₮ 0

No products in the cart.

Нүд хуурайшиж загатнахыг гэрийн нөхцөлд болиулах арга

Нүд загатнах нь тав тухгүй байдал болон уур хүрмээр мэдрэмж төрүүлдэг. Заримдаа нүд загатнах үед яах учраа олохгүй, төвөгтэй байдал үүсгэдэг. Аз болоход энэ нөхцөл байдал нь айхтар хор уршиг дагуулдаггүй. Нүд загатнахад хүргэж буй гол шалтгаан нь нүд хуурайших, харшил өгөх, нүдний үрэвсэл, тохиромжгүй линз зүүх, нүдэнд хог орох, нүд хавагнах, толбот үлд өвчин эсвэл цаг агаарын өөрчлөлттэй холбоотой байдаг.

Дээрх ерөнхий хүчин зүйлстэй холбоотойгоор монголын хүн амын дунд нүд хуурайших эмгэг нэлээд элбэг. Учир нь цаг агаар эрс тэс уур амьсгалтай, хүн амын ихэнхи хувь нь тоосжилт ихтэй орчинд ажиллаж амьдардаг, хүн амын дунд дотор болон үе мөчний өвчлөл ихтэй зэрэг шалтгаанууд биднийг тойрон хүрээлж байгаа юм.

Нүд хуурайших хам шинж гэдэг нь нүдний гадаргуугийн /эвэрлэг бүрхүүл/ тослох  болон чийгшүүлэх үйл ажиллагааны архаг дутагдалд орсноос үүсдэг.

Нүд хуурайших хам шинж үүсэхэд дараах хүчин зүйлүүд нөлөөлнө.

1.  Хуурай, шороо тоосжилт ихтэй, салхитай орчинд ажиллаж амьдрах

2.  Агааржуулагч эсвэл хуурай халаах системтэй нөхцөлд ажиллаж амьдрах

3.  Зурагт, компьютер, таблет, гар утас/ удаан хугацаагаар дэлгэц харахад нүд цавчих рефлекс аяндаа цөөрч, нүдний хуурайшилт ихэсдэг/

4.  Удаан хугацаагаар контакт линз зүүх /зориулалтын дагуу зүүхгүй байх/

5.  Тамхи татах

6.  Эмэгтэйчүүдэд гормоны өөрчлөлтөөс

7.  Зарим нэг эмийн гаж нөлөөнөөс/үрэвслийн эсрэг, артерийн даралт бууруулдаг эмүүд, жирэмснээс хамгаалах эмүүд, шээс хөөх эмүүд, сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй эмүүд/

8.  Системийн өвчнүүдийн үед /үе мөчний өвчин, бруцеллёз гэх мэт/

Шинж тэмдэг:

1. Нүд улайх

2. Нүдэнд торох, аргах

3. Салхинд нулимс гоожих

4. Нүд загатнах

5. Хурц гэрэлд гялбах

6. Нүд ядрах

Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд илэрч байвал, та дараах арга хэмжээг авч, өөрийнхөө мэлмийг хамгаалаарай.

Хэрэв таны нүд гэрийн нөхцөлд ямар ч эмчилгээ хийгээд нэмэргүйгээс гадна өдөр бүр загатнаж, өвчин мэдрэгдэж байвал яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гэдгийг анхаараарай. Ихэвчлэн эмчилгээ хийлгэхэд өндөр үнэтэй байх бөгөөд давхар сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол ч бий. Харин дараах гэрийн нөхцөлд хийж болох эмчилгээ нь үр дүнтэй бөгөөд нүд загатнахыг болиулах болно.

1.Нүд хуурайшуулах хүчин зүйлүүдээс аль болох зайлсхийх

Нүдний дусаалга дусаах

2. Нүдний дусаалга хэрэглэх нь нүд загатнахыг болиулахад ач тустай. Тэр тусмаа хамгаалалтын нүдний дусаалга хамгийн тохиромжтой байдаг. Зарим нүдний дусаалга харшил болон улайлтанд зориулагдсан байдаг бөгөөд нүдний улайлтыг арилгах зорилгоор хиймэл нулимсыг ашигладаг байна.

3. Өрөө тасалгааны температурыг багасгах, учир нь хэт дулаан хэмд байхад нулимсны давхаргын ууршилт түргэн байдаг

4. Гэр болон ажлын өрөөгөө чийгшүүлэх

5. Нарны хэт ягаан туяа, дэлгэц монитороос хамгаалах хамгаалалтын шил зүүх

6. Нүдээ тогтмол амрааж, нүдний дасгал хийж занших

7. Амьдралын зөв хэвшлийг өөртөө төлөвшүүлж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх

8. Хэрвээ өвдсөн бол хоёрдогч хүндрэл гарахаас нь өмнө эмчлүүлэх хэрэгтэй.

20-20-20 дүрмийг баримтлах Компьютерын урд хэтэрхий удаан цагаар суух нь дээрх зовиур илрэхэд хүргэж болох бөгөөд ихэвчлэн шөнийн цагаар нүдийг загатнуулдаг. 20-20-20 дүрэм нь нүд загатнахыг болиулна. Компьютер дээр сууж байх үедээ 20 минут тутамд завсарлаж, компьютероос 6 метр зайд холдож, 20 секунд нүдээ амраана.

More from the blog

The Game Changers: Best Liners for Eye Contour

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

Super Surreal Nail Art: The Sky is the Limit

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

The Best Face Mask to Grab from the Drugstore

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

How to Find the Perfect Blush for Your Complexion

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...