₮ 0

No products in the cart.

Үү вирусээр үүсгэгддэг халдварт өвчин

Үү нь хүний папиллома вирусээр үүсгэгддэг арьсны халдварт өвчин юм. Папиллома вирусын 70 гаруй төрөл хэв шинж байдгаас энгийн үү, хавтгай үү, шовх үзүүрт үү, умайн хүзүүний папиллома зэрэг хэв шинжээр үүсгэгддэг. Үү нь ихэвчлэн бага насны хүүхдүүдэд арьснаас арьсанд шууд болон ахуйн замаар, зарим тохиолдолд өөрөөсөө өөртөө дамжиж халдварлагддаг. Хэрвээ үүг маажих, оролдох, гэмтээх зэрэгт ойр орчмын болон хүрэлцсэн арьсанд дамжиж халдварлагддаг.

Шинж тэмдэг:

Хатуу, барзгар гадаргуутай, зарим нь цэцэгт байцаа төст салбагар. Янз бүрийн хэмжээтэй, голд нь цэгчилсэн, цусархаг улаан юмуу хар толбо харагдана.

Үү-ний хэлбэрүүд:

  1. Энгийн үү – ихэвчлэн гар хөл, хуруунуудын ар тал, өвдөг орчмоор байрласан цэцэгт байцаа төст барзгар гадаргуутай байдаг.
  2. Хавтгай үү – ихэвчлэн нүүр, гарын шуу, хөлийн шилбээр гардаг. Олон тоотой, арьснаас бага зэрэг өргөгдсөн, маажиж оролдвол улам ихэснэ.
  3. Улны үү – хөлийн уланд нэг буюу олон тоогоор, бүлэгдэж гарч болно, хөндүүр, голд нь цусархаг цэгнүүд харагдана.
  4. Хумсны үү – хумсны доор болон хумсыг тойрч гарна, хумсны доор гарвал доороос нь зузаарч ургана.

Утаслаг хэлбэрийн үү – ихэвчлэн зовхи, нүүрний орчмоор гарна, урт хөлтэй байдаг.
Шовх үзүүрт үү – бэлгийн замаар дамжиж халдварлана. Умайн хүзүү, үтрээ, бэлэг эрхтэний үзүүрт гардаг.
Амны салстын үү – уруул, хацрын дотор талд нь ч гарч болно.

Эмчилгээ:

Үүг эмчлэхэд итгүүлэн үнэмшүүлэх эмчилгээ чухал ач холбогдолтой.

Вирусийн эсрэг үйлчилгээтэй тосон түрхэц оксолин- 3%, теброфин- 5%, ацикловир- 5% кремийг хэсэг газарт түрхэж хэрэглэнэ.

Үү арилгадаг химийн бодис, уусмалыг эрүүл арьсандаа хүргэхгүйгээр болгоомжтой түрхэж болно.

Хөлдөөх эмчилгээ -196°C шингэн азотоор хөлдөөж эмчилнэ. Шүршсэн хэсэгт цэврүү үүсч болно, 2-3 хоногийн зайтай хэд хэдэн эмчилгээ хийх ба шаардлагатай бол 1-2 долоо хоногийн зайтай эмчилнэ.

Цахилгаанаар түлэх /элэктрокоагуляц/ эмчилгээ – тухайн үү-ний доор мэдээ алдуулах тариа тарьж түлж авна. Сорви үүсч болно. Дархлаа дарангуйлах эмчилгээ /азатиопирин, циклоспорин зэрэг/ хийлгэж буй хүмүүст маш олон тоогоор гардаг. Энэ тохиолдолд эмчилгээ заавал хийх ёстой.

Бэлтгэсэн: ЭГЗНСТасгийн эрхлэгч, Арьс, гоо заслын их эмч М.Амаржаргал

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...