₮ 0

No products in the cart.

Бүдүүн гэдэс өвдөх үед илрэх шинжүүд

Бидний олон цагаар сууж ажилладаг амьдралын хэв маягаас болж, заримдаа хэвлий орчмоор тав тухгүй мэдрэмж мэдрэгддэг. Энэ мэтчилэн илрэх шинж тэмдгүүдийг үл ойшоож болохгүй. Эс бөгөөс хожим нь эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэж мэдэх эрсдэлтэй. Бид та бүхэнд бүдүүн гэдэс өвдөх үед илрэх шинж тэмдгүүдээс гадна, бүдүүн гэдсээ эрүүл байлгахад юуг анхаарах ёстой талаарх чухал мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Хэвлийн өвдөлт

Хэрэв бид буруу идэж, уувал энэ зүйл тохиолдоно. Гэхдээ хэрэв танд хэвлийн доогуурх хэсгээр өвдөх мэдрэмж байнга мэдрэгдвэл, та хэвлийн үрэвсэлт эмгэг болох Кроны өвчин, шархлаат колит, дивертикулит, гэдэсний цочромтгой хам шинжээр өвчилсөн байх магадлалтай.

Өтгөн хаталт

Хэрэв таны өтгөн байнга хатаж байвал, мөн хэрэв өтгөнөө гадагшлуулах үед өвдөлт мэдрэгдэж байвал, энэ нь дивертикулит байх магадлалтай. Бүдүүн гэдсэн дотор байдаг жижиг уут үрэвсэх, эсвэл гэдэсний цочромтгой хам шинжийн үед дээрх нөхцөл байдал үүсдэг бөгөөд шинж тэмдэг нь ихэнхдээ туулгах, гэдэс хийгээр дүүрэх, өвдөх, бас унгас алдах зэргээр илэрнэ. Заримдаа зөв хоолны дэглэм энэ асуудлыг хэвийн болгодог боловч, хэрэв урт хугацааны турш хайхралгүй өнгөрсөн бол, мэс ажилбар хийхээс өөр аргагүй байдаг.

Туулгалт

Хэрэв таны өтгөн байнга хэтэрхий зөөлхөн эсвэл шингэн гарах болсон бол, таны бүдүүн гэдэс зөв ажиллахгүй байгаагаас гадна, ус болон бусад хэрэгцээт бодисуудыг биед шингээж авч чадахгүй байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл үрэвссэн байна. Олон төрлийн бүдүүн гэдэсний өвчнүүд туулгалттай шууд холбогддог. Тухайлбал гэдэсний цочромтгой хам шинж, дивертикулит, бас Кроны өвчин гэх мэт. 24 цагаас багагүй хугацаанд хэвийн болохгүй бол эмчид үзүүлэх хэрэгтэй. Ингэснээр эмч колоноскопоор өвчин илүү ноцтой болох, хорт хавдрын шинжтэй эсэхийг тодорхойлно.

Цустай өтгөн Хэрэв таны ариун цэврийн цаас эсвэл 00-ын ус цус болсон байвал, энэ нь үрэвсэлтэй холбоотой. Хэрэв та бараан өнгийн, бараг л хар цусыг өтгөн дундаасаа олж харах эсвэл цусан туулгалт болсон бол яаралтай эмчид хандаарай. Учир нь Кроны өвчин, шархлаат колит, эсвэл хорт хавдар байх магадлалтай.

Хачин өнгө, хэлбэр бүхий өтгөн

Хэлбэр, дараалал болон өтгөний өнгө зэрэг нь бие эрүүл байгаа эсэхээс шууд хамаарна. Хэвийн бус хэлбэр болох нимгэхэн харандаа шиг хэлбэртэй өтгөн гарвал хорт хавдартай холбоотой. Илгэн хүрэн өнгийн өтгөн гарвал хоол боловсруулах замд цус байна гэсэн үг. Хэрэв улаан-хар өнгийн өтгөн гарч байгаа бол, нөхцөл байдал бүр дор байгааг илтгэнэ. Хэрэв цонхигор болон тосорхог байвал, энэ нь нойр булчирхай эсвэл бүдүүн гэдэс өөх тосыг шингээж чадахгүй байгаагийн илрэл юм. Өтгөн салс ямар байх нь үрэвслийн шинжээс хамаарна. Тухайлбал Кроны өвчинг дурдаж болно. Хэвийн бус өтгөн гарах үед юу болохгүй байгааг олж тогтоох нь зайлшгүй чухал арга хэмжээ бөгөөд зөв эмчилгээ эсвэл мэс ажилбарыг цаг алдалгүй хийх хэрэгтэй.

