Толгойн өвдөлт нь янз бүрийн шалтгааны улмаас үүсч болно. Тухайлбал, стресс, цусны даралт ихсэх, гэмтэл, эсвэл цаг агаарын байдлаас гэх мэт. Гэхдээ зарим үсний засалт нь толгой өвдөх гол хүчин зүйлийн нэг байж болзошгүй. Учир нь таны хуйханд дарамт шахалт үзүүлж өвдөлт мэдрэмжийг төрүүлдэг.
Бид дараах үсний засалтууд толгой өвдөхөд хүргэдэг болохыг олж мэдэх зорилгоор судалгаагаа хийлээ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх, ямар үсний аюулгүй байдаг талаар нэмэлт зөвлөмжийг өгүүллийн төгсгөлд үзээрэй.
1. Гэзэг

Үсний суурь арьс болон хуйхны доор өвдөлт мэдрэх чадвартай мэдрэмтгий зүйлс байдаг. Үсээ чанга боох нь олон мэдрэл дээр нэгэн зэрэг ачаалах мэдрэмжийг өдөөж болох бөгөөд энэ нь толгой өвдөхөд хүргэдэг. Энэ байдал нэлээд түгээмэл бөгөөд толгой өвдөх хам шинж гэж нэрлэдэг.
2. Толгойдоо уядаг тууз

Толгойдоо уядаг тууз хүмүүсийн толгой өвдөх магадлалтай. Энэ нь толгойд гадна талаас нь дарамт үзүүлж байгаа бөгөөд таны дух эсвэл хуйханд тасралтгүй шахалт үзүүлдэг. Энэ төрлийн толгойн өвдөлтийг ихэвчлэн дунд, тогтмол даралт гэж нэрлэгддэг бөгөөд тууз таны толгой дээр дарж байгаа газарт хамгийн ихээр өвддөг байна. Хэрэв та удаан хугацааны туршид үүнийг хэрэглэсэн бол өвдөлт улам бүр нэмэгдэх болно.
3. Чанга сүлжих

Үсээ хэт их нягт сүлжих нь толгой өвдөхөд хүргэдэг. Үсээ хэт чангалсан тохиолдолд энэ нь хуйханд нэмэлт дарамт учруулж, үсийг гэмтээхээс гадна толгой өвдөхөд хүргэдэг байна. Анагаах ухааны шинжээчид зарим хүчин зүйлээс болж гаднын шахалтаар толгой өвдөх нь зарим хүмүүс тохиолддог гэж үздэг. Жишээлбэл, зарим эмэгтэйчүүд сарын тэмдгийн мөчлөгийн үеэр илүү хуйх нь илүү мэдрэмтгий болдог байна.
4. Үс залгуулах

Хатуу сүлжсэн үсний засалт нь танд гоёмсог чимэг өгөх болно, гэхдээ тэд хүчтэй толгой өвдөхөд хүргэдэг. Үснийхээ хэмжээгээр жин нэмэх нь толгой дээр хурцадмал байдлыг бий болгодог. Хуйх, үсний уутанцраас хэт их татах нь хуйхны мэдрэлийг мэдрэмтгий болоход хүргэдэг.
Нэмэлт: Гадна шахалтаас үүссэн толгойн өвчнөөс хэрхэн салах вэ?

Өвдөлт мэдрэгдэж буй хуйхны хэсэгтээ зөөлөн массаж хий.
Шаардлагагүй толгойн туузнаас зайлсхий.
Хуйханд хэт их дарамт учруулахгүй үсний засалтыг анхаарч үзээрэй. Жишээлбэл, сул сүлжээс, эсвэл бүр богинохон үс засалт гэх мэт.
Хангалттай унтах хэрэгтэй.
Зарим үс засалтаас болж толгой тань өвддөг байсан уу? Толгой өвдөхөд хүргэдэг бусад үсний засалтуудыг та мэдэх үү?