₮ 0

No products in the cart.

Нохой тэжээдэг хүмүүс илүү эрүүл, чийрэг байдаг

Шведийн Упсала хотын их сургуулийн судлаачдын баг 40-80 насны оршин суугчдын эмнэлгийн үндэсний бүртгэлийн сангийн мэдээлэл болон нохой тэжээдэг хүмүүсийн мэдээллийг харьцуулан шинжлэн судалснаар нохой тэжээдэг хүмүүс зүрх судасны өвчнөөр өвчлөх нь бага байдгийг тогтоосон байна.

Ялангуяа терьер, ретривер, тайга болон бусад анч үүлдрийн нохой тэжээдэг хүмүүс бүр илүү эрүүл чийрэг байдаг аж. Эрдэмтдийн үзэж байгаагаар, нохой тэжээдэг хүмүүс хоорондоо илүү их харьцдаг ба амьдралын идэвхтэй хэв маяг баримталдаг юм байна.

Түүнчлэн нохой нь хүний биеийн дархлааг сайжруулахад нөлөөлдөг ажээ. “Нохойтой ганц бие хүмүүсийн нас барах эрсдэл нохой тэжээдэггүй ганц бие хүмүүсээс 33 хувиар бага байдаг бол зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл 11 хувиар  бага байдгийг судалгааны дүн харуулсан байна. Ганц бие хүмүүсийн хувьд нохой нь гэр бүлийн гишүүнийг орлож чаддаг аж” гэж Шведийн Упсала хотын их сургуулийн судлаачдын багийн ахлагч Мвеня Мубанга хэлсэн байна.

  • Нохойтой хүмүүс тэжээвэр амьтангүй хүмүүсээс дөрөв дахин илүү хөдөлгөөнтэй амьдардаг болох нь тогтоогджээ
  • Судалгаанд Их Британийн 385 гэр бүлийг хамруулсан бөгөөд тэднээс 191 нь гэртээ нохой тэжээдэг байсан юм. Тус судалгаанаас нохойны эзэд бусдаасаа илүү идэвхтэй амьдралын хэв маягтай байсан нь тогтоогджээ

Жижигхэн, хөвсгөр нохой тэврээд алсыг ширтэн суудаг настай эрхэм өнөөдөр ч мөн урьдын адил салхилж суугаа харагдана. Тэрбээр төө хүрэхгүй бяцхан нохойгоо үргэлж элдвээр гоёж, үс, толгойг нь чамин зүүсгэлээр чимдэг бөгөөд хөлд нь гутал өмсгөөд, хүзүүвчнээс нь хөтлөөд алхах нь өхөөрдөм. Өвөө, нохой хоёрын өглөө миний ажилд гарахтай зэрэгцэнэ.

Ажилдаа яарч, санд мэнд гэрээс гарахад өнөөх настан нэг гартаа хүзүүвчтэй нохойгоо, нөгөө гартаа тортой хогоо барьсаар надтай өглөө бүр таардаг юм. Харин амралтын өдөр байрны хүүхдүүд өвөө, нохой хоёрыг тойрчихсон “ямар хөөрхөн гөлөг вэ, үс, арьсыг нь хараад байгаарай, эгдүүтэй юм, би тэвэрч үзье, би хөтөлье” гэж шуугилдана. Хүүхдийн шаагих чимээ настанд төвөг болдоггүй бололтой.

