Улирлын чанартай харшлууд таныг маш ихээр зовоодог. Харин бид харшлын улирлыг найтаалгалгүйгээр давах 15 зөвлөгөөг хүргэж байна.
Эхлээд харшил уу үгүй юу гэдгийг мэдэх хэрэгтэй
Ханиад, харшил 2 ижил шинж тэмдэгтэй тул ялгахад бэрх байдаг. Ханиад нь хэд хоноод дээрдэж эхэлдэг бол харшил нь хэдэн долоон хоногоор үргэлжилдэг. Харшлыг хүнд нүд, чих, хамар, хоолойн орчимд загатнах шинж тэмдэг илүүтэйгээр мэдэгдэнэ. Харшлын ханиалга нь илүү ойрхон мөн хуурай байдаг.
Харшлын шинж тэмдгүүд хүндрэхээс өмнө харшлын эм хэрэглэж эхэл
Улирлын харшилтай гэдгээ мэддэг ихэнх хүмүүс харшлын эмийг 4-р сараас эхлэн хэрэглэх нь хамгийн үр дүнтэй байдаг. Гэхдээ энэ нь та харшил идэвхжихээс өмнө уугаагүй бол баларна гэсэн үг биш. Аль болох эрт арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн үг юм.
“D” тэмдэглэгээ бүхий хамрын цацлагууд нь богино хугацаанд хэрэглэхэд тохиромжтой
Хамрын цацлагийг өдөр бүр хэрэглэвэл гаж нөлөө ихээр ажиглагдана. Урт хугацаанд хэрэглэснээр таны хэрэглэх хэмжээ нэмэгдэж цусны даралт ихсэх аюултай.
Дан ганц эм уугаад харшил намдахгүй бол хамрын цацлаг хэрэглэх нь зүйтэй
Дан эм хэрэглээд харшлын шинж тэмдгүүд намдахгүй бол цацлагтай хоршуулж хэрэглэх нь зүйтэй. Учир нь ихэнх харшлын эмийн нөлөө 7-н хоногийн дараагаас эхлэх магадлалтай. Хамрын цацлагууд нь харшлын шинж тэмдгүүдийг хурдан намдаадаг.
Та хамрын самсаагаа давстай усаар эмчлэх боломжтой
Харахад хүнд боловч энэ нь үнэхээр үр дүнтэй. Давс усны уусмалаас гарах багахан уур нь таны хамрын самсааг маш үр дүнтэй цэвэрлэж өгнө.
Хамар тань битүүрсэн бол уураар амьсгалж болно
Халуун шүршүүрт орох нь бас нэг үр дүнтэй арга. Буцалж буй усны ууранд эсвэл халуун шүршүүрт ороод та амьсгалж чадна.
Харин амьсгалахад битүүрч буй шинж тэмдэг ажиглагдвал эмчид үзүүлэх шаардлагатай.
Таны ханиалга хүндэрч амьсгалах хүндрэлтэй болж эхэлбэл та мэргэжлийн хүнд хандаж амьсгал-уур ашиглах хэрэгтэй. Энэ шинж тэмдэг нь та харшлын гаралтай астматай болж буйг илтгэнэ. Иймд яаралтай шинжилгээнд орж зохих эмчилгээг авах шаардлагатай.
Таны нүд хүчтэй загатнаж байвал үүний эсрэг дусаалга бий
Эмийн сангуудаар танд туслах харшлын эсрэг нүдний дусаалга бий. Таны шинж тэмдэг үнэхээр хүнд бол та жороор олгодог хүчтэй нүдний дусаалгыг хэрэглэнэ.
Харшлын улирлын үеэр контакт линз зүүхгүй байхыг хичээгээрэй
Хүмүүс үүнийг сонсоод их дурамжхан байдаг. Гэхдээ харшил үүсгэгч нь линз нүдний хооронд гацах тохиолдлууд гардаг ба ингэснээр харшлын шинж тэмдэг нүдэнд хүчтэйгээр илэрнэ. Иймд та нүдний шилээ зүүсэн нь үр дүнтэй.
Оройн цагаар цонхоо хааж унтаарай
Зуны улиралд цонхоо онгойлгож унтах нь сайхан байдаг ч харшилтай бол хаах нь зүйтэй. Харшилтай хүмүүст цонхоо онгойлгох хамгийн тохиромжгүй цаг нь шөнө байдаг. Учир нь мод ургамлууд нь 04:00-с 06:00-н цагийн хооронд тоосонцроо хаядаг.
Өглөө гүйхээ зогсоож. Орой GYM-д бэлтгэл хийгээрэй
Түрүүн хэлсэнчлэн үүрээр ургамлын тоос ихээр тархсан байдаг. Иймд оройн цагаар зааланд дасгал хийх нь үр дүнтэй.
