Батга эсвэл сорви байгаа эсэхээс үл хамааран нүүр будалтаараа арьсаа хэрхэн өө сэвгүй харагдуулах зөвлөгөөг хүргэж байна. Цэвэрлэх, чийгшүүлэх, тайвшруулах, эмчлэх гээд л арьс арчилгааныхаа дэглэмийн дагуу бүх зүйлийг зөв хийсэн ч батга гарсаар байна уу? Тэгвэл нүүр будалтаараа үүнийг хэрхэн далдлах вэ. Батганы төрлөөс хамаараад будалт хийх нь ялгаатай байдаг.
Хар батга

Харагдах байдал: Арьсны нүх сүв бөглөрч, хар өнгөтэй болсон байна. Энэ нь таны арьсыг гүзээлзгэний хальс мэт харагдуулж магадгүй.
Хэрхэн будах вэ?
1.Усан суурьтай өө дарагч ашиглах
2.Шингэн кремийг хэт зузаан түрхэхгүй байх. Зузаан түрхэх нь хар батгыг улам тод харагдуулдаг.
3.Багс ашиглан тойргийн хөдөлгөөнөөр батгатай хэсэгт будгаа түрхэнэ. Энэ нь нимгэн бас жигд түрхэхэд тустай.

Цагаан батга

Харагдах байдал: Цагаан өнгийн оройтой байна
Хэрхэн будах вэ?
1. Хамгийн эхний анхаарах зүйл бол толгойг шахаж болохгүй. Шахах нь халдвар үүсгэж болзошгүй юм.
2. Цайны модны тос агуулсан ургамлын гаралтай саван, салицилийн хүчил, коллоид хүхэр бүхий “Инди Ли” тос хэрэглэх. Энэ нь батгыг арилгахад хамгийн тохиромжтой.
3. Шингэн кремээ дунд зэргийн зузаантай түрхэх. Хоёр хувийн салицилийн хүчил агуулсан Oxygenetix foundation сонгох. Энэ нь зуун настын суурьтай бөгөөд таны арьсанд нян бактер үржихээс сэргийлнэ.
4. Шингэн кремээ гараараа түрхэх.

Cysts батга

Харагдах байдал: Ихэвчлэн арьсны дор байрладаг. Том улаан өнгөтэй. Cyst нь арьсны гүнд гарсан салст ба идээгээр дүүрсэн байдаг.
Хэрхэн будах вэ?
1.Гуужуулагч ашиглах. Энзимтэй скрабыг ашиглаж болно.
2. Тайвшруулах бүтээгдэхүүнийг түрхээрэй. Ла Мэрийн мист, HydroGrip өө дарагч, Бобби Брауны витаминаар баяжуулсан base зэрэг. Чийгшүүлэгчийг ашиглах нь арьсны бүтэцийг сайжруулахад тусалдаг.
3. Кремээ түрхэхдээ зориулалтын порлон ашиглах. Батгатай хэсэгтээ зөөлөн товших байдлаар түрхэнэ.
4. матт кремээ тавиад 5 минут хүлээсний дараа хуурай энгэсэг давхарлаж түрхэнэ.

Жижиг улаан батга

Харагдах байдал: Арьсан дээр жижиг улаан харгадана
Хэрхэн будах вэ?
1.Улайлтыг далдлахын тулд багс ашиглан кремээ түрхэх нь зохимжтой.
2. Мөн зориулалтын порлон ашиглах нь илүү байгалийн харадахад тусална

Hyperpegmintation батга

Харагдах байдал: хавтгай
Хэрхэн будах вэ?
1.Өө дарагч ашиглах. Өө дарагч арьсыг толигор болгох суурь болж өгдөг.
2. Кремээ гарынхаа ар хэсэгт түрхэн бага багаар арьсандаа тараана.
3. Багсаараа тойруу хөдөлгөөн хийхээс илүүтэй давтах хөдлөгөөн хийж түрхэх нь зохимжтой.

Барзайж нүхжсэн арьс

Харагдах байдал: арьс гөлгөр биш барзгар харагдана
Хэрхэн будах вэ?
1. арьсаа маш сайн цэвэрлэх
2. toner эсвэл hazel түрхэнэ. Dermaflage өө дарагч ашиглах
3. Өө дарагчтай крем түрхэх
