны нарийсал, хатуурал нь удаан хугацааны туршид явагддаг тул ихэвчлэн шинж тэмдэг ажигдагдахгүй бөгөөд судас маш нарийн болсон эсвэл цусанд бүлэн үүссэн тохиолдолд шинж тэмдгүүд илэрч эхэлнэ.

Тархины судасны нарийслын үед :

-Толгой таллаж хатгуулж өвдөх

-Үе үе толгой эргэх

-Нүд харанхуйлах

-Гар хөл бадайрах

-Ярихад түгдрэх

-Нэг нүд үе үе харахаа болих

-Нүүрний булчин сулрах

-Юм амархан мартдаг болох

-Дотор муухайрах, бөөлжис цутгах

-Нүднээс нулимс гоожих

-Хурц гэрэл, чанга дуунд дургүйцэх зэрэг шинжүүд илэрдэг бөгөөд эдгээр шинж тэмдгүүдийг үл тоон удаан явбал тархины судсанд цүлхэн үүсч дотуур цус алдах, артерийн судас бөглөрөх, цус харвах зэрэг аюултай.

Эмчилгээ:

Эрүүл хооллолт болон дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь судасны хатуурал нарийслын үед хамгийн сайн эмчилгээ болох боловч эмэн эмчилгээ, мэс ажилбарууд хийх шаардлага мөн гарна. Холестролын хэмжээг зохистой түвшинд барих, цус шингэрүүлэх, цусны даралтыг тогтворжуулах эмчилгээ хийснээр судас хатуурал, нарийслыг эмчилнэ. 

Озон эмчилгээ нь хүний биеийн хүчилтөрөгчийг хангахаас гадна биед байгаа бүх төрлийн нян, бактери, глюкоз, холестрол, үрэвслийг устгаж улмаар судасны ханыг цэвэрлэж цусыг шингэрүүлдэг эмчилгээ юм. Судасны хананд наалдсан өөх тос холестрол цэвэрлэгдсэнээр судасны доторхи нарийссан диаметр тэлэгдэн уян хатан чанар нь сэргэж тархинд очих цусан хангамж нэмэгдэн улмаар дээрхи шинж тэмдэг болон зовиурууд арилах болно.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...