Аль болох ойрхон усанд орж хувцсаа солиорой
Энэ нь хэтэрхий их зүйл шиг санагдаж болох ч тийм биш. Усанд орох, үсээ угааж цэвэрлэх, хувцсаа солих харшлыг намдаах сайн арга мөн.
Та тэжээвэр амьтантай бол түүнийгээ ойр ойрхон угаах хэрэгтэй
Харшлын улирлаар тэжээвэр амьтад харшлыг ихээр өдөөдөг. Мөн тэд ургамлын тоосыг маш ихээр цуглуулдаг.
Байшин дотор ч гэсэн таныг харшил зовооно
Ургамлын тоосонцроос та тусгаарлагдсан ч таныг шороо тоосонцор зовоох л болно. Иймд та дотор HEPA шүүлтүүр ашиглаж агаараа цэвэршүүлэх хэрэгтэй.
Ингээд танд ямар ч үр дүнгүй бол эмчид үзүүлээрэй
Дээрх зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлсэн ч танд тусгүй бол та эмчид хандах шаардлагатай. Таны харшил хүнд төрлийнх байх магадлалтай бөгөөд нарийн эмчилгээгээр намдаах боломжтой.
Харшил хөдлөж хамар битүүрч, нус, нулимс зэрэг гоожиж, хамар, нүд загатнах үнэхээр хэцүү шүү дээ. Тэгвэл гэрийн нөхцөлд эм тариа хэрэглэхгүйгээр байгалийн аргаар хэрхэн энэ байдлаас ангижрах вэ?
Харшил хөдлөсөн үед хамар битүүрч амьсгалахад хүнд болох, шингэн нус гоожих, ойр ойрхон найтаах, хамар нүд загатнаж улайх зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарч болсон болоогүй харшлын эм тариа хэрэглэж эхэлдэг. Ийм үед байгалийн органик бүтээгдэхүүнүүд ашиглан хэрхэн богино хугацаанд харшлаас ангижрах аргыг хүргэж байна.
1. Сод, давстай ус – 2 цайны аяга бүлээн усанд 1 цайны халбага давс, 1 чимх хүнсний сода хийж сайтар хутгана. Ингээд хамрандаа ээлжлэн дусаана. Эхлээд хамрыг сайтар нийж цэвэрлэсний дараа дусаагаар ашиглан дусаах ба ингэснээр хамрын нусамхай, шүүрхий байдлыг арилгаж цэвэрлэдэг байна. Хамрын битүүг ч нээж өгнө. Хамар цэвэрлэгдэж онгойх хүртэл хэд хэд дусааж болно.
2. Халуун усанд утах – Хамар битүүрч амьсгальж чадахгүй хэцүү болж, нус нулимс гоожиж үнэхээр хэцүү байдал үүсэхэд гэрийн нөхцөлд авч болох хамгийн энгийн арга бол буцалсан халуун усанд утах юм. 1л орчим усыг буцалгаад задгай амтай саванд хийж толгой дээрээсээ битүү зузаан алчуур нөмөрч 10-15 минут буцалсан усны халуун ууранд утна. Ингэхдээ хамраараа амьсгаа авч амаараа гаргах зэргээр удаан тайван утна. өдрийн турш 2-3 удаа хэд хэд утаж болно. Хамар, нүд онгойж хөнгөрөх болно.
3. Цагаан гааны бэлдмэл – 1 хоолны халбага нунтаглаж жижиглэсэн цагаан гаа, 10-15 шанцай /синнамон/, 1 цайны аяга буцалсан халуун ус хэрэгтэй. Усанд цагаан гаа болон шанцайг хийж 5 минут орчим буцалгаад галаас гаргаж хандлагдсан усыг сайтар шүүж авна. Ингээд 1/2 цайны халбага зөгийн бал 2-3 дусал нимбэгний шүүсийг хийж хольж хутгана. Харшлийн улиралд харшил ид хөдлөсөн үед энэхүү цайг өглөө, өдөр, орой 3 удаа хийж угаарай. Ер нь цагаан гааг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж заншвал харшлын эсрэг хамгийн сайн эмчилгээний нэг болно.
4. Сармис – Харшилын үед сармис эсвэл сармисны хандыг өдөр тутмын хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж заншвал харшлын эсрэг дархлаа тогтоож нянг устгах үр дүнтэй юм. Ингэхдээ сармисыг дангаар нь бус хоол хүнстэй хачирлан,амтлаж идээрэй.
5. Алимны цуутай ус – 1 цайны аяга бүлээн усанд 2 цайны халбага органик цэвэр алимны шүүсийг хийж сайтар хутгана. Мөн 1 цайны халбага зөгийн бал эсвэл нимбэгний шүүсний аль нэгийг хийж хутгана. Ингээд өдөрт 3 удаа ууж заншаарай. Таны харшлыг үнэхээр сайн эмчлэх болно.