₮ 0

No products in the cart.

Бага насны хүүхдүүдээ чихэрлэг зүйлсээр хорлож буй бид

Нэг л өдөр биен дээр тань урьд өмнө үзэгдээгүй зүйл гараад ирсэнийг та анзаарна, гэтэл яг хэзээ гарсныг нь мэдэхгүй. Гайгүйхэн шиг байвал тэгэсгээд орхино. Харин гайтай байвал мэргэжлийн эмч рүү зүглэдэг. Гэтэл зарим тохиолдолд эмч дээр очоод шаардлагатай хариултанд нь хариулж чадахааргүй болох нь элбэг. Жишээ нь, болохгүй зүйл идсэн үү, ойрд их ядарсан уу гэх мэт өөрөө ч мэдэхгүй асуултуудад хэн болгон тэр өдөр яг тийм зүйл идсэн гэж хэлэхэд хэцүүхэн байдаг.

Бодоод үзэхээр энгийн үед иддэг зүйлсээ л идсэнээс биш өөр зүйл байхгүй мэт бодогдоно. Урьд өмнө нь өөрийгөө юунаас ч харшилтай гэж боддоггүй байсан бол харин одоо өвчин хийсч ирдэг гэж үнэн шүү гэж гэдэг үг л санагдана. Тиймээс хүмүүс өнөөдөр ямар нэгэн онцгой тусгай зүйл хэрэглээгүй байхдаа ч гэнэт хоол унднаасаа харшлах тохиолдол их байгаа нь идэж буй зүйлийн найрлага чанартай холбоотой ч байж мэдэх юм. Тиймээс өдөр тутамдаа идэж байгаа, хөргөгчөө дүүргэж байгаа зүйлсдээ  маш их анхаарал тавих шаардлагатай болжээ.

Гадны орнуудад хүн өөрийгөө ч бай үр хүүхдээ ч бай эмнэлэгт үзүүлэхдээ шаардлагатай бүх мэдээллийг асуумжид хариулах байдлаар хангалттай сайн гаргаж өгөх “соёл”-д суралцсан байдаг байна. Өөрөө өвдөөд очлоо гэхэд, За хэзээнээс өвдөв юу хэрэглэсэн гэхэд өдөр яг тэдэн цагт тэр эмийг уугаад, тийм арга хэмжээ авсан гэх мэт маш дэлгэрэнгүй мэдээллээр хангадаг.

Харин манай Монголчууд яадаг бол оо? Хэзээ өвдсөн бэ гэвэл за ямар ч байсан өдөр байсан юм аа гэх мэтээр л бүдэг бадаг хариулт өгдөг гэвэл нэг их хол зөрөхгүй л байх. Оношоо зөв тавьж байж эмчилгээгээ зөв төлөвлөх шаардлагатай байгаа эмчид өвчтөнүүдийн ийм тоомжиргүй хандлага төвөгтэй байдаг нь дамжиггүй. Тэгээд ч бодитоор үзлэг хийхээс гадна эмчлүүлэгчийн өөрийн хуваалцаж байгаа мэдээлэл оношийн 50 хувийг бүрдүүлнэ гэж ярьдаг билээ. Тиймээс хүн болгон өнөөдөр идэж байгаа хоол хүнсэндээ анхаарал хандуулж, өөртөө үнэхээр зохимжтой зүйл идэж чадаж байгаа эсэхдээ анхаарал хандуулах шаардлагатай тулгарчээ.

Гэтэл хоол хүнснээсээ авсан харшилд тухайлсан эмчилгээ гэж байхгүй бололтой юм. Мэдээж шинж тэмдгийн зарим нэгэн эмчилгээ бий боловч шалтгаанд нөлөө үзүүлж чадахгүй. Өнөөдөр та ямар ч харшилгүй байж болно. Гэхдээ энэ нь үхэн үхтлээ тийм байна гэсэн баталгаа биш. Тиймээс боломж нь байвал харшлын сорилуудыг амьдралдаа нэг удаа хийлгэчихсэн байхад ирээдүйд тохиолдох эрсдлээс урьдчилан сэргийлэх том алхам юм.

Хүний биед хоол боловсруулах замаар орж харшил үүсгэдэг нийт 160 гаруй нэр төрлийн аллерген бий гэнэ. Тэдгээрээс хамгийн их харшил үүсгэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд нь:

  1. Сүү
  2. Өндөг
  3. Загас
  4. Далайн гаралтай хоол хүнс
  5. Самар
  6. Буурцаг
  7. Бэрсүүт жимс
  8. Зарим төрлийн чихэр зэрэг нь ордог байна.

Эдгээрээс хамгийн их анзаарагддаг нь чихэрлэг зүйлийн харшил. Хамгийн харамсалтай нь энэ нь бага насны хүүхдүүдэд хамгийн элбэг тохиолдоно.

Дөнгөж төрсөн эхчүүд хүртэл хүүхдүүдээ харшилтай, диатезтэй гэх зэргээр ярилцах нь улам л түгээмэл болоод байгааг та лав анзаарсан байх. Сүүлдээ “том толгойтой” манай эцэг эхчүүд харшлын л гэсэн тодотголтой бол гэртээ байгаа ямар ч хамаагүй тосыг нь ч түрхэх юм, эмийг нь ч уух юм. Хамгийн гол нь харшил үүсгээд байгаа шалтгаанаа зогсоохгүй байж зөвхөн загатнасан газраа л намдаахыг хичээнэ. Зогсоосон ч хэдхэн долоо хоногийн настай байх аж.

Эцэг эхийн нэг нь харшилтай бол хүүхдийн харшилтай байх магадлал 50 хувь гэж ярьдаг. Хэрэв энэ янзаараа харшилтай хүний тоо газар авсаар байх юм бол эцэг эхийнх нь нэг нь л харшилтай гэж хэлэх ч боломжгүй хорт нийгэм биднийг хүлээж байж болзошгүй юм. 

Монголын эцэг эхчүүдэд байгаа нийтлэг алдаа ажлаа тараад хүүхдээ 30 минут гадаа тоглуулахын оронд бараг өдөр бүр 3000 төгрөгөөр гэртээ ундаа барьж ордог явдал юм. Үнэхээр ажил тарах цагаар бүх дэлгүүрүүдээс энэ үзэгдлийг олж харах боломжтой болжээ. Үүнийг нэг талаас нь харвал чимээгүй эмгэнэл гэлтэй. Айл бүрт ийм хүүхэд байгаа. Учир нь айл бүрт ийм эцэг эхчүүд бий.

Тиймээс одооноос энэ мэт зуршлуудаа бодох цаг нь болж. Өнөөдөр таны энэ маягаар өсгөж байгаа хүүхэд ирээдүйд өөрийн хүүхдээ яг тань шиг өсгөнө гэвэл танд таатай юу?

More from the blog

The Game Changers: Best Liners for Eye Contour

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

Super Surreal Nail Art: The Sky is the Limit

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

The Best Face Mask to Grab from the Drugstore

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

How to Find the Perfect Blush for Your Complexion

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...