Харин ч тун таатай мишээгээд, тэжээвэр амьтантай нь тоглохыг хүссэн хэн бүхэнд эелдэг хандана. Ганьхарсан харцтай буурал өвөө, ганган, өхөөрдөм нохой хоёрыг би анх хоёр жилийн өмнө харж байсан юм. Түүнээс хойш бараг өдөр бүр настантай тааралддаг ч нохойноосоо өөр нэгэнтэй хамт байхыг ер хараагүй. Алсыг ширтэн, санаашрах энэ эрхмийн ганцаардсан сэтгэл, гунигт амьдралд гараасаа салгадаггүй жижигхэн амьтан нь өнгө нэмдэг байх хэмээх бодол эрхгүй төрдөг юм. Амьтан хүн хоёр эрт дээр үеэс харилцан шүтэлцээтэй амьдарч ирсэн. Харин сүүлийн үед тэжээвэр амьтныг нэр хүндийн илэрхийлэл, имиж гэж үзэх хүмүүс бий болжээ. Үүнээс гадна дээрх жишээнд гарч буй шиг ганцаардал, гунигаа хуваалцах үнэнч нөхрөөрөө муур, нохойг сонгох тохиолдол ч цөөнгүй. 

Барууны орнуудад өндөр настай хүмүүс амьтан тэжээх хандлага түгээмэл байдаг. Учир нь нохой хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, наслалтад нөлөөлдөг байна. Энэ талаар Ливерпулийн их сургуулийн эрдэмтэд судалгаа хийжээ. Тэд судалгаандаа Их Британийн 385 гэр бүлийг хамруулсан бөгөөд тэднээс 191 нь гэртээ нохой тэжээдэг байсан юм. Тус судалгаанаас нохойны эзэд бусдаасаа илүү идэвхтэй амьдралын хэв маягтай байсан нь тогтоогджээ. Учир нь тэд долоо хоногт дунджаар дөрвөн цаг нохойгоо салхилуулан алхдаг байна.

Харин тэжээвэр амьтангүй хүмүүс шаардлагатай үед л хөдөлгөөн хийдэг бөгөөд өдөрт хамгийн ихдээ нэг цаг л явган алхсан аж. Ийнхүү нохойтой хүмүүс тэжээвэр амьтангүй хүмүүсээс дөрөв дахин илүү хөдөлгөөнтэй амьдардаг болох нь тогтоогджээ. Тиймээс нохойтой хүмүүс зүрх судасны өвчлөлд өртөх нь бага байдаг бөгөөд урт удаан наслах боломж бүрддэг болохыг эрдэмтэд онцолжээ.

Нохой тэжээх нь зөвхөн настай хүнд эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй хүүхдийн дархлааг ч мөн сайжруулдаг байна. Тодруулбал, нохой тэжээдэг айлд руминококкус /ruminococcus/, осциллоспира /oscillospira/ нянгийн хэмжээ бусад тэжээвэр амьтантай болон амьтан тэжээдэггүй өрхүүдийнхээс өндөр байдаг аж. Энэ нь хүүхдийн дархлааны тогтолцоо бүрэлдэхэд онцгой хувь нэмэртэй учир хүүхэд харшил, таргалалтад өртөх эрсдлийг нь бууруулдаг аж.

Нохой муурнаас ухаалаг 

Амьтан тэжээхийг хүсдэг ч яг ямар амьтан сонгохоо мэддэггүй хүн олон. Түүнчлэн муур, нохойны аль нь ухаалаг болохыг олон зууны турш хүмүүс ярьсаар ирсэн. Тэгвэл АНУ дахь Вандербильтийн их сургуулийн эрдэмтэд нохой муурнаас илүү ухаантай гэдгийг баталлаа. Эрдэмтдийн хийсэн судалгаанаас үзэхэд мууртай харьцуулахад нохойны тархинд хоёр дахин их нейрон агуулагддаг нь тогтоогдсон байна. Тодруулбал, нохойны тархинд 530 сая нейрон байдаг бол мууранд 250 сая нейрон байдаг аж. Тархин дахь нейроны хэмжээ нь амьтдын мэдээлэл боловсруулах ба дүн шинжилгээ хийх чадварыг тодорхойлдог байна.

More from the blog

The Game Changers: Best Liners for Eye Contour

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

Super Surreal Nail Art: The Sky is the Limit

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

The Best Face Mask to Grab from the Drugstore

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

How to Find the Perfect Blush for Your Complexion

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...