Гэдэс хийгээр дүүрэх

Хэтэрхий их болон үнэртэй хий нь бүдүүн гэдсэнд шингэж эсвэл боловсруулагдаж чадахгүй ямар нэгэн зүйл байгааг илтгэнэ. Энэ нь сайн бактерийн дутагдалд орсон, үрэвсэл явагдсан эсвэл хэвлийн гүрвэлзэх хөдөлгөөн алдагдсан буюу гэдэсний цочромтгой хам шинж болсны илрэл юм. Ийм нөхцөлд шош, байцаа, бүхэл үр, бяслаг, хар чавга, тоор идэх хэрэгтэйг анхаарна уу.

Эрч хүчгүй болох Хэрэв бүдүүн гэдэс зөв ажиллахгүй байвал, биед маш их хэрэгтэй шим тэжээлүүд, эрдэс бодисууд болон витаминуудын дутагдалд орно. Үр дүнд нь ядарч туйлдсан юм шиг мэдрэмж төрүүлж, нойрны асуудалд хүргэнэ. Хэрэв та гэртээ эсвэл ажил дээрээ энгийн идэвхтэй хөдөлгөөн хийсний дараа гэнэт ядарвал, энэ нь колит эсвэл Кроны өвчин, тэр ч бүү хэл бүдүүн гэдэсний хорт хавдар байх эрсдэлтэйг санаарай.

Бид бүдүүн гэдсэндээ их хэмжээний ширхэглэгтэй хүнсний ногоо, жимс, самар, цоохор майлз идэх, улаан мах, шарсан хоол хүнс, сахар, алкохол, болон кофены хэрэглээгээ хязгаарлах зэргээр анхаарал хандуулж болно. Мөн тамхи татахаас зайлсхийж, өдөр бүр хангалттай их хэмжээгээр ус уух хэрэгтэй. Дээр дурдсан шинж тэмгүүдэд анхаарал хандуулж, шаардлагатай үед эмчид очиж үзүүлэхээс бүү хойш суугаарай.

Бүдүүн гэдэсний үрэвсэл

Бүдүүн гэдэсний дотоод буюу салст бүрхүүлийн үрэвслийг анагаах ухаанд колит гэж нэрлэдэг. Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь богино хугацаанд хүнд явагддаг бол архаг нь удаан ба зөөлөн явцтай байдаг.

Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь богино хугацаанд хүнд явагддаг бол архаг нь удаан ба зөөлөн явцтай байдаг. Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь цөөнгүй тохиолдолд нарийн гэдэсний үрэвсэл (энтероколит) ба ходоодны үрэвсэлтэй (гастрит) хамссан байдаг. Бүдүүн гэдэсний үрэвсэл дотроо янз бүр байна. Үүнд: шархлаат (гэдэсний ханан дээр шархлаа үүснэ), халдварт (өвчин үүсгэгч бичил биетнээр үүсгэгдэнэ), цус хомсдлын  (гэдэсний цусан хангам муудах), эмийн, туяаны гэх мэт.

Шалтгаан

Бүдүүн гэдэсний үрэвсэл үүсэх хэд хэдэн шалтгаан байдаг. Үүнд:

  • Гэдэсний халдвар (цусан суулга,салмонеллез ба бусад)
  • Цөсний хүүдий ба нойр булчирхайн халдварын голомт
  • Хэд хэдэн антибиотикийг удаан хугацаагаар хэрэглэх (жишээ нь: линкомицин),
  • Гэдэсний цусан хангамж алдагдах (настай хүмүүст ажиглагддаг),
  • Зөв бус хооллолт (хоолондоо гурилан болон амьтны гаралтай бүтээгдэхүүн ихээр хэрэглэх, хурц хоол  ба архи хэрэглэх, нэг янзын хоол тогтмол хэрэглэх)
  • Гэдэсний бичил орчны тэнцвэр алдагдах
  • Хоолны харшил
  • Цагаан хорхой
  • Хар тугалга ба хүнцэл /мыщьяк/ зэргийн хордлого,
  • УдамшилТүүнээс гадна бүдүүн гэдэсний үрэвсэл үүсэхэд сэтгэл санааны дарамт, биеийн хүчний хүнд ажил, өдрийн зохисгүй дэглэм зэрэг нь нөлөөлдөг.

