Хоргүйжүүлэх ус бол зүгээр л түр зуур үйлчлэх зүйл биш юм. Судалгаагаар энэ нь таны бие махбодыг хорт бодисоос ангижрах, жингээ хасах, эрчим хүчний түвшинг нэмэгдүүлэхэд тусалдаг болохыг харуулж байна. Гэхдээ эдгээр ундаануудад нимбэг, цагаан гаа зэргээс гадна гэрээсээ олж болох үр дүнтэй орцууд бас бий.
1.Иоджуулаагүй давстай ус

Бүдүүн гэдэс цэвэрлэх, архаг өтгөн хаталтыг эмчлэхийн тулд давстай усаар хоолойгоо зайлахыг санал болгож байна. Бидэнд ямар хэмжээний давс шаардлагатай байгааг мэдэх нь маш чухал юм. Натри нь цусанд ууссан үед мэдрэл, булчин, цусны даралтын түвшинг хэвийн байлгахад тусалдаг байна. Архаг өтгөн хаталтын үед давстай усыг туршаад үзээрэй.
Жор: Иоджуулаагүй далайн давс 2 цайны халбага, 4 аяга бүлээн усыг холино.Хэрэв та үүнийг илүү амттай болгохыг хүсвэл нимбэг нэмээрэй.Аль болох хурдан зайлах хэрэгтэй.
2. Сармистай ус

Орчин үеийн шинжлэх ухаан сармис хэрэглэх ач тус, эрүүл мэндэд үзүүлэх олон нөлөөг баталж байна. Сармис нь цусны даралтыг бууруулах, өвчинтэй тэмцэх, холестерины түвшинг сайжруулах, хүнд металлын биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Энэ нь сармисыг жижиглэх, бутлах, зажлахад гардаг хүхрийн нэгдлээс үүдэлтэй байдаг аж. Гэхдээ та эдгээр бүх эрүүл мэндийн ашиг тусыг заавал зажилж идэхгүйгээр авах боломжтой.
Жор: 2 ширхэг сармис аваад хэрчээд хэрчээрэй.10 минут хүлээгээд 500 мл устай холино.Үүнийг дор хаяж 2 цаг байлга.
3. Алим, шанцайтай ус

Алим, шанцай хоёулаа жингээ хасахад тусалж, бодисын солилцоог идэвхжүүлдэг. Эдгээр найрлагыг холих нь таны хоолонд зарим чухал антиоксидант, түүний дотор С, В витаминыг нэмж өгөх болно. Шанцай нь холестериныг бууруулах, чихрийн шижинтэй тэмцэх зэрэг эрүүл мэндэд олон талын ач тустай.
Жор: 2 алимыг хэрчинэ. Үүнийгээ 2 шанцай модны хамт усан дээр нэмнэ.Амт оруулхын тулд хөргөгчинд нэг цагийн турш тавина.
4. Өргөст хэмх бүхий мөстэй ус

Хэрэв та биед “хэрэггүй” хоолонд дуртай, түүнээсээ салж чадахгүй байгаа бол өргөст хэмхний амттай сэрүүн ундаа танд тус болно. Энэ бол байгалийн антиоксидант бөгөөд 1 том өргөст хэмхэнд ердөө 34 калори байдаг. Та шинэ өргөст хэмх нэмж, ундааныхаа амтыг сайжруулах боломжтой.
Жор: Өргөст хэмхийг хэрчиж эсвэл шоо болгоно.Хөргөгчид байдаг мөс хөлдөөх саванд бага зэргийн устай хамт хийж хөлдөөгөөрэй. Мөн та амтаа сайжруулахын тулд нимбэг эсвэл гаа нэмж болно.
5. Хар перецтэй ус

Хэрэв та биеэ хоргүйжүүлж, жингээ хасахыг хүсвэл перец нь маш сайн найрлагатай. Судалгаагаар антиоксидант үйлчилгээтэй тул үрэвсэл, эрт хөгшрөлт, зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэжээ. Үүнээс гадна чихрийн солилцоог сайжруулж, холестерины түвшинг бууруулдаг байна.
Жор: Найрлага: Хагас халбага нунтаг хар перец, 1 халбага цагаан гаа, 1 халбага зөгийн бал, 1 нимбэг, 2 аяга ус.
Перецээ үрж жижиглэсэн цагаан гаатай холино. Дэрээс нь зөгийн балаа хийж, бүх зүйлийг сайтар холино. Усыг буцалгаж, шилэн аяганд хийнэ. Бэлдцээсээ нэг хоолны халбагыг, нэг стакан усанд нэмнэ. Мөн нимбэгний шүүснээсээ талыг нь нэмнэ. (хэрэв та нимбэгэнд дуртай бол). Бүлээнээр нь уугаарай.
6. Розмаринтай ус

Розмариний ашиг тус нь маш гайхалтай. Судалгаагаар энэ нь таны хоол боловсруулах, ой тогтоолт, дархлааг сайжруулахад тустай болохыг харуулжээ. Эрдэмтэд розмарин таны тархинд сайнаар нөлөөлж, мэдрэлийн хамгаалалтын нэг хэлбэрээр ажилладаг болохыг тогтоосон байна. Энэ ургамалыг бага тунгаар уух нь сайхан бөгөөд бидэнтэй ашигтай зуршил байж болох юм.
Жор: Шинэ розмариний ишийг аваарай.Нимбэг аваад хальсалж хэрчинэ.Нимбэгний зүсмэлүүд ба розмариныг 32 унц (0.9 литр) устай саванд хийнэ.Энэ ундааг хөргөгчинд дор хаяж 2 цаг (эсвэл шөнийн турш) хөргөнө.
Хэрэв та энэ эсвэл өөр орцыг ашиглахыг хүсвэл мэргэжилтэнтэй зөвлөлдөөрэй. Учир нь эдгээр орц таны биеийн онцлогт таарах эсэхийг лавлах нь зүйтэй. Та өдөрт хэр хэмжээний ус уудаг вэ?
Эх сурвалж: brightside