₮ 0

No products in the cart.

Д.Цэвэлсүрэн: Амьсгалын зам нарийсах гурван хүчин зүйл байдаг

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулаторийн Уушгины кабинетын сувилагч Д.Цэвэлсүрэн оролцож байна. Тэрбээр амьсгалын замын архаг өвчин болох гуурсан хоолойн багтраа өвчний талаар зөвлөснийг хүргэж байна.

-Амьсгалын замын өвчний дунд багтраа гэдэг хэцүү өвчин байдаг шүү дээ. Энэ өвчний талаар мэдээлэд өгөхгүй юу?

-Ерөнхийдөө амьсгалын замын архаг өвчин гуурсан хоолойн багтраа нь дэлхий дээр түгээмэл тохиолддог өвчний ңэг юм. Хүн амын 5-8 хувь нь гуурсан хоолойн багтраа өвчнөөр өвчилдөг гэсэн судалгаа байдаг. Амьсгалын замын эргэх шинж чанартай бөглөрлийн улмаас үүссэн, эмнэлзүйд амьсгаадах, ханиах, бачуурах шинж үе үе давтагдан илэрдэг онцлогтой өвчин.

-Энэ өвчнийг сэдрээхэд ямар хүчин зүйл нөлөөлдөг юм бэ?

-Амьсгалын зам нарийсах гурван хүчин зүйл байдаг. Үүнд, янз бүрийн цочроогч бодисын нөлөөгөөр гуурсан хоолой агших, шигүү мөхлөгт эс, базофилийн дегрануляци болсноос үрэвслийн медиатор ялгарсны дүнд салст хавагнаж, үрэвсэл явагдана. Шүүрэл ялгарал ихсэх зэрэг өөрчлөлтүүдээс амьсгалын зам нарийсдаг. Энэ мэтчилэн нөлөөлөх гол хүчин зүйлүүд бий.

-Гуурсан хоолойн багтраа өвчнөөр өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Цээжээр өвдөх, ханиах, тэр дундаа өглөө эрт ханиалгах, амьсгал давчдах, дутагдах зэрэг шинжээр илэрдэг. Гадаад болон дотоод шалтгааны улмаас гуурсан хоолойн гөлгөр булчин агшиж, салст бүрхэвч хөөнгөшиж хавагнаж, шүүрэл ялгаралт ихэссэнтэй холбоотойгоор амьсгал боогдох, бачуурах шинжээр илэрдэг архаг дахилттай явцтай өвчин юм.

-Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Хүйтэн агаар, биеийн ачаалал, сэтгэл санаа, харшил, тэр дундаа гэрийн тоосны хачиг, ургамлын тоос, амьтны үс ноос, арьсны харшил, халдвар, эм тариа (үрэвслийн эсрэг дааврын бус эм, бета-блокатор эм) зэрэг нь уг өвчнөөр өвчлөх шалтгаан нөхцөл болдог учраас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Мөн унтахад шаналгаатай болох, долоо хоногт шөнийн цагаар голчлон ийм зовиур (хүнд хэлбэрийн багтрааны шинж) илэрч байвал эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй. Түүнчлэн дээрх шинж тэмдгүүд нь долоо хоногийн амралтын өдрүүд, баярын өдрүүдэд арилдаг бол ажил дээр нь ямар нэгэн шалтгаант хүчин зүйл байх магадлалтай. Тиймээс спирометрийн шинжилгээ хийлгэж бөглөрлийн хэлбэрийн алдагдлаа хянуулж, цээжний рентген зураг авахуулж, арьс хатгах сорилоор харшлыг тогтооно. Мөн хурц багтраа хөдлөлийг тогтооход, PEF, цэрний өсгөврийн шинжилгээ, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, мочевин болон электролит, С идэвхт уураг тодорхойлох, цусны ариун чанар үзэх шинжилгээ хийлгэх шаардлагатай.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...