Явц

Бүдүүн гэдэсний бүх л төрлийн үрэвсэл нь гэдэсний салст бүрхүүлийн гэмтлээс үүдэлтэй байдаг. Бүдүүн гэдэсний үрэвсэл гэдэсний халдвараар үүсгэгдсэн бол хурц, хүнд хэлбэрээр явагддаг. Бактери ба шимэгч хорхой (жишээ нь: амеб) гэдэсний салст  бүрхүүл дээр бэхлэгдэхдээ  гэмтээдэг. Үр дүнд үрэвсэл бий болно. Гэдэсний хана хавагнан, хэвийн агшилт нь алдагдана. Хүндээр бие засахад өвдөнө. Гэдэс базлан өвдөж, заримдаа цус, салстай өтгөн гарна. Хэвлийгээр өвдөнө. Бактерийн гаргасан хор цусанд орсноор халуурна. Бүдүүн гэдэсний архаг үрэвслийн үед гэдэсний хананы цусан хангамж алдагдах,  зохисгүй хооллолт, хоолны харшил зэрэг бусад шалтгааны улмаас салтс бүрхүүл гэмтдэг.

Шинж тэмдэг

Бүдүүн гэдэсний бүх л төрлийн үрэвслийн үед хэвлийгээр өвдөх шинж илэрдэг. Үүнтэй зэрэгцэн гэдэс хуржигнах, дүүрэх шинж илэрч болно. Өтгөн гадагшлуулалт нь гүйлгэх, хатах зэргээр тогтвогүй байна. Өтгөн салслаг, цустай гарах нь ч бий. Бие сулрарч хүнд тохиолдолд халуурна. Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь хэдэн өдрөөс хэдэн долоо хоног  хүртэл үргэлжилнэ, харин архаг үрэвсэл нь түүнээс ч урт үргэлжилнэ.

Оношлогоо

Бүдүүн гэдэсний үрэвслийг ходоод гэдэсний эмч, бүдүүн, шулуун гэдэсний эмч оношилно. Мэргэжилтнүүд зовиурыг сонсон, үзлэг хийгээд, дараа нь шинжилгээ хийлгэнэ.

Юуны өмнө өтгөний шинжилгээ өгөх ба түүгээр гэдэс зөв ажиллаж байна уу, эсвэл гэдэсний халдвар байгаа эсэхийг тодорхойлно. Бүдүүн гэдэсний үрэвслийн оношлогоонд дараах шинжилгээг хэрэглэдэг, үүнд:

  • Ирригоскопия. Урьдчилан гэдсийг тодотгогч бодисоо дүүргэн рентгенд харах.
  • Ректоманоскопия. Ректоскоп гэдэг тусгай багажийг хошногоор гэдэс рүү 30 см хүртэл оруул хардаг.
  • Колоноскопия. Ректоманоскопитой адилхан ч  1 метр хүртэл харна.

Дээр дурдсан шинжилгээнүүдийг хийлгэхийн өмнө гэдсээ цэвэрлэх, хоолны дэглэм барих зэргээр эмчийн зөвлөгөөний дагуу биеэ бэлдэх шаардлагатай. Мөн эмч хэвлийн эрхтний чанд авиан шинжилгээ хийнэ.

Эмчилгээ

Бүдүүн гэдэсний бүх төрлийн үрэвслийн эмчилгээ нь хоолны тусгай дэглэм баримтлахаас эхэлдэг. Цаашдын эмчилгээ нь өвчинг үүсгэсэн шалтгаанаас хамаарна. Жишээлэхэд, халдвараар үүсгэгдсэн бол антибиотик хэрэглэнэ, удаан хугацаанд эм хэрэглснээс болсон бол эмийг хасна.

Удаан хугацаагаар үргэлжилсэн бүдүүн гэдэсний үрэвслийн эмчилгээнд эмийн, нөхөн сэргээх, сэтгэл засах зэрэг цогц хийнэ. Рашаан сувиллын эмчилгээ сайн нөлөөтэй байдаг.

More from the blog

The Game Changers: Best Liners for Eye Contour

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

Super Surreal Nail Art: The Sky is the Limit

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

The Best Face Mask to Grab from the Drugstore

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

How to Find the Perfect Blush for Your Complexion

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...